1
Викториагийн хүүхэд нас
Викториагийн аав нь цахилгааны инженер, ээж нь даатгалын ажилтан байсан бөгөөд нэрт дуучин багаасаа дутагдах, гачигдах зүйлгүй өсчээ. Түүний аав охиноо юугаар ч дутаахгүй гэсэндээ хөлс хүчээ урсган байж, ядрахыг үл умартан ажилладаг байсан гэх бөгөөд охиноо хүнд цүнх үүрч, автобусанд суулгаж явуулахгүй гэсэндээ, хэдэн сар хичээж ажиллан "Rolls-Royce" машин авч байсан гэдэг. Энэ тухайгаа Викториа ярих дуртай бөгөөд өөрийг нь алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн аав ээждээ юу юунаас илүү талархаж явдгаа хэлсэн байдаг.
2
Дэвид 40 гаруй шивээстэй
Хөлбөмбөгийн супер од Дэвид Бекхам нь жил бүр нэг шивээс хийлгэдэг бөгөөд өдгөө 42 настай тэрээр, 40 гаруй шивээстэй аж. Шивээснүүдэд нь түүний хүүхдүүдийн дүрс, өөрийнх нь дуртай болон урам зориг авдаг үгс, эхнэртэйгээ хийлгэсэн хос шивээс зэргүүд нь багтдаг байна.
3
Эминемийн шүтэн бишрэгчид
Эминемийг бүх цаг үеийн хамгийн шилдэг репперүүдийн нэг гэдэгтэй маргах хүн үгүй болов уу. Харин алдарт хосууд маань болзож эхэлж байхаасаа л Эминемийн тоглолтуудыг үзэж, дуунуудыг нь сонсдог байжээ. Нэрт репперийн дууны үгнүүд нь хосуудад эрч хүч, урам зориг өгдөг гэнэ.
4
Эхнэрийнхээ сонголтыг хүндэтгэдэг
Викториа Бекхам нь загварын салбарт нэр хүнд өндөртэй бөгөөд өөрийнхөө орон зайг хэдийн үүсгэсэн билээ. Харин тэрээр нөхрийнхөө өмсөх хувцсыг үргэлж сонгож өгдөг бөгөөд энэ нь ч нөхөрт нь таалагддаг байна. Тэдний үргэлж загварлаг, дэгжин харагдаж чаддаг нь Викториа Бекхамын мэдрэмж, авъяастай шууд холбоотой юм.
5
Залуу хосуудын бяцхан маргалдаан
Мэдээж хосуудад маргалдаж, муудалцах зүйлс бишгүй л гарна. Алдарт хосуудын тухайд хүүхэдтэй болохоос өмнө нэгнээ хардаж байгаа нь папарациудын дуранд өртсөн байдаг. Хосууд сагсанбөмбөгийн тоглолт үзэж байхад, Дэвид сахилгагүй зан гаргаж, халуухан бүжигчид рүү харц унагасан нь эмзэгхэн Викториаг гомдоож орхисон юм. Тэдний энэхүү байдал нь хүмүүсийн дургүйг хүргэх нь бүү хэл, хайрыг нь татаж, таатай сэтгэгдэл төрүүлсэн билээ.
6
Нэрт дуучны тансаглал
Үзэсгэлэн төгс Викториа нь өөрийгөө үнэт эдлэлээр чимэх дуртай. Түүний өмсөх дуртай энгийн нэг даашинз л гэхэд 20 сая долларын үнэтэй гээд боддоо. Мөн Викториагийн бүх гоёл чимэглэл, даашинзуудыг нийлүүлэн, тооцож үзвэл 700 сая орчим долларын үнэ хүрэх аж. Энэхүү хэмжээний мөнгө нь харин тэдний хувьд юу ч биш гэж бодохоор эрхгүй гайхшрал төрүүлнэ.
7
Викториа хямдхан зүйлсд дургүй
Дэвид болон Викториа нь 1999 онд гэр бүл болсон бөгөөд хуримын зардалдаа 800,000 орчим доллар зарцуулсан байдаг. Харин энэ нь Викториад таатай санагдаагүй бөгөөд хуримандаа илүү мөнгө зарцуулахыг хүссэн гэдэг билээ. Бүсгүй өөрөө ч ихэмсэг бардам зантай нэгэн тул, бүх зүйлсийг дээд зэрэглэлийн байлгахыг хүсдэг байна.
