Үсийг гялалзсан, торгомсог болгох аргууд

Эмэгтэй хүн бүр гялалзсан, торгомсог үстэй болохыг хүсдэг билээ. Гэвч үс унах, тослогтох, хагтах зэргээр үсний эрүүл байдал алдагддаг. Иймд өнөөдөр бид танд гэрийн нөхцөлд байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийн тусламжтай үсийг гялалзсан, торгомсог болгох, шалгарсан 13 аргыг хүргэхээр бэлтгэлээ. Та эдгээр аргуудыг туршиж үзээд, бодит үр дүнг мэдрээрэй. 

Үсийг гялалзсан, торгомсог болгох аргууд

1 Кокосын сүү эсвэл тос

Филиппин улсын нэгэн жижигхэн тосгонд амьдардаг хүмүүс үсийг гялалзсан болгохын тулд кокосын тос эсвэл кокосын сүү ашигладаг байна. Тэд эдгээрээс хуйхандаа түрхэн, иллэг хийж, нэг цагийн хугацаанд үсээ амраадаг аж. Кокосын тос нь үсэнд чийгшил өгч, хагийг үгүй хийх ач тустай юм.

Хийх заавар:

  • Халаасан кокосын тосноос цөөн дуслыг үсэндээ түрхэж, хуйхандаа сайн тарааж өгнө.
  • 5 минут үсэндээ иллэг хийж, толгойгоо алчуураар боон, 30 минут байлгаарай.
  • Үсээ хүйтэн усанд угааж, дараа нь тогтмол хэрэглэдэг шампунь болон ангижруулагчаараа үсээ угаагаарай.

Хэрэв хүсвэл та 2 цайны халбага кокосын тосон дээр олив болон бүйлс самрын тос, тосон туулганаас цөөн дуслыг дусааж, халаана. Үүнийхээ дараа хуйхандаа түрхэж, иллэг хийн, үсээ алчуураар боож, 30 минутын дараа шампунаар угаана. 

Эдгээр аргуудыг 7 хоногт 1 эсвэл 2 удаа ашиглахад мэдэгдэхүйц үр дүнг харах болно.

Кокосын сүү эсвэл тос

2 Шар айраг

Зарим хүмүүс үсээ гялалзсан болгохын тулд шар айраг хэрэглэдэг. Учир нь найрлаганд нь агуулагдах амт оруулагч бодисууд нь үсэнд тэжээл өгдөг байна. Тухайлбал, шар айрагны цахиур /silica/ нь үсийг бэхжүүлж, гялалзсан болгодог аж. 

Гэвч өөрийнхөө үсэнд тохирсон, сайн чанарын шар айраг хэрэглэх нь чухал юм. Эхлээд үсээ шампуниар угааж, шар айргаа бага зэрэг усанд хийгээд, дараа нь хуйхандаа түрхэж, зөөлөн иллэг хийж өгөөрэй. Сүүлд нь бүлээн усаар толгойгоо угаахад болно.

Шар айраг

3 Майонез

Майонезыг үсний ангижруулагч болгож, ашиглаж болдог бөгөөд үр дүнд нь гэмтсэн үс эрүүл болох ач тустай юм. Түүнчлэн майонез нь найрлагандаа үсийг гялалзсан болгох үйлчилгээтэй "амино хүчил" болон "антиоксидант" агуулдаг байна.

Хийх заавар:

  • Үсээ бүлээн усанд угаана.
  • Саванд цөөн хэдэн халбага майонез хийж, түүнийгээ хутган, үсэндээ ангижруулагч болгон хэрэглэнэ. 
  • Үүнийхээ дараа үсээ уутаар орооно. Энэ нь хуйхны битүүрсэн нүхнүүдийг нээж, тэжээл өгч буй үйл явц юм.
  • 15 минут байлгасны дараа уутаа авч, үсээ бүлээн усаар угаагаарай.

Майонез

4 Хар цай

Хар цай нь үсийг гялалзсан, торгомсог болгохоос гадна, үс уналтыг зогсоох ач тустай аж. Найрлаганд нь кокэйн агуулагддаг бөгөөд энэ нь үс унахад нөлөөлж буй гормоний ялгарах үйл явцыг удаашруулдаг. Мөн үсээ хар өнгөтэй болгохыг хүсч байвал, хар цайгаар угаахад болох юм. 

