Энэ зуны эрчүүдийн загварын чиг хандлага

Зөвхөн бүсгүйчүүд л загварын трэнд дагаж, ганган дэгжин хувцасладаг гэж бодож байна уу? Өөртөө таарсан цэвэрхэн хэрнээ, загварлаг хувцасласан залуучууд цаанаа л мэдрэмжтэй, сайхан харагддаг шүү дээ. Хэрвээ та бидний мэдээллийг үзэж байвал өөртөө болон хайртай залуу, эр нөхөртөө доорх хувцаслалтуудаас санал болгоорой.

Энэ зуны эрчүүдийн загварын чиг хандлага

1 Жинсэн хүрэм

Ямар ч үед өмсөж болдгоороо давуу талтай бөгөөд, өмссөн хүнээ үнэхээр дэгжин харагдуулдаг. Мөн хэрвээ та хүсвэл жинсэн хүрмэн дээрээ шигтгээ болон бусад зүйлсийг нэмж, чимэглэн өгөөрэй.

Жинсэн хүрэм

2 Өнгө өнгийн гэгээлэг, загварлаг хүрэм

Сүүлийн үед нэгэн хэвийн баригдмал хүрмээс илүүтэй, өнгө өнгийн илүү загварлаг хүрмүүд загварын ертөнцөд хүч түрэн орж ирж байна.

Өнгө өнгийн гэгээлэг, загварлаг хүрэм

3 Судалтай цамц

Яг л далайн цэргийн хувцсыг санагдуулам, хөндлөн судалтай, хээтэй цамц болон фодволкууд моодонд орж эхэллээ. Хэрвээ танд тус төрлийн хувцас байдаг бол яг одоо гаргаад өмсөөрэй!

Судалтай цамц

4 Цагаан жинсэн өмд

Цагаан өнгө нь хэзээ ч моодноос гардаггүй. Ялангуяа эрчүүдийг илүү ганган, дэгжин харагдуулдаг. Мөн бүхий л хувцсан дээр сайхан харагддаг билээ.

Цагаан жинсэн өмд

5 Цэргийн загвартай хүрэм

Цэргийн хээтэй, загварлаг хүрмүүд нь эрчүүдийг илүү эршүүд, хатуужилтай нэгэн мэт харагдуулдаг. Мөн чөлөөт загварын хувцсыг чимж, шинэ өнгө төрх нэмэх болно.

Цэргийн загвартай хүрэм

6 Бичигтэй хувцас

Төрөл бүрийн бичигтэй загварлаг цамц, фодволка зэргүүд нь эрчүүдийн өмсөх дуртай хувцаснуудын нэг билээ. 

Бичигтэй хувцас

7 Алчуур

2000-аад оны үед ид моодонд орж байсан өнгө өнгийн, хээтэй, хээгүй алчуурнууд эргэн ирлээ. Хүзүүндээ, хувцсандаа, толгойндоо гээд хаанаа ч зүүх боломжтой юм.

Алчуур

8 Малгай

Саравчтай саравчгүй, дугуй гээд л төрөл бүрийн өнгө үзэмжтэй загварлаг малгайнууд энэ зун эрчүүдийг байлдан дагуулах болно. Хэлбэр, хэмжээ загварын хувьд баригдмал биш бөгөөд хамгийн гол нь танд зохиж байх ёстой. 

Малгай

9 Дугираг загвартай нүдний шил

Дугираг загварын шил нь өнгөрсөн жил ч мөн моодонд орж байсан. Энэ жил ч мөн ижил моодноос гаралгүй, олон залуусыг чимж явна.

Дугираг загвартай нүдний шил

 Та бидэнтэй ямар хувцас өмсөх дуртай болохоо хуваалцаарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()