Та доорх зургуудыг ажиглаж, хэрхэн машины хүрд барьдгаа сонгоод, харгалзах тайлбарыг уншаарай!
1
Минималист
Та маш энгийн байхыг эрхэмлэдэг нэгэн. Олон найзтай байхаас илүү, жаргал зовлонгоо хуваалцах хэдхэн дотны найзтай байхыг хичээдэг аж. Энэ нь таныг уйтгартай гэж хэлж байгаа хэрэг биш бөгөөд ердөө л амьдралыг үзэх үзэл тань бусдаас өөр төдий юм.
2
Логик
Үүрэг хариуцлагаа ухамсарласан, ухаалаг хүмүүс байх аж. Тиймээс гэр бүлийнхэн болон ойр дотныхон нь танд итгэж, түшиг тулгуураа болгодог байна. Мөн та сэтгэлийн хөдлөл ихтэй бөгөөд үүнийгээ хянах гэж их хичээж явдаг.
3
Энх тайвныг тогтоогч
Та зөрчилдөөн, тэмцэлд дургүй бөгөөд чангаар хашгичиж, дуугаа өндөрсгөх нь үнэхээр чухал хэрэг гарсан болохыг илтгэнэ. Мөн хоёр хүний дундуур орж, маргалдааныг улам хурцдуулахыг хүсддэггүй байна. Ерөнхийдөө асуудлыг шийдвэрлэж, эв найрамдалтай байхыг хичээдэг зантай юм.
4
Төгс байхыг эрхэмлэгч
Жолооны курст сууж байхад, багш яаж барихыг заасан, та яг тэр хэвээр нь хүрдээ барьдаг, дэндүү соёлтой, бүхнийг зөв зүйтэй хийхийг эрхэмлэдэг хүн аж. Аливааг зөв зүйтэй, журмынх нь дагуу хийх бол таны амьдралын уриа үг юм. Тиймдээ ч та амжилтанд хүрч чадсан бөгөөд эргэн тойрны хүмүүс тань шиг байхыг хичээдэг байна.
5
Сандруу
Та үргэлж сандарч, гарч болзошгүй аюулаас сэргийлж явдаг хүн юм. Бүх зүйл зүгээр эсэхийг 2-3 удаа шалгасны дараа тайвширдаг. Гэр бүлийнхэн тань үргэлж таныг тайвшруулах гэж хичээдэг бөгөөд таныг гэнэн цайлган нэгэн гэдгийг сайн мэднэ.
6
Адал явдал эрэлхийлэгч
Адал явдал, амь өрссөн зүйлд дуртай бөгөөд шүхрээр буух, хөдөө хээр зугаалах, голд сэлэх гэхчлэн төрөл бүрийн зүйлсийг туршиж үздэг байна. Таны ойр дотны хүмүүс энэхүү сонирхлыг тань төдийлөн ойшоодоггүй боловч, хүндэтгэж үздэг.
7
Удирдагч
Та бусдыг удирдан зохион байгуулах төрөлхийн чадвартай. Хүмүүс танд итгэж, бүхнээ даатгахад бэлэн байдаг. Таны удирдах чадварыг хүн бүхэн магтан, сайшааж биширдэг аж.
8
Ухамсартай
Хүмүүс таны халамжтай, эелдэг байдалд дуртай. Хайртай дотны хүмүүс тань амжилтанд хүрэхэд, хамгийн ихээр та баярладаг бол, харин алдаж эндэхэд нь хажууд нь байж, тусламжийн гараа сунгадаг. Бусад хүмүүс амьдралын төлөө тэмцэж, нэг нэгнээ урж тасдах нь холгүй байхад, та тайван сууж, хүлээдэг.
9
Догь залуу
Ямар нөхцөлд та тайван байж чаддаг бөгөөд юу хийхээ тун сайн мэднэ. Та өдөр бүрийг баярын өдөр гэж ойлгодог бөгөөд юуг ч өөрчлөхийг хүсдэггүй. Найз нөхөд тань тайвширч, асуудлаа мартахыг хүсвэл тань руу ханддаг.
10
Дарамтлагч
Та маш завгүй бөгөөд зам тань саад болсон хүмүүст алт шиг үнэтэй цагнаасаа зарцуулахыг хүсдэггүй. Харин таны шийдэмгий, шударга занг ойр дотныхон тань үнэлдэг бөгөөд үргэлж нөмөр нөөлөг болдог талархаж явдаг байна.