Хийх заавар:

  • 2 эсвэл 4 хар цайны хандыг 2 аяга буцалсан усанд хийнэ.
  • Хэдэн цагийн турш эсвэл шөнөдөө хандаа идээшүүлж орхино.
  • Дараа нь хандаа авч, хар цайнаасаа үсэндээ түрхэн, 20-30 минут байлгана.
  • Үсээ уутаар орооно.
  • Хэсэг хугацааны дараа бүлээн усаар угаана.

Хар цай

5 Авокадо болон оливийн тос

Хэрэв та хоол хүнсэндээ авокадо хэрэглэдэг бол, үс арчилгаандаа ч мөн хэрэглэж болох аж. Авокадо нь үсэнд тэжээл болох тослогыг агуулдаг бөгөөд хуйхыг "гидрот хүчил"-ээр хангадаг байна. 

Хэрэг болох зүйлс:

  • Хальсалж, нухсан авокадо - 1 ширхэг
  • Оливийн тос /эсвэл бүйлс самрын тос, жожоба тос байж болно/

Хийх заавар:

  • Жижиг хэмжээтэй саванд авокадо болон 2 цайны халбага оливийн тос хийж, хооронд нь сайтар холино. 
  • Бэлэн болсон зуурмагаа хуйхандаа түрхэнэ.
  • Үсээ зориулалтын уутаар орооно.
  • 20 минутын дараа хуйхандаа зөөлөн иллэг хийж, үсээ бүлээн усаар угаана.
  • Дараа нь шампуниар үсээ угаагаарай.

Авокадо болон оливийн тос

6 Алимны цагаан цуу

Алимны цагаан цуу нь үсийг зөөллөж, торгомсог болгодог байна. Өөрөөр хэлбэл, чанартай, чанаргүй нь мэдэгдэхгүй үнэтэй бүтээгдэхүүн авч хэрэглэхийн оронд алимны цагаан цууг үс арчилгаандаа хэрэглэх нь илүү тохиромжтой байдаг. 

Хийх заавар:

  • Ижил хэмжээтэй ус болон алимны цагаан цууг хооронд нь холино.
  • Үсээ шампуниар угаасны дараа дээрх хольсон зүйлээ үсэндээ түрхэнэ. Ингэхдээ цацлагын сав ашиглавал тохиромжтой.
  • Хэдэн хором байлгасны дараа үсээ хүйтэн усанд угаана. Энэ үедээ ангижруулагч ашиглаж болно.

Алимны цагаан цуу

7 Зөгийн бал

Зөгийн бал нь байгалийн гаралтай чийгшүүлэгч юм. Мөн бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд хуйхыг эрүүл, цэвэрхэн байлгахад тусалдаг байна. Иймд үс арчилгаандаа зөгийн бал хэрэглэж хэвшээрэй гэж зөвлөе. 

Хийх заавар:

  • 2 цайны халбага зөгийн балыг 2 аяга халуун усанд хийж, холино. 
  • Үүнийгээ үсэндээ түрхэнэ.
  • Хэсэг хугацаа өнгөрсний дараа бүлээн усанд үсээ угаана.

Зөгийн бал

8 Желатин

Хэрэв таны үс хуурайшиж, гэмтээд байвал, желатин хэрэглээрэй. Үсэнд тань тэжээл өгч, чийгшүүлэх болно. 

Хийх заавар:

  • 1 цайны халбага желатиныг 1 аяга халуун усанд хийж холино.
  • Бүрэн хайлж дуустал нь хутгах хэрэгтэй.
  • Дээрээс нь 1 цайны халбага цагаан цуу болон цөөн дусал розмарин эсвэл лавандын хатаасан навчны тосноос дусаана.
  • Үүнийгээ үс болон хуйхандаа түрхэж, 10 минут байлгасны дараа бүлээн усаар угаагаарай.

Желатин

9 Цэвэр тараг

Тараг нь мөөгөнцөр болон бактерийн эсрэг сайн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд найрлагандаа "сүүний хүчил" агуулдаг байна. Үсийг бэхжүүлж, чийгшүүлээд зогсохгүй, хуйхыг амрааж, загатнахыг болиулдаг аж. 

