1
Загас
Та загас, өндөг хоёрыг хэрхэвч хольж идэж болохгүй. Учир нь тахианы өндгөнд байдаг "овидин" хэмээх бодист, бидний биед тустай витамин B7 ихээр агуулагддаг байна. Харин загасны махны өөх нь тус бодисыг саармагжуулдаг бөгөөд ингэснээр нэг нэгнийхээ ашигт талыг үгүй хийдэг гэсэн үг юм.
2
Будаа
Бид өндгийг ихэвчлэн будаатай хольж иддэг. Гэвч энэ нь тийм ч зөв сонголтуудын нэг биш ажээ. Учир нь өндөг, будаа хоёр нийлснээр гэдэс дүүргэх, ходоод гэдсийг хямрааж болно.
3
Төмс
Төмс болон өндгийг бид төрөл бүрийн салат болон хоолонд өргөнөөр ашигладаг. Төмс нь төмөр, харин өндөг нь их хэмжээний кальциг агуулдаг. Энэ нь мөн л тэд биенийхээ ашигт байдлыг үгүй хийдэг бөгөөд түүгээр зогсохгүй хоолны шингэцийг удаашруулж, хордлогонд оруулдаг аж.
4
Сүү
Зарим уургийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнүүд хоорондоо төдийлөн сайн нийцдэггүй байна. Тэдгээр бүтээгдэхүүнд сүү болон өндгийг дурдаж болно. Тиймээс эдгээр хүнсийг тусад нь хэрэглэх ёстой бөгөөд ингэснээр биед илүү сайн нөлөөтэй юм.
5
Бяслаг
Ямар ч нөхцөлд сүүн бүтээгдэхүүн болон махан бүтээгдэхүүнийг хооронд хольж идэх гэсний хэрэггүй. Өндөг ч мөн махан төрөлд багтах тул, энэ нь сүү болон бяслагтай тийм ч сайн нийцдэггүй. Үр дүнд нь таны ходоод бүхий л өдрийн турш хямарч мэднэ.
6
Зарим төрлийн жимснүүд
Алим, лийр, усан үзэм, тоор, априкот, тарвас зэрэг жимсүүдийг өндөгтэй хольж идэж болохгүй бөгөөд ингэснээр ходоодны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хоол шингэхэд сөргөөр нөлөөлдөг. Хэрвээ та дээрх жимснүүдээс идсэн бол дор хаяж 15 минутын дараа өндөг идэж болох юм.
7
Масло, крем, майонез
Өндөг нь уураг болон амин дэмээр баялаг тул идэхэд маш өегөөс гадна, илчлэг ихтэй билээ. Харин үүнийг их хэмжээгээр идвэл таргалуулдаг бөгөөд өндгийг тослог төрлийн масло, крем, майонез зэрэгтэй хольж идсэнээр та огцом жин нэмж эхлэх болно.
Харин үүний оронд броккли, ногоон өнгийн бусад ногоотой хольж идэж болох юм. Энэ нь таныг нэг их таргалуулахгүй.
Ходоод гэдсээ өнөөдрөөс эхлэн аварч, илүүдэл жинтэй хамтдаа тэмцэцгээе!