Алдартай одуудын гэрээр зочилцгооё!

Бидний сайн мэдэх алдартай, олны танил эрхмүүд чухам ямар гэрт амьдардаг юм бол хэмээх бодол таны толгойд орж байсан уу? Тэдгээр хүмүүс гэрээ хэрхэн тохижуулж, мөн ямар зүйлсийг багтааж өгсөн тухай маш сонирхолтой мэдээллийг бид та бүхэндээ бэлтгэснийг хүлээн авна уу. Таны урмыг хугалахгүй гэдэгт итгэлтэй байна.

Алдартай одуудын гэрээр зочилцгооё!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Рианна (Rihanna)

Гаргасан дуу бүр нь хит болж, дүр төрх, дуу хоолойгоороо сая сая залуусыг байлдан дагуулсан үзэсгэлэнтэй дуучин бүсгүй нь Калифорни мужийн "Пасифик Палисэйдс"-д байрлах эдлэн газартаа тун ч хайртай гэнэ. Учир нь тэрээр хэзээд тансаг зүйлсийг эрхэмлэдэг тул, 7 унтлагын өрөө тус бүрд нь мастер угаалгын өрөөг шийдэж өгснөөс гадна, үүдэн хэсэгтэй нийлээд нийт 8 угаалгын өрөөтэй байна. Тэд бүгд шилэн ханаар тусгаарлагдсан бөгөөд дуучин бүсгүй гадаа талбайдаа ч мөн онцгой ач холбогдлыг өгсөн аж.

Харин Рианнагийн унтлагын өрөөний хувьд мастер дизайнтай бөгөөд хоёр тал бүхий задгай зуухтай байна. Түүнчлэн өрөөнд нь саун, душ, хувийн спаг хүртэл цогцлоож өгснөөрөө давуу талтай. 

Тэрээр маш гэрсэг хүн тул, хувиарт ажлынхаа хажуугаар боломж гарвал, өргөө гэртээ тухлахыг зорьдог байна. Тансаг гэмээр энэхүү байшиндаа тун дуртай боловч, үнэнч шүтэн бишрэгчид нь түүнийг гэртээ амарч байхад нь дайран орж, гарын үсгийг нь авахыг хүссэн гэдэг. Түүнээс хойш дуучин бүсгүй тус эдлэндээ нэг их ирэхээ больсон бөгөөд зөвхөн амралтын өдрүүдэд л хааяа ирдэг гэнэ. 

Рианна (Rihanna)

Тус зурагт дуучин бүсгүйн гэрийн үүдний хэсэг буюу зочин угтах хэсэг харагдаж байна. Шатаар дээшээ өгсвөл,  унтлагын өрөө болон зочны өрөөнд хүрнэ.

Энэ хэсэгт угаалгын өрөөг шийдэж өгсөн бөгөөд ирсэн зочид энд хувцсаа угаах боломжтой.

Харин тус угаалгын өрөө нь үүдний хэсэгт байрладаг бөгөөд зөвхөн зочдод зориулагдсан байна.

Үүдэнд байрлах зочин угтах хэсэг. Эндээс тэд хүссэн уух зүйлээ авах боломжтой бөгөөд мэргэжлийн бартендер тэдэнд амтлаг дарсыг хийж өгдөг аж.

Зочдын унтлагын өрөө. Энд ирсэн зочдын урам хугарахгүй нь лавтай. Хэн ийм өрөөнд нэг шөнийг тав тухтай өнгөрүүлэхийг хүсэхгүй байх вэ дээ...

Дуучин бүсгүйн амралтын өрөө. Тэрээр энд хундага дарс шимэнгээ найзуудтайгаа халуун яриа өрнүүлж, эсвэл дуу сонсдог байна.

Хувцас солих өрөө. Өрөө тус бүрд мастер зэрэглэл бүхий тансаг хийцтэй хувцас солих өрөөг шийдэж өгчээ.

Тэрээр чөлөөт цагаараа усанд сэлж, коктейль шимэнгээ биеэ шарах дуртай байна. Дуучин бүсгүй үүнээс гадна хэд хэдэн газарт тансаг, тав тухтай эдлэн газруудтай юм.

2 Дэвид болон Викториа Бекхэм (David and Victoria Beckham)

Домог болсон алдарт хөл бөмбөгчин Дэвид Бекхэм болон түүний авьяаслаг загвар зохион бүтээгч гэргий нар нь өдгөө 4 хүүхдийн хамт элэг бүтэн, аз жаргалтай амьдарч байна. Алдартай хосууд нь олны дунд нэр хүндтэй төдийгүй, харьцангуй тогтвортой харилцаатайд тооцогддог. Энэ нь магадгүй тэдний гэрсэг зантай ч холбоотой байж мэдэх юм. Хосууд Английн нэгэн уулархаг нутаг болох Костволд 41.7 сая доллараар хувийн эдлэн газраа худалдаж авсаг бөгөөд энэ нь 10 унтлагын өрөө, 6 угаалгын өрөөтэй байна. Тус газар нь Английн хамгийн тансаг, үнэтэй эдлэнд тооцогддог бөгөөд хосуудын зэрэг зиндааг давхар илтгэх мэт...