Хийх заавар:

  • Үсээ эхлээд сайн самнана.
  • Дараа нь үсэндээ тарагнаас түрхэнэ.
  • Үсээ дээш шууж, гадуур нь уутаар орооно.
  • Ойролцоогоор 20-30 минут байлгана.
  • Үүний дараа шүршүүрт орж, үсээ шампуниар угаана.

Цэвэр тараг

10 Розмарин болон лавандын хатаасан навч

Эдгээр нь таны үсийг зөөллөж, бэхжүүлэхээс гадна, гайхалтай үнэртэй болгох ач тустай юм. Мөн үсийг гялалзсан болгож харагдуулдаг. 

Орц:

  • Ус - 4 аяга
  • Хатаасан розмарин - 1/2 аяга
  • Хатаасан лавандын навч - 1/2 аяга
  • Тунсаа /borax/ - 1 цайны халбага
  • Алимны цагаан цуу - 3 цайны халбага

Розмарин болон лавандын хатаасан навч

Хийх заавар:

  • Том хэмжээтэй саванд ус хийж буцалгана. 
  • Дээрээс нь тунсаа болон алимны цагаан цуу хийнэ. 
  • Лавандын хатаасан навч болон розмаринаа хийж, сайтар хутгана.
  • Зөөлөн гал дээр 2-4 цаг буцалгана.
  • Бэлтгэж буй бэлдмэл тань бор хүрэн өнгөтэй болох бөгөөд үүнийгээ аяганд хийж авна.
  • Хэрэглэхээсээ өмнө бага зэрэг хөргөнө.
  • Үсээ шампуниар угааж, ангижруулагч хэрэглэсний дараа үсэндээ бэлдмэлээсээ түрхэнэ.
  • Хэсэг хугацаанд байлгаж, бүлээн усаар үсээ угааж, хатаана.

11 Зуун наст ургамал

Зуун наст ургамлыг үс арчилгаандаа ашигласнаар хуйх загатнахыг болиулахаас гадна, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учраас үс гэмтэхээс сэргийлдэг байна. Мөн гялалзсан мэт болгоно.

Хийх заавар:

  • 2-3 цайны халбага зуун наст ургамлын гелийг хэрэглэх гэж буй ангижруулагч эсвэл шампуньтайгаа холино.
  • Түүнийгээ хуйх болон үсэндээ түрхэнэ.
  • Хэсэг хугацаанд байлгасны дараа үсээ угаана.

Дэлгүүрүүдээр зуун наст ургамлыг найрлагандаа агуулсан шампуниуд худалдаалагддаг хэдий ч, энэ нь дээрх бэлдмэлийн хажууд муу үйлчилгээтэй байдаг болохыг анхаарна уу.

Зуун наст ургамал

12 Өндөг

Өндөгний шар нь уургаар баялаг учраас үсийг бэхжүүлж, гялалзсан, торгомсог болгодог байна. Иймд та ангижруулагчийн оронд өндөгний шар ашиглаарай гэж зөвлөе. 

Хийх заавар:

  • 1-3 ширхэг өндөгний шарыг үс арчилгаандаа ашиглаж болно. Өндөгний шараа холигчинд хийж, сайтар холино.
  • 2 цайны халбага тос /олив, кокос/-ыг дээрээс нь хийж, холих хэрэгтэй. 
  • Дээрээс нь 1 аяга бүлээн ус хийж холино.
  • Бэлдмэлээ хэрэглэхээс өмнө шампуниар үсээ угаах хэрэгтэй.
  • Дараа нь бэлдмэлээсээ үсэндээ түрхэж, үсээ сайтар самнаарай.
  • Бэлдмэлээ 5-10 минут үсэндээ хаттал нь байлгана.
  • Сүүлд нь бүлээн усаар угаахад хангалттай.

Өндөг

13 Зөгийн бал болон нимбэг

Савтай зөгийн баланд 1/2 хэмжээтэй нимбэгний шүүс хийж, сайтар хутгаарай. Дараа нь үсэндээ түрхэж, 5 минут иллэг хийх бөгөөд 15 минут байлгана. Сүүлд нь үсээ хүйтэн усаар угаах хэрэгтэй. 

Зөгийн бал болон нимбэг

Та бүхэн эдгээр аргуудыг туршиж үзээд, бодит үр дүнг мэдэрч, намирсан, торгомсог, зөөлөн үстэй болоорой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()