1
Хоол боловсруулах систем цочрох
Хоол боловсруулах систем цочрох нь олон шалтгаантай байдаг. Зөвхөн хооллолтоос ч бус зарим тохиолдолд хэт их стрессдэх, сандрах, түгших үед гэдэс хямарч, эвгүйрхэж болно. Гэвч энэ нь хоол боловсруулах системийг цочроох үндсэн шалтгаан болохгүй. Харин сарын тэмдэг ирэх үед ялгарах гормон болон, савны агшилт нь таны хоол боловсруулах системийг гэмтээх магадлал өндөр байдаг. Юутай ч та эдгээр өдрүүдэд аль болох тайван байж, өөрийнхөө таашаал авдаг, хийх дуртай зүйлсийг хийгээрэй. Амттан идэх нь ч мөн танд өвдөлтийг мартахад тусална.
2
Булчин өвдөх
Нуруу болон хэвлийн булчингаар хөндүүрлэх, зарим тохиолдолд хүзүү, мөр хүртэл чилэн өвдөх нь мөн л ходоод гэдэснээс шалтгаалах нь бий. Түүнчлэн савны агшилтаас болж болно. Сарын тэмдэг ирэх үед, савны хана эрчимтэй агшиж, шингэнийг ялгаруулдаг. Үүнээс болж, булчин өвддөг байна. Хүүхэд төрүүлэх үед ч мөн савны агшилт явагддаг тул, төрөхийн эхэн үеийн өвдөлттэй төстэй байдаг.
3
Хэвлий орчмоор хөндүүрлэх
Энэ нь биеийн дархлааны систем идэвхитэй ажиллаж, сарын тэмдгийн үеийн хорт бодисуудтай эрчитэй тэмцэж буйн хэлбэр юм. Учир нь эмэгтэйчүүдэд сарын тэмдэг ирэхэд, гарах шингэнээр дамжин хорт бодисууд гадагшилж байдаг. Иймд биеийн дархлааны систем энэ үед хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг байна. Хэт мэдрэг, эмзэг биетэй охид тус өвдөлтийг илүүтэй мэдэрч, зовиурлах нь элбэг байдаг юм.
4
Сав өвдөх
Сарын тэмдгийн өмнөх болон эхний өдөр бага зэрэг дуншиж өвдөх нь хэвийн үзэгдлийн нэг юм. Энэ нь мөн л савны агшилтаас үүдэж болно. Гэвч ажил болон хичээл сургуулиа завсардахад хүргэх хэмжээний их өвдөлтийг өгөхийг огтхон ч тоохгүй өнгөрүүлж болохгүй. Мөн сарын тэмдгээс бусад үед саваар хатгуулж өвдөх нь таны биед асуудал байгааг илтгэдэг. Хэвлийн өвдөлт нь "эндометриосис" болон савны үрэвслийн шинж байхыг үгүйсгэхгүй. Иймд эмэгтэйчүүдийн эмчид хандах нь зүйтэй.
5
Гэдэс дүүрэх
Гэдэсний олон эмгэгийн нэг буюу илрэх шинж тэмдэг нь гэдэс дүүрэлт юм. Ийнхүү дүүрэх нь хоорондоо харилцан адилгүй байх нь бий. Цанхайх, цүрдийх, тэлэх гэхчлэн өөр өөрөөр нэрлэдэг нь мөн л үүссэн шалтгаанаасаа хамааралтай. Ерөнхийдөө гэдсэн дотор хий ихээр хуралдсан л гэсэн үг. Гэдэс хийгээр дүүрснээр хоол хүнсээ шахах явцыг удаашруулдаг. Харин сарын тэмдгийн үеэр ийн гэдэс дүүрэх нь хэвийн үзэгдэл бөгөөд таны дүүрэнги арилахгүй удах нь хэвлийн хөндийд байрлах эрхтнүүдийн үрэвсэлт өвчин, умай, өндгөвчний эмгэг байж мэднэ.
6
Ходоод гэдэс хямрах
Сарын тэмдгийн үеэр хоолны шингэц муудах, удаашрах нь мөн л ходоод гэдэсний үйл ажиллагаа цочирсонтой холбоотой. Та энэ үед аль болох гурилан болон хэт хуурсан хоол идэх гэж яарсны хэрэггүй. Харин түүний оронд ширхэглэг ихтэй хоол хүнс болон, шөл устай хоолыг сонгож идэх хэрэгтэй. Ингэснээр өтгөн хатуулах, гэдэс хямраах шинжүүд багасах болно.
7
Өтгөн хатах
Сарын тэмдэг ирснээр, бүдүүн гэдэсний үйл ажиллагааг цочроож, улмаар өтгөн хатдаг. Гэвч та энэ үед зориулалтын цай, эсвэл ширхэглэг хүнсийг хэрэглэж, биед хуримтлагдсан өтгөнөө гадагшлуулах хэрэгтэй. Ингэснээр тухайн үеийн өвдөлт багасч, шинж тэмдгүүд буурах болно.