1
Сонгины шүүс
Сонгино нь хоол амтлахаас гадна таны үсний ургалтанд онцгой нөлөөтэй юм. Тус ногооны шүүсэнд агуулагдах хүхэр нь үсний ургалтанд онцгой нөлөө үзүүлдэг байна.
Хэрэглэх арга:
- 2 ширхэг сонгиныг хэрчиж, 4 хэсэг болгоно.
- Үүнийгээ жижиглээд, шүүсийг нь шахаж аваарай.
- Сонгины шүүсээрээ үсэндээ иллэг хийнэ.
- 15 минут болсны дараа үсээ шампуниар угааж, усаар зайлаарай.
2
Төмсний шүүс
Төмс нь А, В, С витаминаар баялаг бөгөөд үсний ургалтанд онцгой сайн нөлөө үзүүлдэг. Хэрвээ хүний биед витамин дутагдвал, үс хуурайшиж, унадаг байна.
Хэрэглэх арга:
- 3-4 ширхэг төмсийг хэрчиж, шүүсийг нь авна.
- Төмсний шүүсээр хуйхандаа иллэг хийж, 15 минут байлгана.
- Дараа нь усаар зайлах хэрэгтэй.
Хэрэв таны үс хэт хуурайшиж, хугарч гэмтээд байвал, төмсөөр маск бэлтгэж болно.
Хэрэг болох зүйлс:
- Төмс - 3 ширхэг
- Өндөгний шар - 1 ширхэг
- Зөгийн бал - 1 хоолны халбага
Хэрэглэх арга:
- Төмсний шүүсийг шахаж авна.
- Шүүсэн дээрээ өндөгний шар болон зөгийн балаа нэмж хутгаарай.
- Үүнийгээ үсэндээ түрхэж, хагас цаг байлгах хэрэгтэй.
- Дараа нь үсээ шампунь ашиглан угаана.
Өндөгний шар, зөгийн бал болон төмсний шүүсний нэгдэл нь таны үсэнд чийгшил өгч, гэмтлийг нь эмчлэх болно.
3
Өндөг
Үс нь уургийн тусламжтайгаар ургаж байдаг. Харин тэрхүү уургийг их хэмжээгээр агуулсан өндгөөр үсэндээ иллэг хийж, ургалтыг дэмждэг байна. Та 2 ширхэг өндгийг үсэндээ түрхэж, нэг цагийн дараа шампунь ашиглан, угаахад хангалттай аж. Тэгвэл өндгөөр мөн маск бэлтгэж болох юм.
Хэрэг болох зүйлс:
- Өндөг - 1-2 ширхэг
- Оливын тос - 1 цайны халбага
- Зөгийн бал - 1 цайны халбага
Хэрэглэх арга:
- Та өндөгний цагааныг оливын тос, зөгийн балтай хольж, маскаа бэлтгээрэй.
- Үүнийгээ хуйхандаа түрхэж, 15-20 минут байлгаарай.
- Дараа нь шампунь ашиглаж, угаана.
4
Алимны цуу
Алимны цуу нь таны үсийг ургуулахаас гадна эмчилж, бат бөх болгоно. Мөн хуйхыг цэвэрлэж, үсний "pH" балансыг тэнцвэржүүлэх болно. Та үсээ угаасны дараа алимны цуугаар зайлах хэрэгтэй. Ингэхдээ алимны цууг устай холих ёстойг мартуузай.
5
Грек чирэг
Грек чирэг нь үсийг гүнээс нь чийгшүүлж, ургалтад сайнаар нөлөөлөх өндөр үйлчилгээтэй.
Хэрэг болох зүйлс:
- Грек чирэг - 2-3 хоолны халбага
- Ус
Хэрэглэх арга:
- Грек чирэгээ усанд хийж, 24 цаг байлгаарай.
- Дараа нь грек чирэгээ шүүж аваад, усанд нь үсээ угаана.
- Гэхдээ та үсээ ахин цэвэр усаар зайлах шаардлагагүй.
- Ойролцоогоор 3 цаг болсны дараа, үсээ угааж болхгүй юм.
- Сарын турш, өдөр болгон тус аргыг хэрэглэснээр, үс тань хурдацтай ургах болно.
6
Тошлой жимс
Энэтхэгийн тошлой (gooseberry) жимс нь витамин С болон антиоксидантаар баялаг бөгөөд үсний ургалтыг дэмжихийн зэрэгцээ эрүүжлүүлэн эмчилдэг байна. Та 2 хоолны халбага тошлой жимсний нухшийг лайм жимсний шүүстэй хольж, хуйхандаа иллэг хийж, усаар зайлахад хангалттай аж. Үүнээс гадна та тус жимсний тусламжтайгаар маск бэлтгэж, үснийхээ өнгийг сэргээж, эрүүлжүүлэх боломжтой.
Хэрэг болох зүйлс:
- Тошлой - 100 гр
- "Shikakay" жимс - 100 гр
- "Soap nut" жимс - 100 гр
- Ус - 2 литр
Хэрэглэх арга:
- Тошлой, "Shikakay", "Soap nut" жимсээ усанд хийж, хонуулна.
- Өглөө нь үүнийгээ гал дээр халааж, буцалгана.
- Шүүсээ хөргөсний дараа, үүндээ үсээ угаах хэрэгтэй.
- Үсэндээ шампуниа түрхэж, сайтар угаасны дараа шүүсээрээ зайлна.
- Үсээ угааж дууссаны дараа ангижруулагч түрхэхээ мартуузай.
- Та тус аргыг 2 сарын турш хэрэглээрэй.
Танд амжилт хүсье!