Бүсгүйчүүд яагаад өөрөөсөө дүү залуутай болздог вэ?

Хүмүүсийн үзэл бодол, сонирхол хоорондоо харилцан адилгүй байдаг. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүд нас ахиад буюу дундаж настай болоод ирмэгцээ өөрөөсөө дүү залуусыг сонирхож, болздог байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай аж. Иймд бид та бүхэндээ бүсгүйчүүд яагаад өөрөөсөө дүү залуусыг сонирхож, дурладаг шалтгаануудыг дуулгая. 

Бүсгүйчүүд яагаад өөрөөсөө дүү залуутай болздог вэ?

1 Хүн ам зүйн судалгаа

Хэд хэдэн судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдээс түрүүлж нас бардаг болохыг тогтоосон байдаг. Харин хосууд хамтдаа өтөлж, үхэн үхтлээ нэгнээ хайрлан, зэрэг бурхны оронд залрахын тулд эмэгтэй нь 10 насаар эгч байх шаардлагатай болдог байна. Тиймээс эмэгтэйчүүд бэлэвсэрч хоцрон, шархалсан зүрхтэй ганцаар үлдэхээс эмээж, өөрөөсөө дүү залуусыг сонгох нь бий. 

Хүн ам зүйн судалгаа

2 Халуухан

Өөрөөсөө дүү залуутай болзох хамгийн гол шалтгаан нь, тэдний халуухан байдал юм. Бүсгүйчүүд 25-аас дээш настай болмогцоо өөрөөсөө дүү залуусыг харж, шохоорхож эхэлдэг бөгөөд тэдний чөлөөтэй байдал, халуухан төрхөнд татагддаг аж. Нэгэн судалгаагаар 18-20 насны залуу, 30-32 насны бүсгүйтэй сексийн харилцаанд ороход төгс зохицдог хэмээх дүгнэлт гаргажээ. 

Халуухан

3 Нийгмийн идэвхитэй

Зарим бүсгүйчүүд гэртээ зурагт ширтэн хэвтдэг, гүзээтэй залуусаас илүүтэй гадуур төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцдог, идэвхитэй залууст эрхгүй татагддаг байна. Мөн бүсгүйчүүд өөрөөсөө дүү залуусаас туршлага ихтэй тул, тэднийг залж чиглүүлэн, амьдралаа зохиох дуртай. Энэхүү үзэл нь дүү залуусыг сонгох нэгээхэн шалтгаан болдог юм. 

Нийгмийн идэвхитэй

4 Сэтгэл зүй

Эмэгтэй хүн нөхрөөсөө ахимаг настай байгаа тохиолдолд ихэнхдээ байдлыг гартаа авч, амьдралаа авч явах нь бий. Нэг ёсондоо тэд нөхрийгөө эрхэндээ байлгаж, удирдах бүрэн боломж үүсдэг. Энэхүү шалтгааны улмаас өөрөөсөө дүү залуусыг сонирхож, нөхрөө болгох хүсэлтэй бүсгүйчүүд цөөнгүй байдаг билээ. 

Сэтгэл зүй

5 Залуу сэтгэлгээ

Өөрөөсөө дүү залуутай болзосноор, тухайн бүсгүйн сэтгэлгээ, гадаад төрх, хувцаслалт ч мөн дагаж өөрчлөгдөх төдийгүй хамтдаа адал явдлыг эрэлхийлж, залуу насны эрч хүчийг мэдрэх боломжтой болдог байна. Гадны улс орнуудад маш олон бүсгүйчүүд өөрөөсөө дүү залуусыг сонирхож, амьдралаа холбохыг хүсэх болсон бөгөөд энэ нь байдаг л нэг зүйлд тооцогддог болжээ. 

Залуу сэтгэлгээ

6 Орондоо сайн

Эрч хүчээр дүүрэн залуутай халуухан шөнийг өнгөрүүлж, ханашгүй таашаал авахыг хүсэхгүй бүсгүй гэж ховор болов уу. Залуусын тухайд ч мөн адил өөрөөсөө эгчид бүсгүйтэй шөнийг өнгөрүүлж, гүйцэт болсон жимсийг амтлах дуртай байдаг. Энэхүү хүслээс улбаалж, насны зөрүүтэй хосууд өдрөөст өдөрт нэмэгдсээр байна. 

Орондоо сайн

7 Эмэгтэйчүүдийг хүндэтгэдэг

Орчин үеийн нийгэмд тулгамдаад байгаа томоохон асуудлын нэг бол яахын аргагүй жендерийн харьцаа билээ. Эмэгтэйчүүдийг дорд үзэх үзэл давамгайлж, үүний эсрэг дуу хоолойгоо нэгтгэх хүмүүс ч ихэссээр байгаа юм. Харин энэ үед "феминист" үзэлтэй, эмэгтэйчүүдийг хүндэтгэж мэддэг өөрөөсөө дүү залуустай уулзах нь бүсгүйчүүдэд хамгийн тухтай, тааламжтай санагддаг байна. 

Эмэгтэйчүүдийг хүндэтгэдэг

Харин та ямар бодолтой байна вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()