Та Эко уусдаг цайтай хамт хөгжилтэй, зугаатай аяллынхаа гэрэл зургийг “Монос Хүнс” компанийн Facebook Page хуудсанд илгээгээрэй. Ингэснээр дараах шагналуудын эзэн болох учиртай:
- Нэг дүгээр байр: DJI Mavic PRO drone /Нисдэг камер/
- Хоёр дугаар байр: GOPRO Hero 5 black edition /Хөдөлгөөнт камер/
- Гурав дугаар байр: G-Shock All black /Бугуйн цаг/
- Шагналт байр: Монос Хүнс компанийн гарын бэлэг
УРАЛДААНЫ ЗОРИЛГО: Гэрэл зургийн бүтээлээр дамжуулан Монгол орны үзэсгэлэнт байгалиа танин мэдэж, аялж амрахдаа хайрлан хамгаалах хүсэл тэмүүллийг нэмэгдүүлэхэд оршино.
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 2017.06.02 – 2017.08.18
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА, АНХААРАХ ЗҮЙЛС:
1. “Эко аялал” сэдэвтэй, уран сэтгэмжит бүтээл байх
2. Байгалийн зэрлэг жимстэй Эко уусдаг цайг гэрэл зурагт бүтээлчээр оруулсан байх
3. Уралдаанд оролцогчийн өөрийн бүтээл /өмч/ байх
4. Хувь хүн, байгууллагын нэр хүндэд халдаагүй байх
5. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг Монос хүнс ХХК-ийн Эко уусдаг цайны сурталчилгаанд ашиглахыг зөвшөөрөх
БҮТЭЭЛИЙГ ИЛГЭЭХДЭЭ:
1. Оролцогч өөрийн бүтээлийг Монос Хүнс ХХК-ийн Facebook (https://www.facebook.com/MonosFoods/) хуудас руу өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаарын хамт мессежээр илгээнэ.
2. Оролцогчид хувийн дугаар хариу мессеж очих ба хувийн дугаарын дагуу Монос Хүнс ХХК-ийн Facebook хуудсанд нийтлэгдэх болно.
ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ:
1-р шатны шалгаруулалт: Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Монос хүнс ХХК-ийн face book хуудсанд цаг тухай бүрт нь нийтлэх бөгөөд 2017.08.18-ны өдөр хүртлэх хамгийн их Emoji /Like/ цуглуулсан 7 бүтээлийг 2-р шатны шалгаруулалтад оролцуулах болно.
2-р шатны шалгаруулалт: 2017.08.18-ны өдөр хамгийн их Emoji /Like/ цуглуулсан 7 бүтээлийн бүтээлч байдал, уран сэтгэмж, эко уусдаг цайг харуулсан байдлыг үндэслэн мэргэжлийн гэрэл зурагчин болон Монос хүнс компанийн шүүгч нар шүүж байр эзлүүлэх болно.
Шилдэг бүтээлүүдийн шагналыг 2017.08.26-ны өдөр гардуулна.
ЭКО УУСДАГ ЦАЙГ ХУДАЛДААЛАХ ЦЭГҮҮД: Монос эмийн сан, супермаркет, хүнсний дэлгүүрүүд
УРАЛДААНТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ: 11-343525, 9410-6464
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.