1
Өглөөний цайг хэзээ ч бүү алгас!
Өглөөний цайг өөртөө! Энэ үгийг бид эмээ өвөө, ээж ааваасаа залхатлаа л сонссон хэдий ч, цагаа тулган босож, яаран гарах нь олонтаа. Өглөөний цайгаа уухгүй гарснаар, өдөржин ходоод хямарч, бие сулран, өдөр болон орой хэвийн хэмжээнээс хамаагүй их хоол идэх гээд байдаг талтай. Ингэснээр бид хүсээгүй илүүдэл жинтэйгээ нүүр тулдаг юм шүү дээ. Харин тэд өглөөг ихэвчлэн сүүгүй хар кофе, хачиртай талхаар эхлүүлдэг. Ингэхдээ маш багаар, тайван сорж уудаг байна.
2
Орой хөнгөн зууш, салад идэх
Франц бүсгүйчүүдийн хамгийн их сонгон иддэг хоол бол бүх төрлийн "ногооны салат" билээ. Мэдээж ямар нэг өөх, тос илчлэг гээд байх зүйлгүй учраас хүссэн хэмжээгээрээ, хэдийд ч идэхэд тохиромжтой. Гэвч ихэнх ресторан, кафед зарагддаг салатанд маш их тос, амтлагч, хатаасан талх, авокадо жимс зэрэг ордог. Эдгээр нь харин ч эсрэгээрээ таныг маш ихээр таргалуулах талтай. Тиймээс аль болох гэртээ амттай салатыг хийж идээрэй.
3
Хоолоо тохируулж идэх
Франц бүсгүйчүүд ямар хоол хүнсийг хэзээ, хэрхэн, хэдий хэмжээтэй идэхээ сайн мэддэг. Хэрвээ тэднээс шарсан үхрийн мах идэх үү? хэмээн асуувал зүгээр л амталж, шарсан загасыг сонгох гэх мэт... Мөн тэд хэзээ ч хоолоо хэтрүүлж идэхгүй бөгөөд ямагт шинэ, өөр олон нэр төрлийн хоолноос багаханыг хольж иддэг. Сонгон иддэг хоол хүнс нь уургаар баялаг бөгөөд ямар нэгэн өөх тос, агуулдаггүй аж. Түүнчлэн хоолыг хурдан идэхийг таашаадаггүй бөгөөд хоолоо сайтар зажилж идэхийг зорьдог.
4
Идсэн хоолоо дасгал хийж шингээх
Тэд зав чөлөө гарах бүртээ явган аялал хийж, уул хаданд авирч, теннис тоглон, талбайд гүйж, цана чаргаар гулгадаг. Нэг ёсондоо амьдралын маш идэвхитэй хүмүүс юм. Учир нь тэд хөдөлгөөн хийх нь сайхан, гоолиг биетэй болох үндэс хэмээх ойлголттой байдаг бөгөөд хооллосны дараа ямагт хөнгөн дасгал хөдөлгөөн хийж, хоолоо шингээдэг аж. Мөн өдөрт 600 калоригоос илүүгүй илчлэгтэй хоолыг идэхийг зорьдог. Тиймдээ ч Франц хүмүүс машинаар явахаас илүү явган явж, гэдсээ цадтал биш, шаардлагатай уураг тэжээлийг авах гэж л иддэг байна.
5
Улирал бүрт тохирсон жимсийг идэх
Франц бүсгүйчүүд жимс идэхдээ ч хаа хамаагүй, гартаа таарснаа идээд байдаггүй. Жишээ нь:
Бөөрөлзгөнө жимсийг зун идэхэд тохиромжтой бөгөөд илчлэггүй, амин дэмээр баялаг гэдгээрээ онцлогтой. Маш жаахныг идэхэд л тухайн өдөрт авбал зохих бүхий л амин дэмийг өгч чаддаг. Мөн арьсыг гэрэлтсэн, өнгөлөг толигор болгох үйлчилгээтэйгээс гадна турахад онц нөлөөг үзүүлдэг.
Харин тоор жимсийг хаврын улиралд идэхэд тохиромжтой бөгөөд элдэв химийн бордоо, бодис ордоггүй тул дархлаа сайжруулах үйлчилгээтэй юм. Мөн өтгөн хатах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөныг сайжруулахад тустай. Ихэвчлэн жингээ барьж, спортоор хичээллэж байгаа хүмүүс түгээмэл хэрэглэдэг байна.
Киви нь С витаминаар баялаг, жин хасах, арьсыг гэрэлтсэн өнгөлөг болгох өндөр үйлчилгээтэй жимс юм. Тус жимсийг намрын улиралд идэхэд тохиромжтой бөгөөд биеийн илүүдэл өөхийг эрчимтэй хайлуулж, ходоод гэдэсний үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг.