Гаднаа маш тансаг цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд газрын хэмжээг хөл бөмбөгийн талбайгаар зүйрлэвэл 380 орчим хөл бөмбөгийн талбайтай байна. Тэд маш халуун дулаан, гэрсэг хүмүүс бөгөөд хүүхдүүдтэйгээ илүү их цагийг хамтдаа өнгөрүүлэхийг зорьдог аж.

Дэвид болон Викториа Бекхэм (David and Victoria Beckham)

Хосууд байшингийн дотоод заслыг маш хуучинсаг бөгөөд тансаг харагдуулахаар тохижуулсан ба энэ нь тэдэнд илүү тухтай санагддаг болохыг онцолсон юм.

Мөн чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан теннис болон билльярдын ширээтэй. 

Байшингийн дотроос, гадаах талбайг ажихад ингэж үзэгдэх бөгөөд зүлэгжилтийн ажилд багагүй мөнгийг зарцуулсан гэдэг шүү.

Зочдын өрөөний загвар хийц нь маш хуучны загвартай бөгөөд энэ нь ч тэдэнд таалагддаг байна.

Харин энэ нь хосуудын унтлагын өрөө бөгөөд ил зуух, хувцасны өрөө, угаалгын өрөө, амралтын өрөө, тагт гэх хэсгүүдээс бүрдэнэ.

3 Жастин Бибер ( Justin Bieber)

Хүүхэд байхаасаа л өөрийн дуунуудыг "Youtube" сайтад байршуулсан нь түүнийг өнөөдөр олон сая шүтэн бишрэгчидтэй болгоход хүргэсэн. Хайрлаж хүндэлдэг шүтэн бишрэгчдийн тоогоор, үзэн ядах нэгэн ч цөөнгүй. Учир нь тэрээр олон удаа нийгэмд сөрөг хандлага авчрах болчимгүй үйлдлүүдийг хийж байсан юм. Энэ яриагаа энд үлдээгээд түүний гэрээр хамтдаа зочилцгооё.

Тэрээр тус байшингаа 108.333 сая доллараар авч байсан бөгөөд 1910 онд 12 өөр өнгө төрх бүхий Итали хэв маягаар баригдаж байжээ. Нэг байшинд 12 өөр хэв шинж, загварыг хослуулна гэдэг гайхамшигтай шүү дээ.

Жастин Бибер ( Justin Bieber)

Энэхүү угаалгын өрөөг байгалийн чулуугаар хийсэн бөгөөд маш тансаг харагдаж байгаа биз!

Дуучин залуугийн хувьд цагийг хөгжилтэй өнгөрөөх дуртай бөгөөд тиймдээ ч гэртээ тансаг бассейн, спа, теннисийн талбай, кино театр зэргүүдийг багтааж өгсөн байна. 

Таны харж байгаа энэ өрөө бол киноны өрөө бөгөөд тэрээр зав л гарвал адал явдал, аймшгийн төрлийн кинонуудыг үзэх дуртай гэнэ. 

Гадаах талбайдаа ч мөн ач холбогдлыг өгсөн бөгөөд та эндээс үзэсгэлэнтэй цөөрөм болон гүүрнүүдийг харж болно.

Та санаж байвал, түүний "Company" клипний зураг авалтыг энд хийсэн бөгөөд ирсэн зочид бүгд алмайрч хоцорсон гэдэг. Зураг авалтын багийнхан тухайн хэсгийг амжилтай авч дууссаны дараа түүний гэрт амарч, спад орон теннис тоглосон гэдэг. 

Тус байшин нь Лондон хотын хамгийн тансаг эдлэнгүүдийн нэгд тооцогддог бөгөөд дөнгөж л 20 гаруйхан насандаа энэ их эд баялгийг бүтээж чадсан нь гайхалтай. 

4 Лэйди Гага (Lady Gaga)

Үргэлж этгээд дүр төрх, эвлэгхэн дуу хоолойгоороо тэсрэлт хийж байдаг дуучин бүсгүйн хувьд Техас мужид байрлах эдлэн газартаа үнэхээр хайртай аж. Яг л сэргэн мандалтын үеийг санагдуулам өвөрмөц гэмээр загвартай бөгөөд бага зэрэг жихүүдэс хүргэм...

