Хөлийн хаванг хэрхэн буулгах вэ?

Хаван гэдэг нь цусны судасны гадна байрладаг биеийн зөөлөн эдэд, их хэмжээний шингэн хуримтлагдахыг хэлдэг. Хөл болон хөлний ул хөөхөд хүргэдэг "Периферал" хаван нь хавангийн хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд цусны даралт ихсэх, бөөр өвдөх зэрэг олон шалтгаанаас үүсдэг байна. Ийнхүү бид та бүхэндээ Техас мужын зүрхний институтын эмч нарын зөвлөсөн хаванг хэрхэн буулгах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Хөлийн хаванг хэрхэн буулгах вэ?

Хаван гэдэг нь өвчин гэхээсээ илүү өвчний шинж тэмдэг юм. Гол төлөв архаг өвчний улмаас бөөрний хямарсан үйл ажиллагаа, зүрхний өвчин мөн элэгний үйл ажиллагаа алдагдсанаас үүсдэг. Түүнчлэн жирэмсний үеийн гормоны өөрчлөлт, хөдөлгөөн дасгал дутагдах, таргалалт, удаан хугацаагаар суух эсвэл зогсоогоор байх, мөн бариу хувцас өмсөх зэрэг шалтгаануудаас үүсдэг.

 

1 Хавагнаж буй шалтгаанаа зөв оношлох

Хавагнах нь эрүүл мэндийн байдал тэрчлэн жирэмсний үед илэрч болдгийг дээр дурдсан. Хэрэв таны хаван жирэмснээс үүдсэн бол энэ нь хэсэгхэн хугацаанд үргэлжлэх бөгөөд төрсний дараа эргэн хэвийн байдалдаа орох болно. Харин таны биеийн эд эрхтэнд ноцтой асуудал үүсч, түүнээс үүдэн хавагнаж байгаа бол шалтгааныг нь зөв оношлох хэрэгтэй.

Онолын хувьд, хавангийн хоёр төрөл байдаг. Хөөсөн хэсэг дээр цөөн хэдэн секундын турш дарахад хонхорхой үүсэж хэсэг хугацаагаар арилахгүй байвал энэ нь “хонхойдог хаван” юм. Энэ төрлийн хаван нь зүрхний өвчин эсвэл бөөрний архаг өвчний үед түгээмэл тохиолддог. “Хонхойдоггүй хаван” нь гол төлөв хөл ба хөлний арьсанд илэрдэг бөгөөд  арьсан дээр дарах үед хонхорхой үүсэхгүй. Зарим тохиолдолд  хаван бол илүү ноцтой далд өвчний  шинж  тэмдэг байж  болдог.  Тиймд цаг алдалгүй арга хэмжээ авах нь чухал.

Хавагнаж буй шалтгаанаа зөв оношлох

2 Хөл хавагнуулах шалтгаан

Өвчний гаралтай бус, бидний өдөр тутмын буруу хэвшлээс үүдэж хаван үүсч мэднэ. Үүнд, цусны судал боогдуулах бариу хувцас, өндөр өсгийтэй гутал удаан өмсөх, мөн ямар нэгэн осолд орж байсан бол хөл болон өсгий орчмоор хавагнаж болдог. Мөн шарсан хуурсан, өөх тос ихтэй түргэн хоолыг үргэлж идэх, хөдөлгөөний дутмаг байдлаас ч ийн хавагнаж болдог.

Хөл хавагнуулах шалтгаан

3 Хөлийн хаванг буулгах аргууд

Хаванг арилгахад дасгал хөдөлгөөн, тур тусмаа иогийн дасгалууд нь сайн нөлөөг үзүүлдэг. Үүний тулд та хөл дээрээ удаан зогсох, алхсан үедээ гэртээ ирээд 5-10 орчим минут өгзгөө хананд тулгаж, хөлөө сунган дээш өргөх хэрэгтэй. Ингэснээр цусны эргэлтийг сайжруулах болно. Мөн хавагнасан хэсгүүдэд хүйтэн эсвэл бүлээн жинг тавих хэрэгтэй. Түүнчлэн хоолондоо аль болох давс бага хийх, хавагнасан хэсэгтээ гаатай тос түрхээрэй. Энэ нь таныг тайвшруулж, хөлийн хаванг бууруулах болно. Мөн хоолондоо гол төлөв В6, В5, D, Кальци, зэрэг витаминыг авч байх. Боломжгүй бол нэмэлтээр витамин уух хэрэгтэй юм.

Хөлийн хаванг буулгах аргууд

Танд эрүүл энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()