Гадил жимс нь үнэхээр амттай, шим тэжээл сайтайгаас гадна идэхэд маш өег юм. Өлссөн үедээ нэг ширхэг гадил жимсийг идэхэд цадах мэдрэмж төрч, хоолны дуршил бууруулдаг ажээ. Тиймээс өвлийн улиралд идэхэд тохирдог. Франц бүсгүйчүүд энэ мэт жимсний онцлог, илчлэг чанараас хамааран, хэзээ хэрхэн идэхээ сонгодог байна.
6
Үдэшлэг дээр хэзээ ч хэтрүүлдэггүй
Шар айраг, согтууруулах төрлийн ундаа нь гэдэс цэвэрлэж тураах үйлчилгээ үзүүлдэг хэмээх худал үгэнд итгэхээ болих хэрэгтэй юм. Учир нь тэдгээр согтууруулах ундаа нь харин ч эсрэгээрээ хүнийг эрчимтэйгээр таргалуулж, харвинг нэмэгдүүлдэг байна. Ганцхан хундага архи, шар айраг нь таны 5 өглөөний эрчимтэй дасгал, эсвэл гүйлтийг юу ч үгүй болгож орхидог. Франц бүсгүйчүүд үүнийг сайн мэддэг тул хэзээ ч согтууруулах ундааг хэтрүүлэн уудаггүй. Харин түүний оронд нэг хундага дарсыг л уудаг юм.
7
Десерт бүү ид
Хэрвээ үнэхээр амттай зүйл идмээр санагдвал, жимс идэх хэрэгтэй. Гурилан болон амттай кремэн десертүүд нь таныг хөөлгөх, таргалуулахаас өөр биед авчрах шим тэжээлгүй юм. Харин түүний оронд хар шоколад идэх нь бусад төрлийгөө бодвол хамаагүй илчлэг багатай. Гэвч хэтрүүлэн хэрэглэх нь элэг цөсөнд муугаар нөлөөлж, түүнчлэн хүнийг нойргүйдэлд хүргэдэг байна. Харин тодорхой хэмжээнд хэрэглэснээр таны сэтгэл санааг сэргээж, тайвшруулах үр дүнтэй байдаг. Тиймээс Франц бүсгүйчүүд хэзээ ч хар шоколаднаас татгалздаггүй.
8
Кино үзэх, хооллож байхдаа хэзээ ч ярьдаггүй
Бид зурагт үзэж байхдаа, эсвэл хоол идэх байхдаа хүнтэй ярьснаар хэр их идэж, юу идэж байгаа ч анхаардаггүй. Тиймээс өөрсдөө ч мэдэлгүй олон төрлийн хүнд хоолыг идэж, хэмжээгээ мэдэхгүй иддэг. Ялангуяа оройн зоогон дээр ярих нь, таныг таргалуулах магадлал өндөр юм. Түүнээс гадна, хоолоо хэт хурдан идэх нь ходоодны үйл ажиллагаа, хоол боловсруулах системд сөргөөр нөлөөлж, таргалах эх үндэс болдог билээ. Тиймээс ч Франц бүсгүйчүүд хоолоо удаан, сайн зажилж иддэг. Ингэснээр хоол тань сайн шингэж, цаашлаад тогтмол иддэг хоолны хэмжээнээс харьцангуй багыг иддэг болж эхэлнэ.
9
Үргэлж алхдаг
Турна гэхээрээ л заавал спорт заал руу гүйхийн нэр биш юм. Та гэртээ ч, ажил дээрээ ч, аль болох хөдөлгөөнтэй байхыг хичээх хэрэгтэй. Гэртээ байхдаа цэвэрлэгээ хийнгээ цоглог хэмнэлтэй дуун дээр түргэн, эрч хүчтэй хөдөлж, аль болох их хөлс гаргах нь бидний зорилго юм. Хэрвээ ажил дээрээ байгаа бол цайны цаг, завсарлагааны үеэр аль болох дасгал хөдөлгөөн хийн, өөрийгөө хөдөлгөөнтэй, эрч хүчтэй байлгаж чадвал заавал үнэтэй зааланд, багш хөлсөлж хийх шаардлагагүй шүү дээ.
Мөн аль болох явган алхаж, илүүдэл өөхөө шатааж байх хэрэгтэй. Франц бүсгүйчүүд үргэлж алхдаг тул, илүүдэл жингүй байдаг байна. Мөн тэд зөвхөн бороо орсон үед л метрогоор үйлчлүүлдэг бөгөөд бусад үед зүгээр л алхахыг зорьдог аж. Тиймдээ ч өдөрт 10 мянган алхам алхах ёстой хэмээх зорилгыг өөртөө тавьдаг.
Танд амжилт хүсье!