Байшингийн хана болон сийлбэрийг нэг бүрчлэн гараар урлаж хийсэн бөгөөд тухайн хүмүүсийн хөлс хүч, ур ухаан бүхнийг шингээж бүтсэн байшин юм. 

Лэйди Гага (Lady Gaga)

Байшингийн тохижилт, загварууд нь дэндүү сонгодог бөгөөд дотроо хувийн кино театр, тоглоомын өрөө, халуун хүйтэн жакуззи, бялдаржуулах фитнесийн өрөө, саун, лонж зэргүүд багтдаг.

Таны харж буй энэ хэсэг нь кино театр бөгөөд "Super Bowl" болдог газраас ердөө 10 минут явах газарт байрладаг байна. Буйдан болон сандлууд нь бүгд электрон тоноглолтой төдийгүй дуртай зүйлээ үзэж байхад, таны нуруу болон биед иллэг хийх аж. 

Зочдод зориулсан уулзалтын өрөө бөгөөд магадгүй эндээс түүний гайхалтай дууны санаанууд төрдөг байж болох шүү дээ.

Тус өрөөнд дуучин бүсгүй амардаг аж. Энэхүү өрөө нь энгийн хэрнээ, дэндүү тав тухтай харагдана.

Харин энэ хэсэгт хувийн фитнесс өрөө байрлана.

Гадаад талбай нь ч мөн үнэхээр харц булаам, үзэсгэлэнтэй байгаа биз!

5 Адам Левин (Adam Levine)

Аав болоод удаагүй байгаа алдарт "Maroon 5" хамтлагийн гоцлол дуучин залуу нь эхнэр болох "Викториа Секретийн" загвар өмсөгч Бехати Принслүү (Behati Prinsloo)-тэйгээ 6 сарын өмнө шинэ эдлэндээ байрлах болсон байна. Тус байрыг өөрийн хүүхэд болох Дасти Рөүздээ зориулан авсан бөгөөд аль болох тав тухтай байлгах тал дээр ихэд анхаарсан аж.  Тэдний Беверли Хиллс дэх эдлэн газар нь 5 унтлагын өрөө, 7 угаалгын өрөөнөөс бүрдэх бөгөөд хосууд газар бүрт тансаг байшингуудыг худалдаж авсан байна. 

Адам Левин (Adam Levine)

Тус байшин нь дасгал хийх, цагийг хөгжөөнтэй өнгөрүүлэхэд хэрэгтэй бүхий л зүйлс багтсан ба хосууд энд тав тухтай байгаагаа дурдсан юм.

Байшингийн тус хэсэгт хосуудад зориулсан гал тогоо болон билльярдын ширээ харагдаж байна. 

Харин хосууд энд унтаж амардаг бөгөөд энгийн байх нь тэдэнд илүү тав тухтай санагддаг аж.

6 Кендалл Женнер (Kendall Jenner)

Загварын ертөнцөд цахиур хагалах болсон алдарт модель Кендалийг бид түүний эгч нараар нь илүүтэй мэдэх юм. Тэрээр 125 сая доллараар Лос Анжеласт шинэ байр худалдаж авсан бөгөөд энэ нь түүний 18 насны анхны томоохон шийдвэр байжээ. Загвар дизайны хувьд тэрээр илүү өнгөлөг, гэгээтэй байхыг хүссэн төдийгүй цэлгэр цонхтой байшинг илүүд үзсэн юм.

Кендалл Женнер (Kendall Jenner)

Ганцаараа амьдрахад дэндүү том, гоёмсог тус байшиндаа бүсгүй нэг их байдаггүй бөгөөд ихэвчлэн эгч нартайгаа байхыг эрхэмлэдэг аж.

Тус байшин нь 2 унтлагын өрөө, 3 угаалгын өрөөтэй бөгөөд ихэвчлэн цагаан, саарал, шаргал өнгүүдийг зонхилсон харагдаж байна. Бүсгүй гэртээ маш олон зураг авалтыг хийлгэж байсан гэдэг.

Илүү загварлаг, этгээд гэмээр өнгө хийцийг гал тогоондоо оруулж өгснөөс гадна, тус байшинд фитнесс өрөө, хурлын өрөө, амралтын өрөө, саун, спа зэргүүд багтсан.

7 Викенд (Weeknd)

Өвөрмөц дуу хоолойгоороо сүүлийн үед олон залуусыг байлдан дагуулах болсон дуучин залуу нь Лос Анжелас хотод амьдардаг байна. Тус байшин нь 9 унтлагын өрөө, 11 угаалгын өрөө болон үдэшлэг зохион байгуулахад зориулагдсан том заалны хэсгээс бүрддэг аж. Мөн боулингийн талбай, кино театруудыг дурдаж болно.

