Охид бүсгүйчүүдийн дунд трэнд болж буй зуны 15 хувцас загвар

Нар шарсан, халуун өдрүүдэд дэгжин хувцасласан, үзэсгэлэнт охид гудамж талбайг чимж, зуны өнгийг тодорхойлдог билээ. Тэгвэл бид нийт охид бүсгүйчүүддээ зориулан энэ зун хамгийн эрэлттэй байгаа хувцаснуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та эдгээрээс сонголтоо хийж, зуны гоёлоо болгож болох юм. 

Охид бүсгүйчүүдийн дунд трэнд болж буй зуны 15 хувцас загвар

1 Зөөлөн өнгийн цамц

Зуны улиралд та аль болох зөөлөн, гэгээлэг өнгийн хувцсыг сонгож өмсөөрэй. Үүнийгээ жинсэн шорттой хослуулж, өмсөж болох бөгөөд таныг дур булаам, дэгжин харагдуулна. 

Зөөлөн өнгийн цамц

2 Урт торон нөмрөг

Та бусдаас содон, дэгжин харагдахыг хүсвэл урт торон нөмрөгийг тохируулж өмсөөрэй. Энэ нь цагаан өнгөтэй байвал илүү үзэмжтэй харагдах аж. 

Урт торон нөмрөг

3 Мөр гарсан загвартай цамц

Тэгш сайхан мөрөө ил гаргаж, бусдын нүдийг хужирлах сайхан биш гэж үү? Зуны өдрүүдэд таны гоо үзэсгэлэнг тодотгох мөр гарсан цамцыг заавал авч өмсөөрэй. 

Мөр гарсан загвартай цамц

4 Нимгэн урт нөмрөг

Та заавал торон гэлтгүй өнгөлөг, урт нимгэн цамцыг сонгож өмсөөрэй. Энэ нь таныг бусдаас өвөрмөц, загварын мэдрэмж өндөртэй болохыг хүн бүхэнд гайхуулна. 

Нимгэн урт нөмрөг

5 Торон цамц

Энэ жил торон оруулгатай хувцаснууд охидын сонголт болж, хувцасны шүүгээг нь чимж байна. Та ч бас тэдний адил тансаг торон хувцас худалдан авч, зуны халуун өдрүүдийг өөртөө итгэлтэй өнгөрүүлээрэй. 

Торон цамц

6 Цээживч, өмдний хослол

Бусадтай адил хувцаслахаас татгалзаж, зөвхөн өөрийнхөөрөө байхыг хүсвэл, цээживч өмдний хослолыг сонгож өмсөөрэй. Таныг илүү өөртөө итгэлтэй, хүчтэй харагдуулах болно. 

Цээживч, өмдний хослол

7 Урт ханцуйтай даашинз

Урт, нэвсгэр ханцуйтай цамц, даашинзнууд энэ жил трэнд болж, охидын дунд алдаршиж байгаа билээ. Та ч бас энэхүү хувцаслалтыг сонгон өмсөж, зуны өдрүүдэд хүн бүрийн харцыг булаагаарай. 

Урт ханцуйтай даашинз

8 Жинсэн хослол

Хэзээ ч моодноос гарахгүй хувцас бол яахын аргагүй жинс билээ. Тиймдээ ч та жинсэн хослолыг өмсөж, өөрийн загварын мэдрэмжээ бусдад гайхуулж болох юм. 

Жинсэн хослол

9 Цэцгэн хээтэй хувцас

Цэцгэн хээтэй даашинзгүйгээр зуны налгар өдрүүдийг төсөөлөхийн аргагүй. Энэ жил том цэцгэн хээтэй даашинз, юбка, нимгэн цамц болон өмднүүд трэнд болж, охидын тэргүүн сонголт болоод байна. Тус төрлийн хувцаснууд нь таны эмэгтэйлэг төрхийг илүүтэй тодотгож, дур булаам харагдуулна. 

Цэцгэн хээтэй хувцас

10 Савхин юбка, богино загвартай цамц

Энэ зун хамгийн трэнд болж байгаа хувцаслалт бол яахын аргагүй савхин юбка болон богино загвартай цамцны хослол билээ. Энэ нь эмэгтэйлэг байдлыг илүүтэй тодотгож, эрчүүдийн харцыг булаах аж. 

Савхин юбка, богино загвартай цамц

11 Сул загвартай, нимгэн даашинз

Зуны улиралд сул загвартай атлаа нимгэн материалтай даашинз хамгийн тухтай болоод өдөр тутмын гоёл байдаг. Та аль болох гэгээлэг өнгийн даашинзыг сонгож өмсөөрэй. 

Сул загвартай, нимгэн даашинз

12 Гүн ухлаадастай цамц

Энэ зуны бас нэгэн трэнд бол гүн ухлаадастай майк, цамц болон даашинзууд юм. Эмэгтэйлэг байдлыг илүүтэй гаргаж, дэгжин болоод халуухан харагдуулна. 

Гүн ухлаадастай цамц

13 Үргэлжилсэн загвартай хувцас

Үргэлжилсэн загвартай хувцас буюу "jumpsuit" нь зуны улиралд хамгийн сайхан тохирдог. Та богино загвартай "jumpsuit"-ийг өмсөж, сайхан биеэ гайхуулаарай. 

Үргэлжилсэн загвартай хувцас

14 Зөөлөн өнгийн даашинз

Зөөлөн ягаан, шар өнгийн даашинз өмсөж, зуны гоёлоо болгоорой. Таны эмэгтэйлэг байдлыг улам бүр тодотгох бөгөөд дур булаам харагдуулах аж. 

Зөөлөн өнгийн даашинз

15 Чокертой даашинз

Сүүлийн үед чокертой даашинз нь трэнд болж, охидын дунд эрэлт өндөртэй байгаа юм. Энэ нь таны цээжин хэсгийг халуухан харагдуулах бөгөөд хэний ч харцыг булаах нь гарцаагүй. 

Чокертой даашинз

16 Нэг мөр гарсан загвартай даашинз

Зөвхөн нэг мөрөө гаргасан загвартай даашинз нь таныг эрхэмсэг, бардам, өөртөө итгэлтэй харагдуулна. 

Нэг мөр гарсан загвартай даашинз

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()