Элэг болон нойр булчирхайнд сайнаар нөлөөлдөг 7 хүнс

Эрүүл мэнд гэдэг нь хүн бүрийн хувьд хамгийн чухал зүйл билээ. Бид өвчин зовлонгоос холуур тойрч гарах юмсан хэмээн боддог боловч, үүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлж чаддаггүй нь харамсалтай. Харин та одооноос ч болов, хамгийн чухал эрхтнүүд болох элэг болон нойр булчирхайг хамгаалж, эрүүлжүүлэхэд тустай хоол хүнсийг хэрэглэж, эрүүл мэнддээ анхаараарай. 

Элэг болон нойр булчирхайнд сайнаар нөлөөлдөг 7 хүнс

1 Хүрэн манжин болон луувангийн шүүс

Гепатит буюу элэгний үрэвсэл, элэг өөхлөх зэрэг өвчний үед хүний элэг томордог байна. Харин энэ тохиолдолд та эрүүл мэндэд тустай ногооны шүүсийг уух хэрэгтэй. Энэ нь элгийг хэвийн байдалд шилжихэд туслах төдийгүй нойр булчирхайнд ч сайнаар нөлөөлдөг байна.

Орц:

  • Хүрэн манжин - 1/4 
  • Лууван - 1 ширхэг
  • Нимбэгний шүүс - 5 хоолны халбага
  • Ус - 200 мл

Бэлтгэх арга:

  • Эхлээд хүрэн манжин болон луувангаа угааж цэвэрлэнэ. Дараа нь жижиглэж хэрчээд, блендэрт хийгээрэй. 
  • Дээр нь нимбэгний шүүс болон усаа нэмж хийж эргүүлээрэй.

Ингээд л таны шүүс бэлэн болох бөгөөд үүнийг өглөө бүр уух хэрэгтэй. 

Хүрэн манжин болон луувангийн шүүс

2 Ургамлын цай

Ургамлын цай нь өвчин тусах магадлалыг бууруулж, дархлааны системийг сайжруулдаг бөгөөд элэг болон нойр булчирхайны үйл ажиллагааг дэмждэг байна.

  • Зөвхөн элэг, нойр булчирхай гэлтгүй биеийн бүхий л хэсэгт ижилхэн сайнаар үйлчилдэг.
  • Антиоксидантаар баялаг тул, элэг өөхлөх өвчнөөс сэргийлж, элэгний эсийг нөхөн сэргээдэг байна.

Та өдөрт 1 аяга цай ууж байхад хангалттай.

Ургамлын цай

3 Авокадо

Авокадо нь элэг болон нойр булчирхайнд хамгийн сайн нөлөөг үзүүлдэг жимс юм. Найрлаганд нь агуулагдах "глутатион" бодис болон С, Е витаминууд нь элэгний гэмтсэн эд эсүүдийг сэргээдэг байна.

Үүнээс гадна элэг болон нойр булчирхайн дахь хорт бодисыг гадагшлуулдаг төдийгүй судасны хана хатуурахаас сэргийлж, холестрины хэмжээг тэнцвэржүүлдэг аж. Та тус жимсийг европ жимс худалдаалдаг зах, үйлчилгээний газруудаас авах боломжтой.

Авокадо

4 Маалингын тос

Маалингын тос нь хүний эрүүл мэндэд онцгой тустай бүтээгдэхүүн билээ. Ялангуяа элэг болон нойр булчирхайнд онцгой нөлөө үзүүлдэг байна. 

  • Та энэхүү тосыг хоол хуурах, салат амтлах зэрэгтээ ашиглаж болох юм. 

Маалингын тос нь, дотоод эрхтэнд үүссэн үрэвслийг намдааж, хорт бодисуудыг гадагшлуулдаг байна. 

Маалингын тос

5 Үр тариа

Үр тариа нь уураг, эрдэс бодисоор баялаг болохыг бид сайн мэднэ. Харин үүнийг идэж хэрэглэснээр, элэг болон нойр булчирхайн өвчлөлөөс сэргийлж чадах аж.

  • Шар будаа, гурвалжин будаа зэргийг түлхүү хэрэглээрэй.
  • Эдгээр нь хоол боловсруулах системийг дэмжиж, холестрины түвшинг бууруулах төдийгүй зүрхэнд сайн нөлөө үзүүлдэг.

Та өдөр тутамдаа эдгээр хүнсийг хэрэлэж, эрүүл мэндээ аварч үлдээрэй.  

Үр тариа

6 Артишок

Артишок нь амт чанар сайтай төдийгүй ямар ч хоолтой төгс зохицдог.

  • Артишок нь элэг, нойр булчирхай, цөс зэрэг эрхтэнд онцгой нөлөө үзүүлж, эрүүлжүүлдэг билээ.
  • Энэ нь хоол боловсруулах системийг дэмжиж, элэг өөхлөх аюулаас сэргийлэх төдийгүй үрэвслийг намдаадаг. 
  • Үүнээс гадна биен дэх хорт бодисыг гадагшлуулдаг байна.

Та оройн хоолондоо артишокыг оливын тос, цагаан цуу, нимбэг зэрэгтэй хослуулж, идээрэй. Мөн тус ногоо нь шингэн хэлбэрээр аптек, эмийн сангуудаар худалдаалдаг.

Артишок

7 Папаяа жимс

Папаяа жимс нь сайхан амтнаас илүүтэй эрүүл мэндэд тустай гэдгээрээ алдартай.

Харин үүнд агуулагдах "криптоксантин" бодис нь цусан дахь холестрины хэмжээг тэнцвэржүүлдэг байна. Мөн элэг болон нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжиж, идэвхижүүлдэг. Та тус жимсийг европ жимс худалдаалдаг зах, үйлчилгээний газруудаас авах боломжтой.

Папаяа жимс

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()