1
Ямар учиртай вэ?
Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар, нас барсан нэгнийг зүүдлэх нь тэднийг хэт дурсаж, шаналсантай холбоотой бөгөөд энэ үед тэдний тархинд мэдээлэл очсоноор зүүдэлдэг хэмээдэг байна. Харин зүүдний тайлалд, нас барсан нэгнийг хэрхэн зүүдэлж буйгаас шалтгаалан ирээдүйд болох зүйлсийг таамаглаж болох гэнэ. Жишээ нь, зүүдэлсэн хүн тань булшиндаа, үхсэн хэвээр үзэгдэж байх нь тийм ч таатай биш, харин амьд сэрүүн аз жаргалтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүлж, мөн танд ямар нэг учир нь ойлгогдохгүй зүйлсийн тухай хэлж, сануулж байвал таныг илүү сэрэмжтэй байхыг өгүүлнэ.
2
Зүүдний тайлал
Та зүүдэндээ, нас барсан хүнтэй хууч хөөрөх, түүний ярьж байгаа зүйлийг анхааралтай сонсож байгаагаар зүүдэлвэл, хүсэн хүлээсэн мэдээгээ сонсох, таны амьдралд томоохон өөрчлөлт гарахыг зөгнөнө. Харин Христийн шашинд, хэрвээ танд нас барагсдын сүнс зүүдлэгдвэл, энэ нь тухайн хүн төрлөө олоогүй, хорвоо дэлхийгээр хэрэн хэсүүчилж буйг илтгэдэг байна.
3
Өөр өнцгөөс харвал...
Харин шашингүй үзэлтнүүд буюу, үл итгэгч нар нас барагсдыг зүүдлэх нь, муугийн дохио гэж үздэг бөгөөд энэ нь чухал бичиг баримт, мөнгө, хэрэгтэй зүйлсээ алдах аюултай хэмээдэг аж. Харин барууны сэтгэлгээнд, хэрэв нас барсан хүн хуримын ёслол, шинэ хүүхэд төрөх мөчид хамтдаа байгаагаар зүүдлэгдэх нь, хурим аз жаргалгүй, төрсөн хүүхэд нь сул дорой, өвчин ороосон хүүхэд болно хэмээн ихэд цээрлэдэг.
Харин та ямар бодолтой байна вэ?