Эдгээр шинж тэмдгүүдийг мэдэж авснаар та уураг, шим тэжээлээр баялаг хоол хүнс идэж, биед дутагдаж буй уургаа нөхөж авах боломжтой болох юм. Уураг нь мах, сүү, загас, өндөг, үр тариа, буурцаг болон самрын тосонд агуулагддаг. Судлаачдын үзэж буйгаар хүн өдөрт уурагнаас 10-30 хувийн калори авах боломжтой байдаг гэнэ.
- Эмэгтэй хүн /19-70 нас/ - 46 гр
- Эрэгтэй хүн /19-70/ нас - 56 гр
Хэрэв та уургаа нөхөж авахгүй бол, үс, хумс болон биеийн бусад хэсгүүдэд дараах шинж тэмдгүүд илэрч, бие организм асуудалд ордог аж.
1
Булчин сулрах
Булчин сулрах эсвэл хөндүүрлэж өвдөх нь бие организмд уураг дутагдаж буйтай холбоотой байдаг.
Уураг нь таны булчинг ажиллуулах түлш гэж ойлгож болно. Харин хангалттай уураг таны биед байхгүй үед булчин суларч, өвддөг байна. Энэ шинж тэмдэг ихэвчлэн эрчүүдэд нас ахих үед нь тохиолддог. Эрчүүд нас ахих тусам байгалийн жам ёсоор булчингийн массаа алддаг бөгөөд энэ нь өдөр тутамдаа хангалттай уураг, шим тэжээлээр баялаг хоол хүнс иддэггүйтэй холбоотой аж.
Түүнчлэн булчин суларч, өвдөх нь биед төмөр болон кальци гэсэн чухал амин дэмүүд дутагдаж байгааг илэрхийлэх нь бий.
2
Үс унах
Уураг буюу "кератин" дутагдсанаар, үсний эрүүл мэнд асуудалд ордог байна. Энэхүү уураг нь үсний уутанцрыг бөглөдөг бөгөөд ингэснээр тослог чанарыг бага ялгаруулж, үсийг тослогтохоос сэргийлдэг аж. Мөн үсийг богино хугацаанд ургуулах ач тустай юм.
Харин бие организмд уураг дутагдаж эхэлснээр, үр дүнд нь үс унах үндэс болдог байна.
3
Амттанд дурлах
Амттанд хэт их хэмжээгээр дурлах нь хангалттай уургаар баялаг хоол хүнс идэхгүй байгаатай холбоотой байдаг. Шинж тэмдэг нь амттан идсэн ч гэлээ, дахин идэх хүсэл төрж илэрдэг байна.
Энэ нь нүүрс ус эсвэл сахарын агууламж ихтэй хоол хүнс идэж байгаагаас шалтгаалах нь бий. Нүүрс ус болон сахар нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж, улмаар хүнийг ойр ойрхон өлсгөдөг аж.
Харин уураг нь энэхүү асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн тус хүргэдэг бөгөөд уургаар баялаг хоол хүнс нь ходоод гэдсийг амархан цатгадгаараа илүү ач тустай юм. Ингэснээр та жингээ барьж, таргалахгүй байх боломжтой болохыг хэлэх хэрэгтэй болов уу.
4
Хавагнах
Хаван эсвэл шингэний хуримтлал нь ихэвчлэн бие организмд уураг дутагдсаныг илтгэдэг бөгөөд биеийн доогуур хэсгээр илэрдэг.
Уураг нь биенээс илүүдэл шингэнийг гадагшлуулах үйлчилгээтэй бөгөөд хөл болон шагайг хавагнахаас сэргийлж, цусан дахь давс болон усны хэмжээг тэнцвэржүүлдэг байна.
Харин бие организм хангалттай уураггүй болсон үед хөл хэсгээр хавагнаж, тав тухгүй байдал үүсгэдэг аж.
Энэ үед та хөлөн дээрээ гарынхаа хуруугаар дарж үзэн, хавагнасан эсэхийг мэдэх боломжтой юм.
