Эрчүүдийг жаргалтай болгохын тулд бүсгүйчүүдийн хийх ёстой 10 зүйл

Хослон амьдрах жамтай хүний хорвоод сайн ханьтай байхыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байхгүй болов уу. Гэвч эмэгтэй хүн зөвхөн хүлээж, эрчүүдийг юу хийхийг нь харах ёстой хэмээх зүйлс хэдийн хуучирч, бүсгүйчүүд ч мөн өөрсдийн аз, жаргал хайртай залуугийнхаа төлөө зарим золиосыг гаргах хэрэгтэй болжээ. Айл гэрийн хатан ухаан, урт удаан амьдралын нууц нь ердөө л бүсгүйчүүдийн билэг ухаанд оршдог юм шүү дээ. Иймд бид та бүхэндээ эрчүүдийг аз жаргалтай болгодог 10 зүйлийг дуулгахаар бэлтгэлээ. 

Эрчүүдийг жаргалтай болгохын тулд бүсгүйчүүдийн хийх ёстой 10 зүйл

1 Өө хайхгүй байх

Хосуудын харилцаа шинэдээ маш романтик, халуун дулаан байдаг. Хийсэн алдаа нь хүртэл, тэдний харилцаанд сэв суулгах хэмжээний том байдаггүй юм. Гэвч цаг хугацаа улиран өнгөрөх тусам хосуудын аль аль нь нэгнийхээ алдаа дутагдлыг мэдэж, урам хугарах нь бий. Хэрвээ та хайртай залуугаа жаргалтай байлгаж, өөрсдийн харилцаагаа шинэ хэвээр нь хадгалалахыг хүч байвал түүнийг үргэлж өөнтөглөх хэрэггүй. Хийж байгаа үйлдэл бүрийг нь зааж, шүүмжлэн, огт хамааралгүй нэгэнтэй хардаж, онц хэрэггүй улс төр, шашин шүтлэг, тэр бүү хэл түүний өмссөн дотоожны өнгөнөөс хүртэл хэрүүл үүсгэхээс зайлсхийгээрэй. Түүний оронд нэгнийхээ хэлж байгаа үгсийг анхааралтай сонсож, зарим үед буулт хийсэн ч болно.

Өө хайхгүй байх

2 Түүнийг хүндэл

Та нэгэнт л тухайн хүнтэй амьдралаа хамтдаа туулна гэж итгэсэн бол түүнийхээ хүсэл сонирхлыг ч мөн хүндэтгэж байгаарай. Түүнтэй яг л ээж шиг нь, эсвэл ажлын дарга, гөжүүд жаахан охин мэт харьцах хэрэггүй. Эрчүүд хайртай бүсгүйгээрээ хүндлүүлж, халамжлуулах дуртай бөгөөд энэ нь магадгүй тэдний бүхий л өдрийг аз жаргалтай өнгөрүүлэхэд туслах болно. Эрчүүд хэдийгээр гаднаа чанга хатуу мэт харагддаг ч, хайртай бүсгүйнхээ өмнө уян зөөлөн нэгэн болж хувирдаг.

Түүнийг хүндэл

3 Олон хүмүүсийн өмнө эвгүй байдалд оруулах хэрэггүй

Эрчүүд нөгөөтэйгүүр маш бардам хүмүүс юм. Тэдэнд бусдын өмнө үзэгдэх байдал, эхнэртээ хэр зэрэг хайрлагдаж, хүндлэгддэг болох нь маш чухал байдаг. Илүү хялбараар хэлбэл, нэр төрөө дээгүүр тавьдаг бардам хүмүүс юм. Иймд тэднийг олон хүний өмнө эвгүй байдалд оруулах нь маш шившигтэй зүйлд тооцогддог бөгөөд гутамшигтай санагддаг аж. Нэгэнт эхнэр, найз бүсгүйдээ хүндлэгддэггүй гэж ойлгосон эрчүүд өөрийгөө хэрэгцээгүй хүн мэтээр бодож, сэтгэлээр маш түргэн унадаг юм.

Олон хүмүүсийн өмнө эвгүй байдалд оруулах хэрэггүй

4 Элдэв хоч, нэр өгөхгүй байх

Эрчүүдэд ямар нэг өхөөрдсөн нэр огтхон ч таалагддаггүй. Учир нь тэд тэдгээр өхөөрдөм, сул дорой нэр бус илүү хүчирхэг, өөрийг нь сүр жавхлантай сонсогдох нэрэнд дурладаг. Хэрвээ үнэхээр л хайртыгаа ийн хочилохоор шийдсэн бол олон хүний дэргэд бус, зөвхөн өөрт нь аминчлан дуудаж байгаарай.

