Цус харвалт болох гэж байгааг илтгэх шинж тэмдгүүд

Сүүлийн үед тархины цус харвалт нь залуужиж, олон залуус ажил хөдөлмөрийн бүтээмжээ алдах, цаашлаад нас баралт нэмэгдсээр байна. Өвчний шинж тэмдэг нь хормын дотор болоод өнгөрдөг тул ийнхүү "цус харвалт" хэмээн нэрлэжээ. Хэдий тийм ч хэрэв танд доорх шинж тэмдгүүд илэрч эхэлбэл, цаг алдалгүй түргэн тусламж авах хэрэгтэй юм. 

Цус харвалт болох гэж байгааг илтгэх шинж тэмдгүүд

Цус харвалт нь ихэвчлэн, насжилт, удамшилтай холбоотой байдаг. Гэвч зарим тохиолдолд, чихрийн шижин, зүрхний шигдээс, бөөрний үйл ажиллагаа доголдсонтой холбогдох нь бий.

 

1 Цус харвалтын эхэн үед илрэх шинж тэмдгүүд:

Та доор шинж тэмдгүүдийн үед даруй түргэн тусламж дуудах хэрэгтэй.

  • Нэг талын нүүр ам, гар хөлөө мэдрэхгүй байх
  • Тухайн талын гар хөл, булчингууд саажиж, мэдээгүй болох
  • Ярих чадвар буурч, бэрхшээл үүснэ
  • Нүд бүрэлзэн, ямар нэгэн зүйлийг хоёр болгон харах
  • Толгой эргэн, дайвалзах
  • Толгой хүчтэй өвдөх
  • Тэнцвэрээ алдана

Харвалт үүсэх үндсэн шалтгаанд, зүрхний хэм алдагдах, даралт ихсэх болон чихрийн шижин, цусан дахь холестрины түвшин нэмэгдэх зэрэг хүчин зүйлсүүд нөлөөлдөг. 

Цус харвалтын эхэн үед илрэх шинж тэмдгүүд:

2 Цус харвалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хэрэв та 55 болон түүнээс дээш настай бол цус харвалтанд өртөх, өндөр эрсдэлтэй юм. Гэвч та доорх зүйлсийг баримталж чадвал, түүнээс холуур өнгөрөх боломжтой байна. Үүнд:

  • Тамхи татахгүй байх
  • Амьдралын идэвхитэй байх
  • Илүүдэл жингүй
  • Уураг, шим тэжээллэг хоолыг сайн идэх
  • Давс, сахар, амттаны хэмжээгээ багасгах

Онцгойлон хэлэхэд: Хэрэв та цус харвалтаас хол байхыг хүсвэл зүрхээ хамгаалах хэрэгтэй. Зүрхэнд сайн хоол хүнс бүр тархинд давхар нөлөөлж байдгийг санаарай! 

Цус харвалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Танд эрүүл энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()