1
Бусдын үзэл бодолд автах
Хүн өөрийн бодолдоо үнэнч байх хэрэгтэй гэдэг. Бид ч өөрийн бодолдоо үнэнч байх гэж хичээж, үзэл бодлоо бусадтай хуваалцдаг билээ. Харин таны харилцаж байгаа хүн тухайн зүйлийг арай өөр талаас нь харж, ярих үед "нээрээ ч тийм билүү" гэж санагдаж, хормын дотор бодол нь өөрчлөгддөг.
Үүнээс гадна таны хэлсэн зүйлс үнэн байлаа ч гэсэн, олон эсэргүүцэж худал хэмээхэд эрхгүй бодлоосоо ухарч, тухайн хүмүүстэй санаа нийлэх нь бий. Энэ нь тархины нэгээхэн зөрчилдөөн бөгөөд тухайн хүний онцлог байдлаас ч ихээхэн хамаардаг. Өөртөө хэт итгэлтэй, зөрүүд хүмүүсийн тухайд энэхүү зөрчилдөөнтэй бараг л тулгардаггүй байна.
2
Үнэ цэний ойлголт
Алмаз эрдэнэ болон савтай усны аль нь илүү үнэ цэнэтэй вэ? Хүмүүс ямар ч эргэлзээгүйгээр алмаз эрдэнэ хэмээн хариулах болов уу. Учир нь савтай усыг хэдхэн мянган төгрөгөөр худалдаалдаг бол, алмазыг хэдэн арван саяаар борлуулдаг. Гэхдээ энэ нь хаана байх, ямар нөхцөл байдалд байгаагаас хамаардаг гэдгийг мартаж болохгүй. Та элсэн цөлд ангаж цангаж явахад алт, эрдэнээс илүүтэй аяга ус үнэ цэнэтэй санагдах болно.
Энэхүү логик зөрчилдөөн нь бидний хүсэл зөвхөн хүрээлэн байгаа орчноос хамаарах болно гэдгийг баталж байгаа юм. Та хаана байгаагаас хамаарч, хүсэх зүйл тань өөрчлөгдөнө. Бидний мөрөөдөл өөрчлөгдөж болох төдийгүй шинэ орчинд очсоны дараа үзэл бодол, аливаа зүйлсийн үнэ цэнэ ч дагаж, хувирах нь бий.
3
Орвеллийн логик зөрчилдөөн
Жорж Оруэлл (George Orwell) гэх зохиолч бидний бодолд хэл яриа хэрхэн нөлөөлдөг болохыг судалж үзжээ. Тэрээр өөрийн "1984" гэх романдаа аймшигт газрууд сайхан нэртэй байдаг, бүх зүйлсийг эсрэгээр нь ойлгох хэрэгтэй гэдгийг гаргасан билээ. Түүний зохиолын дүрүүд нь муухай бүхнийг сайхан болгож, сайхан бүхнийг муухай болгож хардаг бөгөөд үүнийг логик зөрчилдөөн гэж үздэг байна.
Энэ нь зөвхөн зохиол дээрх амьдрал мэт санагдаж болох ч, бодит амьдрал дээр ч тохиолддог юм. Жишээлбэл, бид сурталчилгааг үзээд, тэдний хуурамч уран гоёмсог үгэнд хууртдаг. Харин тэдний хэлж байгаа үгс нь үнэнээс хол байдаг юм. Тус зурагт 2+2=5 хэмээн бидний тархинд мэдээлэл хүргэж байгаа ч, бид 4 хэмээн бат итгэлтэй боддог. Харин ахин дахин 2+2=5 гэвэл, яах ч аргагүй, 5 юм байна хэмээх бодлыг тархиндаа автоматаар суулгадаг байна.
4
Кафкагийн логик зөрчилдөөн
Францын "Poseidon" гэх үлгэрт далайн хааны тухай өгүүлдэг. Тэрээр байнга ширээндээ сууж, аливааг тооцоолж, тархиа гашилгадаг байсан бөгөөд бүхнийг өөрөө амжуулах нь боломжгүй байсан тул албатууддаа ажлаа хувиарлаж өгчээ.
Хаан олон албатуудтай болсон хэдий ч, тэдэнд огт итгэдэггүй байсан бөгөөд тэдгээр ажлуудыг өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй гэж боддог байв. Тиймдээ ч өөрийгөө хамгийн ухаалаг хаан мэт ойлгуулж, бүхнийг өөрийн хүслээр шийддэг байсан бөгөөд сүүлдээ албатууд нь ямар ч эрх мэдэлгүй зүгээр л утсан хүүхэлдэй болон хувирчээ.
Одоо харин боддоо. Та урьд өмнө нь хэдэн удаа, энэ жижиг асуудлыг надаас өөр хэн шийдэж чадах билээ хэмээн бардаж, бусдын үгийг сонсоогүйгээс болж алдаж байсан бэ?
5
Платоны логик зөрчилдөөн
Нэрт философич Платоны үзсэнээр, бичиг үсэг тайлагдаагүй хүмүүст аливааг ойлгуулж, бодлыг нь өөрчлөх хэцүү байдаг хэмээн үзжээ.
Харанхуй агуйд амьдардаг хоригдлууд байна гэж төсөөлье. Харин ханан дээр тусах нохойны сүүдрийг нохой, модны сүүдрийг мод гэж нэрлэнэ.
Харин нэг өдөр хоригдлууд агуйгаас гарч, гадаад ертөнцтэй танилцах бөгөөд жинхэнэ нохой, модыг хараад хэзээ ч итгэхгүй. Тэд ердөө л өөрсдийн тархинд суусан мэдээллээр сэтгэж, нохойг яг л сүүдрээр нь төсөөлөх болно. Иймд хүмүүс өөрсдийн амьдралын туршлагаас хамаарч, аливааг зөвхөн нэг талаас нь харж сэтгэх хандлагатай байдаг ажээ.