Викенд (Weeknd)

Гадаад талбай, үзэмжийн хувьд ч хараа булаам, цэлгэр уужим цонх, талбайтай бөгөөд газраас 13 метрийн өндөрт байрладаг байна. 

Түүнчлэн хөгжийн өрөө, студи, спорт заал, кино театр, халуун уурын саун, чулуун ванн зэргүүдийг багтааж өгсөн. 

Энэ хэсгээр дамжин унтлагын өрөө рүү орох бөгөөд доод хэсэгт зочин угтах хэсэг, үдэшлэг зохион байгуулах заал байрлана.

Гал тогоо болон угаалгын өрөөг байгалийн чулуугаар бүрж өгсөн бөгөөд энэ нь илүү тансаг харагдуулна. 

8 Натали Портман (Natalie Portman)

Авьяаслаг жүжигчин бүсгүй нь Калифорни мужид шинэ эдлэн газар худалдаж авсан бөгөөд тус байшин 4 унтлагын өрөө, 5 угаалгын өрөөнөөс бүрдэх гэнэ. Байшингаас холгүй Номхон далай байдаг төдийгүй маш үзэсгэлэнтэй байгальтай гэдгээрээ алдартай.

Натали Портман (Natalie Portman)

Тэрээр үүнээс гадна Парис болон Лос Анжеласт байшинтай бөгөөд байшингийн тохижилт гадаах үзэмжинд ганц л зүйлийг онцолж хардаг байна. Энэ нь мод, болон далайтай ойр байх хэрэгтэй бөгөөд байгалийн сайхныг харах, түүнд амрах дуртай байна. 

Жүжигчин бүсгүй энд зөвхөн амралтын өдрүүдэд ирдэг ба гэр бүлийнхэнтэйгээ цагийг хөгжилдөж өнгөрүүлэх дуртай аж. 

Маш өвөрмөц тохижилт, гайхалтай байгаль дунд орших түүний байшин...

Мөн тэрээр ил галын дэргэд дарс шимэн уух дуртайгаас гадна, хааяа  ганцаараа байхыг илүүд үздэг байна. 

9 ЛеБрон Жеймс (LeBron James)

Сагсан бөмбөгийн хаан, "Кливленд Кавальерс" багийн довтлогч Леброн Жеймсийг өдгөө мэдэхгүй, танихгүй залуус цөөн болжээ. Тэрээр их энгийн, тав тухтай байдлыг эрхэмлэдэг бөгөөд бид та бүхэндээ түүний Миами дахь эдлэн газрыг танилцуулж байна. Тус байшинд хувийн кино театр, усан бассейн, теннис болон билльярдын өрөө, бялдаржуулах өрөө зэрэг олон зүйлс багтана.

ЛеБрон Жеймс (LeBron James)

Тус байшин нь 6 унтлагын өрөө, 9 угаалгын өрөөнөөс бүрдэнэ. Өрөө бүр нь мастер угаалгын өрөөтэй бөгөөд хувцасны өрөөг ч мөн багтааж өгсөн. 

Харж байгаачлан, их энгийн хэрнээ тохилог байдлыг эрхэмлэдэг тамирчин эр нь тус байшиндаа зөвхөн амралтын өдрүүдээр л ирдэг байна. 

10 Женнифер Лопез (Jennifer Lopez)

Дуучин, жүжигчин, бүжигчин гээд тоочоод байвал дуусамгүй олон цолтой, авьяаслаг үзэсгэлэнтэй бүсгүй нь Лос Анжелас хотод амьдардаг бөгөөд бид та бүхэндээ түүний байшингийн сэтгүүлд хэвлэгдсэн зургуудыг танилцуулъя.

Женнифер Лопез (Jennifer Lopez)

Тус байр нь маш эмэгтэйлэг, гэгээлэг, хээнцэр загвартайгаас гадна, 9 унтлагын өрөө, 11 мастер угаалгын өрөө, хувийн студи, 8 ил зуух, зэргүүдээс бүрдэнэ. 

Тэрээр маш гэрсэг хүн тул, хувиарт ажлынхаа хажуугаар боломж гарвал, өргөө гэртээ тухлахыг зорьдог байна. 

Мөн дуучин бүсгүй гадны зочин авчрахыг хүсдэггүй бөгөөд зөвхөн ойр дотны найзууд, ажлын хамт олноо л гэртээ урьдаг байна.

Дуучин бүсгүйн хувьд гал тогоо маш чухал байр суурийг эзэлдэг. Тэрээр гэртээ байхдаа өөрийн хийсэн хоолыг идэх дуртай бөгөөд хүүхдүүддээ ч мөн гарын хоолоо өгдөг аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()