1
Бамбай булчирхай
Цоохор майлз нь бамбай бучлирхайн үйл ажиллагааг дэмжиж, сэргээдэг. Мөн цусыг цэвэрлэж, үе мөчин дэх шээсний хүчил ихсэхээс сэргийлдэг байна. Иймд та хоол хүнсэндээ цоохор майлз хэрэглэж хэвшээрэй.
2
Хоол боловсруулах эрхтэний тогтолцоо
Сонгино нь хоолны дуршлыг нэмэгдүүлж, ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг. Учир нь сонгины найрлаганд "дисульфид" болон "трисудьфид" гэх хавдар болон нянгаас сэргийлэх үйлчилгээтэй эрдэс бодисууд агуулагддаг байна.
Маалинганы үр нь ширхлэг үртэй хүнс бөгөөд биенээс хорт бодисыг гадагшлуух ач тустай юм. Түүгээр барахгүй, байгалийн гаралтай тос болох "Омега-3, 6, 9"-ийг найрлагандаа агуулдаг бөгөөд эдгээр нь бие организмын үйл ажиллагааг бүхэлд нь дэмждэг аж.
3
Нойр булчирхай
Бразил самар нь бие дэх хортой мөнгөн усыг гадагшлуулах үйлчилгээтэй "селен" гэх элементийг агуулдаг учраас нойр булчирхайнд сайнаар нөлөөлөх нь бий. Гэвч Бразил самрыг хэт их хэмжээгээр идвэл биед сөрөг нөлөө үзүүлдэг болохыг анхаараарай.
4
Элэг
Хүрэн манжин нь элгэн дэх хорт бодисыг гадагшлуулдаг бөгөөд бие организмын эд эсийг сэргээж, арьс, үс болон хумс гэмтэхээс сэргийлдэг аж.
Цагаан гааны хувьд бодисын солилцоог сайжруулж, биед чухал хэрэгтэй амин дэмүүдийг олгодог байна.
Харин бэрсүүт жүрж нь элэгний үйл ажиллагааг дэмжиж, бие организмыг амин дэмээр хангахаас гадна, витамин С амин дэмээр баялаг учраас дархлааны системийг нэмэгдүүлэх нь бий.
5
Цөс
Оливийн тосыг жимсний шүүстэй хольж хэрэглэвэл, цөсөн дэх чулууг багасгаж, бүр цаашлаад арилгах ч боломжтой байдаг байна. Мөн цусан дахь холестериний хэмжээг бууруулах ач тустай гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
6
Гэдэс
Ширхлэг ихтэй байцаа нь хорт бодис болон удаан шингэдэг хоол хүнсийг биенээс гадагшлуулахад сайнаар нөлөөлдөг. Мөн найрлаганд нь агуулагдах төрөл бүрийн хүчлүүд нь гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, нянгаас сэргийлдэг байна.
7
Бөөр
Далайн давс нь шээсэнд агуулагдах их хэмжээний хүчлийг үгүй хийхээс гадна, бие организм дахь шүлтийн хэмжээг тэнцвэржүүлдэг.
Харин цангис жимс нь байгалийн гаралтай хүчтэй антибиотик тул цөсийг цэвэрлэж, шээсний замын өвчнөөс сэргийлэх үндэс болдог байна.
Яншуйг хоол хүнсэндээ хэрэглэж хэвшвэл, цөс болон давсгандаа чулуутай болохоос сэргийлдэг. Мөн цөс болон давсгийг цэвэрлэж, илүүдэл шингэнийг биенээс гадагшлуулах ач тустай юм.
8
Шулуун гэдэс
Хан боргоцой нь найрлагандаа хоолыг шингээх үйлчилгээтэй "ферментүүд" агуулдаг бөгөөд эдгээр нь гэдсийг цэвэрлэж, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулдаг байна. Мөн ширхлэг ихтэй жимс учраас ердөө нэг зүсмийг идэхэд биед хэрэгтэй амин дэм, уураг шим тэжээлийн 10 хувийг авах боломжтой байдаг гэнэ.
9
Бие организм
Өдөр тутмын амьдралдаа алим идэж хэвшсэнээр бие организм дахь хорт бодисыг гадагшлуулах ач тустай байдаг. Алиманд агуулагдах "пектин" нь биеийг өвчлүүлдэг болон ходоодонд удаан шингэдэг хоол хүнснээс сэргийлэх ач тустай юм.
Танд эрүүл энхийг хүсье!