Хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр Улаанбаатар хотын төв талбай болон бусад жижиг талбай, Соёл амралтын хүрээлэн гэх мэт газруудаар хөгжөөнт тоглоом, хүнсний худалдаа, сугалаа гээд олон төрлийн үзвэр үйлчилгээнүүд гарсан байлаа. Хүн бүр өөрсдийн ойр байх талбай болон тоглоомын газруудад очиж хүүхдээ баярлуулж байсан ч энэ жил Сүхбаатарын талбай ачаалал ихтэй, хүүхдүүдийн догдлол дүүрэн өнгөрлөө. Учир нь энэ өдөр хүүхдүүд бүтэн сар оролцох гэж хүлээсэн сугалаат худалдаандаа оролцох гэж хүлээсэн юмсанжээ.
Айсмарк компаниас зохион байгуулсан Апплежуулах аяны сугалаат худалдаа, урлаг соёлынхоныг хамарсан томоохон арга хэмжээ болж өнгөрсөн юм. Энэхүү өдөрлөгт хүүхдүүд ирж үнэн бодитоор газар дээр нь олон шагнал урамшууллын эзэд болж байсан юм.
Апплежуулах аяны сугалааны хамгийн азтай, хамгийн одтой хүүхдүүд оролцож Нандин хэмээх аз од нь гийсэн охин Apple брэндийн IMAC-ийн эзэн болсон юм. Эх үрсийн баяраар азтан болсон хүүхдүүддээ ирээдүйд аз хийморь нь үргэлж бусдаасаа цойлсон мундаг иргэд болоорой хэмээн ерөөе. Хүүхэд бүрийн атганд азийн тэмдэг гялалзсан ийм сайхан өдөрлөг ойрын хэдэн жил үзээгүй тул сэтгүүлч миний хувьд ч сэтгэл дүүрэн сайхан байсныг нуух юун. Үнэхээр л үндэсний томоохон үйлдвэрлэгч болох Айсмарк компани Аппле брэндээр бороо оруулж чадлаа. Аппле брэндээс гадна унадаг дугуй, бугуйн цаг, зусланд амрах эрх, зайрмагны жил, сарын хэрэглээ гээд маш олон шагналын хурыг буулгалаа.
Мөн энэ өдөр сошиал орчинд ангиараа апплежуулах аянд оролцож ялагч болсон Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хархорин гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн Б.Орхонзаяа багштай 11А ангийн хамт олонд шагнал болох 3 сая төгрөгийг гардуулан өглөө.
Хүүхдүүдийн дунд олон уран бүтээлээрээ тэргүүлж байгаа энэ цаг үеийн дуучид бас энэхүү өдрийг чимж байлаа. Монголын үрсийн оюун санаанд бороо оруулж чадсан Айсмарк хамт олонд баярлалаа. Амжилт хүсье.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.