8
Өнөр өтгөн гэр бүл
Викториа Бекхам нь Дэвидтэй болздог байхдаа олон уйланхайт өндгөвчний хам шинжээр өвчилж, хүүхэд тээх боломжгүй хэмээж байжээ. Гэсэн хэдий ч бүсгүй бууж өгөлгүй тэмцсээр удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байсны дүнд анхны хүүхэд болох Брүүклинийг тээж, амьдралаас хамгийн том бэлгээ авсан билээ. Харин дараа нь ахин 3 хүүхэд төрүүлж, өнөр өтгөн гэр бүлийг бий болгосон юм.
9
Дэвидийн хөлбөмбөгийн карьер 11 насандаа эхэлсэн
Дэвид Бекхам нь 11 настай байхаасаа хөлбөмбөг тоглож эхэлжээ. Тухайн үед тэрээр "Bobby Charlton" сургуулийн нэрэмжит тэмцээнд оролцон түрүүлж, Барселона хотоор аялах эрх хожиж байжээ. Харин тэрээр "Manchester United" багт орсноор, бүрэн утгаараа гялалзаж, хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн байна.
10
Викториагийн хэрээс хэтэрсэн шаардлага
2000 онд Викториа Бекхам Лондонгийн "Heathrow" нисэх онгоцны буудал дээр явж байгаад "Louis Vuitton"-ы цүнхтэй ачаагаа хулгайд алдсан байна. Бүсгүй үүнд маш их бухимдаж, Британийн агаарын тээврийн компанийг бүх насаар нь чөлөөтэй зорчих эрх өг хэмээн шаардаж байжээ. Гэсэн хэдий ч Британийн агаарын тээврийн компани эсэргүүцэж, оронд нь нөхөн төлбөр болгож, 200,000 доллар өгч байсан юм.
11
Тэдний гэр бүлийн буяны сан
Бекхамын гэр бүл хөрөнгө чинээ ихтэй гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Харин тэднийг хэр хэмжээний мөнгийг буяны ажилд зарцуулж, зовж зүдэрч яваа хүмүүст тусламжийн гараа сунгадаг болохыг мэдэхгүй болов уу. Тэдний гэр бүлийнхэн их хэмжээний мөнгийг Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад хандивладаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй хүүхдүүдэд зориулан тусгай сан нээж, шаардлагатай бүх хэрэгсэл, эм тариагаар хангаж, тусладаг билээ.
12
Дэвид "Adidas"-тай насан туршийн гэрээ байгуулсан
Тамирчин хүний тухайд ямар нэгэн компанитай гэрээ байгуулж, нүүр царай болох нь маш чухал байдаг. Дэвид Бекхамын тухайд 2003 онд "Adidas" компанитай насан туршийн гэрээ байгуулж, 160 сая доллар авч байжээ.
13
Хосуудын анх танилцсан түүх
Хосууд анх 1997 онд хөлбөмбөгийн буяны ажил хийж яваад танилцаж байжээ. "Spice Girls" хамтлагийн менежер Саймон нь "Manchester United" багийн шүтэн бишрэгч бөгөөд Викториаг дагуулан, талбай дээр хүрэлцэн ирсэн байна. Тэрээр Викториа, Дэвид хоёрыг танилцуулсан бөгөөд тэд нэг нэгэндээ анхны харцаар татагдсан гэдэг. Удалгүй Дэвид дуучин бүсгүй рүү залгаж, хамтдаа оройн хоол идэх санал тавьснаар, тэдний гайхалтай хайрын түүх эхэлсэн юм.
14
Амжилттай яваа загвар зохион бүтээгч
Бага байхаасаа загварын ертөнцөд дурлаж байсан Викториа нь 2009 онд өөрийн анхны коллекцээ гаргаж, Нью Йоркын загварын долоо хоногоор танилцуулж байжээ. Тэр жилээс эхлэн, бүсгүйн гаргасан загвар бүр хүмүүст таалагдаж, алдаршиж эхэлсэн юм. Гайхалтай дуучнаас гадна, мэдрэмжтэй бүсгүй нь өнөөдөр дэлхийн хамгийн чадварлаг, нэр нөлөө бүхий эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг билээ.
15
Хөлбөмбөг бол Дэвидийн амь амьдрал
21 настайдаа багаа удирдаж, хамгийн залуудаа аваргын цом хүртсэн тоглогчдын нэг болох Дэвид Бекхамыг уран гоёмсог тоглолт, хөлбөмбөггүйгээр төсөөлөх аргагүй. 115 удаа хөлбөмбөгийн ДАШТ болон Европын тавцанд шигшээ баг болон клубээ ахлан оролцож байсан тэрээр хэзээ ч бууж өгч байгаагүй нэгэн. Зодог тайлах мөчдөө нулимс дуслуулж байсан түүнийг хараад олон мянган шүтэн бишрэгч нь хүндэлж, биширсэн харцыг түүнийг даган мэгшиж байсан цаг саяхан мэт санагдана.