Сарын тэмдгийн хэмжээ юунаас болж ихэсдэг вэ?

Эмэгтэй хүн бүр сарын тэмдгийн үеэр анхааралтай байж, ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илрэх эсэхийг анхаарч байх хэрэгтэй. Анхаарлаа сулруулж, тоолгүй орхисноор ноцтой асуудал үүсч болзошгүйг эмч нар анхааруулж байна. Бид өнөөдөр сарын тэмдгийн хэмжээ ихсэх шалтгаануудыг дуулгахаар бэлтгэлээ. Хэрэв бүсгүй таны сарын тэмдэг огцом ихээр ирж, айлгах болсон бол анхаарлаа түр нааш нь хандуулаарай. 

Сарын тэмдгийн хэмжээ юунаас болж ихэсдэг вэ?

1 Жирэмснээс хамгаалах эмний нөлөө

Эмч нарын үзэж байгаагаар, жирэмснээс хамгаалах үйлчилгээтэй эмийг тогтмол уух нь сарын тэмдгийн хэмжээг ихэсгэдэг байна. Энэ нь этсроген дааврын хэмжээг ихэсгэж, тэнцвэржилтийг алдагдуулан, сарын тэмдгийг их атлаа өвдөлттэй ирүүлдэг аж. Хэрэв таны сарын тэмдэг их хэмжээгээр ирдэг хэрнээ, богино хугацаанд дуусч байвал, үүнийг жирэмснээс хамгаалах эм бэлдмэл, суулгацтай холбон ойлгож болох юм. 

Жирэмснээс хамгаалах эмний нөлөө

2 Цэвэршилтийн өмнөх үе

30-аас дээш насны бүсгүйчүүдэд цэвэршилт явагдах магадлал нэмэгдэж байдаг. Хэрэв таны сарын тэмдгийн хэмжээ гэнэт ихэссэн бол үүнийг цэвэршилттэй холбон ойлгож болно. Цэвэршилт явагдаж эхлэхээс өмнө, нэг хэсэгтээ сарын тэмдгийн хэмжээ алдагдаж, ихэсдэг байна. 

Цэвэршилтийн өмнөх үе

3 "Антикоагулянт" эм

Цус бүлэгнэлтээс сэргийлж, шингэлэх зориулалттай "антикоагулянт" эмийг уус хэрэглэснээр, сарын тэмдгийн цус маш ихээр урсан, гарч эхэлдэг аж. Тус эм нь зүрхний шигдээс болох, өвдөхөөс сэргийлдэг бөгөөд цусыг биеэр чөлөөтэй урсах боломжийг олгодог байна. Тиймээс та "антикоагулянт" эмийг хэрэглэж байгаа тохиолдолд, сарын тэмдгийн хэмжээ гэнэт ихэслээ хэмээн айх шаардлагагүй. 

"Антикоагулянт" эм

4 Цусны эмгэг

Хэрэв таны сарын тэмдэг урьдынхаасаа огцом ихэссэн бол, энэ нь цусны эмгэгтэй болсны шинж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс та эмчид хандаж, зөвлөгөө хүсээрэй. Учир нь тус өвчнөөс болж шаналах хүмүүс маш олон байдаг аж. 

Цусны эмгэг

5 Үтрээний фибройд

Үтрээний хананд байрладаг фибройд маягийн хоргүй хавдрын үед, сарын тэмдэг их хэмжээгээр ирдэг. Энэхүү хавдар нь 30 болон түүнээс дээш насныханд илүү элбэг тохиолддог байна. Цус их хэмжээгээр гарахаас гадна, хэвлий давсаг хэсгээр хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрдэг аж. Судалгаанаас үзэхэд 50 нас хүртэлх бүсгүйчүүдийн 70 хувь нь тус хавдраар өвчилдөг байна. Иймд та ч бас эмчид хандаж, шалгуулаад үзэх хэрэгтэй. 

Үтрээний фибройд

6 Өндгөвчний олон уйланхайт хам шинж (PCOS)

Судалгаанаас үзэхэд, өндгөвчний олон уйланхайт хам шинжтэй болсон бүсгүйчүүдийн 50 хувь нь үүнийгээ анзаарч, тоолгүй явдаг байна. Энэ нь тухайн эмэгтэйн бие нь, эрэгтэй дааврыг ихээр ялгаруулж эхэлснээс үүдэлтэй бөгөөд сарын тэмдгийн мөчлөгийг алдагдуулж, хэмжээг нь ихэсгэдэг аж. 

Өндгөвчний олон уйланхайт хам шинж  (PCOS)

7 Халдварт өвчин

"Заг хүйтэн, хламиди" гэхчлэн бэлгийн замын халдварт өвчний үед сарын тэмдгийн хэмжээ алдагдаж, хэт ихээр ирэх нь бий. Энэ нь халдварт өвчтэй хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос үүдэлтэй бөгөөд эмчид хандаж, эмчилгээ хийлгэх хэрэгтэй. 

Халдварт өвчин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()