Ресторанд ороод эдгээр хоолыг хэзээ ч битгий захиалаарай! Учир нь...

Үнэтэй ресторанд ороод, амттай хоол идэж суух дургүй хүн гэж хаана байх билээ. Бид гадуур хооллож, тансаг ресторанд орсноор яг л бүхний дээдийг идэж байгаа мэтээр ойлгодог. Гэвч бодит байдал дээр бүх зүйлс таны төсөөлж байснаас дор байж мэднэ. Өнөөдөр та бүхэндээ рестаронд ороод захиалж болохгүй хоолнуудыг танилцуулж, яагаад идэж болохгүйг дуулгахаар бэлтгэлээ. 

Ресторанд ороод эдгээр хоолыг хэзээ ч битгий захиалаарай! Учир нь...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шөлтэй хоол

Та шөлтэй хоол захиалахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь таны идэхээр захиалсан хоолонд урьд нь хэн нэгний идэж байгаад үлдээсэн шөлийг хийсэн байхыг үгүйсгэхгүй. Мэдээж бүх рестораныг ийм хэмээн ташаа ойлгож болохгүй боловч, аливаад хянуур хандаж, бодолхийлж байхад буруудахгүй. 

Шөлтэй хоол

2 Үнэгүй зууш

Самар, чипс, талх гэхчлэн таны ширээн дээр тавьсан зүйлсээс идэх гэсний хэрэггүй. Учир нь тэдгээр үнэгүй хүнсийг таны өмнө үйлчлүүлсэн эрхэм идэж байхдаа төрөл бүрийн бактер шингээсэн байж болзошгүйг анхаараарай. Тиймээс болж өгвөл, үнэгүй амттан, зуушнаас татгалзах хэрэгтэй. 

Үнэгүй зууш

3 Зайрмаг

Мэдээж халуун өдөр, амттай зайрмаг идэх шиг жаргал гэж үгүй. Гэхдээ та үүний үнийг ажиглаад нэг үзээрэй. Ресторанд зарагддаг зайрмаг нь гадуур худалдаалагддаг үнээс 3 дахин их байдаг аж. Иймд та заавал хамаг мөнгөө гарздахын оронд, хажууханд байрлах дэлгүүрээс хямд үнээр авч болно. 

Зайрмаг

4 Сагстай талх

Рестораны ширээн дээр сагстай талхыг тавьсан харагддаг. Харин таны идэлгүй үлдээсэн талхыг тэд өөр сагсанд сольж хийгээд дараагийн үйлчлүүлэгчид өгдөг болохыг мэдэх үү? Үүнийг алдартай ресторануудын тогооч нар өөрсдөө мэдэгдэж, багагүй шуугиан тарьсан билээ. 

Сагстай талх

5 Мөстэй навч

Өмнө нь ресторанд ажиллаж байсан туршлагатай хүмүүс, хэзээ ч салатны навчийг захиалдаггүй бөгөөд өгсөн ч иддэггүй. Учир нь тус ногоог хөргөгчинд хадгалах тул ихээр мөстдөг. Үүний улмаас төрөл бүрийн бактериуд чийглэг байдалд нь татагдаж, суурьшдаг байна. Харин рестораны ажилчид, үүнийг хальт угааж хүмүүст өгдөг тул бактерийг бүрэн арилгадаггүй аж. Энэ нь таны биед сөрөг нөлөө үзүүлж, эрүүл мэндийг тань үгүй хийх аюултай. 

Мөстэй навч

6 Хамгийн ихээр захиалагддаг хоол

Цэсэн дээр байрлах "хамгийн их захиалагддаг хоол"-ноос сонголтоо хийж, тэдний арганд орж болохгүй. Үнэн хэрэгтээ тэд хамгийн бага захиалга авдаг, хүмүүсийн идэх дургүй хоолнуудыг цэсний "хамгийн их захиалагддаг" хоол хэсэгт бичиж, үйлчлүүлэгчдийг хуурах гэж оролддог байна. 

Хамгийн ихээр захиалагддаг хоол

7 Хавирга буюу ястай мах

Ресторан болгон амттай хоол хийж, төгс байж чадахгүй. Тиймээс хавирга болон ястай мах гэхчлэн ажиллагаа ихтэй хоолыг захиалж идэхгүй хэрэггүй л болов уу. Үнэхээр тухайн газар алдартай, таны ойр дотныхон хоолны чанарыг нь амаа олохгүй магтаж байсан тохиолдолд л захиалж идэхийг зөвлөе. 

Хавирга буюу ястай мах

8 Хэт их амтлагч, халуун ногоотой хоол

Хэт их амтлагч, халуун ногоотой хоол нь тухайн хоолонд орсон орц болох мах, ногоо зэргийн амтыг дардаг. Тиймээс та тухайн мах болон ногоог шинэ эсэхийг мэдэж чадахгүй, ердөө л амтлагчинд хууртаж идэх болно. Магадгүй таны амтархан идсэн мах муудсан, ногоо нь ялзарсан байвал яах вэ? 

Хэт их амтлагч, халуун ногоотой хоол

9 Махан таташ

Махан таташ нь амт чанар сайтай боловч, үүнийг захиалж идэхээс татгалзаарай. Учир нь махан таташны орцонд маш олон төрлийн хүнс, амтлагч багтдаг бөгөөд мөн л махны амтыг дардаг байна. Тиймээс та энэхүү хоолыг захиалахын оронд стейк захиалж, жинхэнэ махны амтыг мэдэрч болно. 

Махан таташ

10 Далайн хоол

Далайн бүтээгдэхүүнийг тусгайлан бэлтгэдэггүй ресторанаас, хясаа авч идэх хэрэггүй юм. Сайтар бэлтгээгүй хатсан хясаа нь, хоолны хордлогонд оруулж мэдэх аюултай тул үргэлж болгоомжтой байхыг зөвлөе. Хясааг зөв журмын дагуу бэлтгэж чадах, мэргэжлийн тогоочтой рестораныг сонгоорой.  

Далайн хоол

11 Хэт өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүд

Трюфель, фуа гра буюу тостой элэг (doie gras) зэрэг нь хэт өндрөөр үнэлэгдэж, тэнгэрт тулсан үнэтэй байдаг билээ. Үнэндээ трюфелийн тосыг ердийн л нэг чидун жимс, төрөл бүрийн амтлагчаар бэлтгэдэг боловч, дэндүү үнэтэй байдаг аж. 

Хэт өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүд

12 Пицца

Цөөхөн атлаа хямд үнэтэй орцтой пицца нь ресторанд өндөр үнээр худалдаалагддаг. Нэг халбага улаан лоолийн паста, хэдхэн зүсэм гахайн мах, үрсэн бяслаг, аяга гурилнаас бүтэх пиццаг та өндөр үнээр авах шаардлагагүй. Үүнийг та гэртээ ч хялбархан хийгээд идэх боломжтой гэдгийг санаарай. 

Пицца

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()