1
Толгой өвдөх шалтгаан
Таны толгой үе үе хатгуулж өвдөж байгаа нь гэрт үүссэн хөгцтэй холбоотой юм. Хөгц нь хорт бодисыг ялгаруулж, хүний биед нэвтрэн, өвчлүүлдэг бөгөөд ихэвчлэн толгойг хатгуулж, өвтгөдөг. Нийт хүмүүсийн 28 хувь нь хортой хөгцнөөс болж өвчилж, толгойн өвчинтэйгээ зууралдаж амьдардаг байна. Харамсалтай нь тэд үүнийгээ мэдэлгүй явсаар, хүндрүүлэх нь бий.
2010 онд 46 настай Кимберлин гэгч бүсгүй, толгойны өвчнөөс болж эмнэлэгт хүргэгдэн иржээ. Тэр өндөр боловсролтой, ухаалаг нэгэн байсан хэдий ч, чухам ямар шалтгааны улмаас бие нь өвдөж байгааг мэдэхгүй хэвээр байжээ. Харин бүсгүй 90 хоног өвдөж, 10 гаруй жин хассаны эцэст эмнэлэгт үзүүлэн, шинжилгээ хийлгэжээ. Харин эмч нар түүний өвчний шалтгааныг хөгцний хорноос болсон гэж дүгнэсэн билээ. Түүний гэрт нь очиж шалгаж үзэхэд, 3 өөр төрлийн хортой хөгц олдсон байна.
2
Хөгц мөөгөнцрийн хор
Хортой хөгцөөр амьсгалсны улмаас толгой өвдөж, шалтгаангүйгээр турж эцэн, ядрах зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Тухайн хүнд яг л харшил шиг санагдаж, хүчтэй биш атлаа хөнгөнөөр өвтгөж, зовоодог. Хүмүүс хөнгөн өвдөлтийг төдийлөн тоодоггүй тул, хортой хөгцний синдромыг цааш улам бүр сэдрээж, эрүүл мэндээ эрсдэлд оруулдаг байна. Хэрэв та эдгээр шинж тэмдэг илэрч, бие тань тавгүйрхэж эхэлвэл, тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй бөгөөд яаралтай эмчид хандаж, шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
3
Жинг бууруулдаг
Хөгц мөөгөнцрийн хороор өвчилсөн тохиолдолд хоолны дуршил буурч, их хэмжээгээр жин хасдаг. Энэ нь "лептин" гормоныг дэмжиж, идэвхижүүлдэг бөгөөд тархинд цатгалан хэмээх мессежийг хүргэж, хоолны дуршлыг бууруулдаг байна. Нэг ёсондоо таны өлсөх мэдрэмжийг үгүй хийж, огцом турааж, хоол тэжээлийн дутагдалд оруулдаг байна.
1999 онд нэгэн залуу огцом турж, байнга толгой өвдөж явах болсон байдаг. Тухайн үед тэрээр илүүдэл жинтэй байсан тул, турж байгаадаа баяртай байсан ч, бие нь сульдаж, сүүлдээ алхаж явахад ч хүндрэлтэй болсон байна. Тэрээр толгой өвдөх бүрийд эмээр аргалж, тэсч явдаг байсан ч, тэсгэлгүй өвдөж, эмчид хандсан байна. Харин эмч түүний энэхүү өвчний шалтгааныг хөгцний хор гэж дүгнэсэн бөгөөд хүнд шатандаа шилжиж, амь насанд халтай болохыг дуулгасан байдаг. Ямартай ч залуу багагүй хугацаанд эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсэн бөгөөд бие нь гайгүй болмогц гэртээ очсон байна. Харин хэдхэн хоногийн дараа гэхэд түүний бие огцом муудсан бөгөөд эмч нар шалгаж, үзээд хөгцний өвчин сэдэрсэн болохыг тогтоожээ. Залуугийн асран хамгаалагчид нь гэрт нь очиж үзэхэд, энд тэндгүй хөгц үүссэн байсан төдийгүй үүнээс болж, залуу ахин өвчнөө сэдрээсэн хэмээн дүгнэсэн юм.
4
Хэрэв танай гэр хөгцтэй бол яах вэ?
Та эхлээд гэрээ сайтар шалгаж, агаар оруулах хэрэгтэй. Угаалгын өрөөний булан тохойд ургасан хөгц болон гэрийн чийгтэй хэсэгт бий болсон өнгөрийг арилгахын тулд шүршдэг саванд архи хийгээд, цацсаны дараа хэсэг байлгаад сайтар арчаарай. Мөн 2 хоолны халбага хүнсний сода, ус болон цагаан цууг хольж, бэлтгээд хөгцийг үрж, арилгаж болох юм.
Хэрвээ та хөгцөө арилгаж, гэрээ бохирдлоос салгаж чадсан бол, цаашдаа энэ байдал ахин давтагдахгүй байх тал дээр анхаарлаа хандуулаарай. Гэртээ аль болох агаар сайн оруулж, хэт чийгшүүлэхгүй байлгах хэрэгтэй. Эс бөгөөс ахин хөгц мөөгөнцөр үүсч, хороороо таныг эрүүл мэндийг үгүй хийж, аюултай байдал үүсгэж мэднэ гэдгийг бүү мартаарай.
5
Анхааруулга
Хөгц мөөгөнцрийн хор нь маш чимээгүйхэн хүний биед нэвтэрч, өвчлүүлдэг. Тухайн хүнд яг л харшил хөдөлсөн эсвэл ханиад хүрсэн мэт санагддаг тул, тоолгүй өнгөрөх нь элбэг байдаг. Харин одоо та үүнийг мэддэг болсон тул, цаашдаа анхааралтай байж, хачирхалтай шинж тэмдэг илэрвэл эмчид хандаж байгаарай. Хамгийн чухал, алт мөнгөөр ч авах боломжгүй зүйл бол эрүүл мэнд гэдгийг санагалзаж, болгоомжтой байхыг хүсье.
Энэхүү шалтгааны улмаас хүний толгой өвддөг байна. Харин та цаашдаа толгойгоо өвтгөхгүйн тулд, гэртээ хөгц үүсгэхээс сэргийлээрэй!