Элдэв хоч, нэр өгөхгүй байх

5 Мэдрэмжтэй байх

Зөвхөн эмэгтэй гэлтгүй, эрчүүд ч мөн романтик, мэдрэмжтэй байхыг хүсдэг. Зөвхөн та хоёрын орой байх ёстой мэт сэтгэгдлийг түүнд төрүүлэхүйц гоёмсог ширээ засч, лааны гэрэлд амттай хоол идэж, дарс шимэнгээ түүндээ ямар их хайртай болохоо хэлж байгаарай. Мөн түүнд гэнэтийн сюрприз барихаар төлөвлөж байвал, эргэлзэх зүйлгүйгээр хүссэн бүхнээ хийгээрэй!

Мэдрэмжтэй байх

6 Байгаагаар нь хайрла

Мэдээж төгс хүн гэж үгүй. Тиймдээ ч хосууд өөрсдийн давуу болоод дутагдалтай талуудаа хүлээн зөвшөөрдөг билээ. Нэгэнт л бүхнээ мэдэлцэж, хүлээн зөвшөөрсөн хосуудад ямар саад учирна гэж? Ийм хосууд цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр хүчирхэгжин, хайр сэтгэл нь нэмэгдэж байдаг. Та ч бас хайртыгаа өөлж, үргэлж дутагдлаа засахыг зөвлөж шаналгахын оронд зүгээр хүлээн зөвшөөрч, байгаагаар нь хайрлаж болно шүү дээ. 

Байгаагаар нь хайрла

7 Секс

Секс нь хосуудын харилцааг сайжруулж, урт удаан оршин тогтнох гол хүчин зүйл болох ч бий. Та харилцаагаа шинээр нь хадгалж үлдэхийг хүсч байвал үргэлж сонин содон зүйлсийг эрэлхийлж байх ёстой юм. Энэ нь унтарч байсан харилцааг асааж, гундаж байсан сэтгэлийг дүрэлзүүлж өгдөг. Ямар ч идэвхигүй байдал нь хайр сэтгэлийг улам л хэврэг болгодог гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Иймд бүсгүй та зарим үед санаачлагыг гартаа авч, өөрийн залууг жаргалтай болгоорой!

Секс

8 Урам өг!

Хайртдаа урам, магтаалын үгсийг үргэлж хэлж, гаргасан амжилт бүрийг нь сайшааж байгаарай. Энэ нь тэдэнд халуун дулаан мэдрэмжийг төрүүлж, хайрын галыг улам бүр бадраах болно. Тэр танд хичнээн эрхэм хүн болохыг ч мөн дурдаж, өдөр бүр хайрын үгсийг хэлэх нь, харилцаагаа шинээр хадгалахад тусалдаг.

Урам өг!

9 Бүхнийг хяналтандаа авах гэж бүү оролд

Бие биедээ хайртай байна гэдэг нь нэгнээсээ хэт их хараат байхыг хэлж байна гэсэн үг биш юм. Харин эсрэгээрээ бие биенийхээ хувийн орон зайг хүндэтгэж, нэгнээ ойлгож, дэмжихийг хэлж байгаа юм. Гэвч ялангуяа зарим бүсгүйчүүд, цаг хугацаа өнгөрөх тусам хайртынхаа хувийн орон зай руу хэт орж,  бүхнийг хяналтандаа байлгах гэж оролддог.  Энэ нь эцэс сүүлдээ даамжирсаар, эрчүүдийг өөрөөс нь залхаж, орхиж явахад хүргэдэг билээ. Иймд та бүхнийг өөрөө шийдэж, удирдлагадаа байлгах гэлгүй, эрчүүдийг ч мөн хайрлаж, хүсэл сонирхлыг нь хүндэтгэж байгаарай.

Бүхнийг хяналтандаа авах гэж бүү оролд

10 Түүнд амттай хоол хийж өг!

Эр хүнийг ходоодоор нь хэмээх үг байдаг. Энэ нь тийм ч ор үндэсгүй худал зүйлсийн нэг биш юм. Эрчүүдийг жаргалтай болгохын тулд та хоол, секс, халамж 3-ыг яг сайн давсыг нь тааруулаад явахад л болно гэсэн үг. Халамж хэтэрвэл хар, хайр хэтэрвэл хүлээс болдог талтай. Тиймээс та хайртай залуугаа хэрхэн хайрлах вэ хэмээн толгойгоо гашилгах хэрэггүй юм.

Түүнд амттай хоол хийж өг!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()