5
Дархлаа муудах
Уураг нь дархлааны системийг сайжруулж, өвчин зовлон тусахаас сэргийлдэг. Өөрөөр хэлбэл, цусны эсийг төлжүүлж, "интерлейкин" болон "цитокин" гэсэн дархлааны системд сайн нөлөө үзүүлдэг молекулуудыг идэвхижүүлдэг байна.
Ингэснээр биологийн болон химийн хортой нөлөөнөөс биеийг тань хамгаалдаг аж.
6
Хумс хэврэг болох
Хэрэв таны хумс хэврэг болоод байвал, энэ нь биед уураг дутагдаж буйг илтгэдэг байна.
Хумс нь дээр дурдсан "кератин" гэх уургаар хамгаалагдсан давхарга юм. Иймд хумсаа улам бэхжүүлэхийн тулд уургаар баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
Эс бөгөөс хумс шинээр төлжиж. ургах үйл явц удааширч, хумсан дээр цагаан өнгийн толбонууд үүсэх нь бий.
7
Тархи маналзах
Тархи маналзаж, толгой эргэх нь цусан дахь сахарын хэмжээ ихсэх эсвэл бие организмд уураг дутагдаж буйтай холбоотой байдаг.
Яагаад гэвэл уураг нь мэдрэлийн тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тархи маналзаж, толгой эргэж байгаа мэт мэдрэмж төрөх нь анхаарлаа төвлөрүүлэх чадварт сөргөөр нөлөөлөх нь бий.
Хэрэв биед дутагдаж буй уургийг яаралтай нөхөж авахгүй бол, дээрх шинж тэмдэг улам хүндэрч, сэтгэл гутрал болон гуниглахад хүргэдэг байна.
8
Нойргүйдэх
Унтаж чадахгүй, орон дотроо ийш тийшээ хөрвөөж байна уу? Тэгвэл үүний шалтгаан нь таны биед уураг дутагдсантай холбоотой бөгөөд 2016 онд хийсэн эрдэмтдийн судалгаагаар уураг, шим тэжээлээр баялаг хоол хүнс идэх нь бөх гэгч нь унтаж амрахад сайнаар нөлөөлдөг болохыг олж тогтоосон байна.
Сайн унтаж, амарч чадахгүй байгаа нь уураг дутагдсанаар цусанд үүсэх сахарын хэт их хэмжээтэй холбоотой аж. Мөн унтахын өмнө уургаар баялаг хоол хүнс идвэл, "триптофан" болон "серотонин" даавруудыг ялгаруулах болон цусан дахь "глюкоз"-ын хэмжээг зохицуулахад тусалдаг аж.
9
Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
Эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралдаа идэж, ууж байгаа зүйлс сарын тэмдэгт нь нөлөөлөх нь бий. Өөрөөр хэлбэл, уураг, шим тэжээлээр хомс хоол унд идэх нь сарын тэмдгийн мөчлөгийг алдагдууллдаг байна.
Мөн жин нэмж, сахарын хэмжээг ихэсгэж, амархан ядраадаг болохыг хэлэх нь зүйтэй болов уу. Түүнчлэн "эстроген", "прогестерон" зэрэг даавруудын тэнцвэржилт алдагддаг болохыг эмч нар олж тогтоожээ.
10
Ааш зан өөрчлөгдөх
Уургийн дутагдал нь хүний ааш занг тодорхой хэмжээнд өөрчлөлтөнд оруулдаг байна. Энэ нь цусан дахь сахарын хэмжээ алдагдсантай холбоотой гэж ойлгож болох юм.
Сонирхуулж хэлэхэд уураг нь "допамин" болон "норепинифрин" гэх даавруудыг ялгаруулахад тусалдаг бөгөөд эдгээр нь аз жаргал, баяр хөөрийг мэдрэх үед ялгардаг дааврууд аж.
Танд эрүүл энхийг хүсье!