1
Хэт ягаан туяаны цацраг
Хэт ягаан туяаг дотор нь А, В, С хэмээн гурав ангилж үздэг. Эдгээр нь арьсыг түлж, эрт хөгшрүүлэх төдийгүй нүдийг гэмтээдэг сөрөг нөлөөтэй юм.
Тус туяа нь хүний биед хор хөнөөл ихтэй. Харин үүнийг газрын гадаргуунд хүрэхээс өмнө агаар мандал шингээж авдаг байна. Тиймээс нүдээ хэт ягаан туяанаас хамгаалахын тулд нарны шилээ зөв сонгох хэрэгтэй.
Таны нүд болон эвэрлэг салстыг гэмтээж, шингэх бөгөөд аажимдаа салстыг түлэх аюултай. Мөн арьсны хорт хавдар үүсгэж, хүндрүүлэх сөрөг нөлөөтэй байдаг.
Нүдэнд хамгийн их аюул учруулах туяа бол "А" хэт ягаан туяа юм. Энэ нь нүдний гүн рүү нэвтэрч, нүдний линз болон торлог бүрхэвчийг гэмтээдэг.
Үүнээс харахад та эдгээр аймшигт хорт туяанаас нүд болон арьсыг хамгаалахын тулд зөв нарны шилийг зүүх хэрэгтэй. Хамгийн гол нь зөв нүдний шил зүүх хэрэгтэйг бүү мартаарай.
2
Нарны шилийг хэрхэн сонгох вэ?
Нарны шилнүүд нь харагдах байдал үзэмжээс гадна, хэт ягаан туяаны цацрагаас хамгаалах үзүүлэлтүүдээрээ өөр хоорондоо ялгаатай байдаг.
Тунгалаг шил (0 зэрэг)- Нарны гэрлийг 80-100 хувь дамжуулдаг. Тус төрлийн шил нь таны нүдийг хэт ягаан туяанаас хамгаалж чадахгүй бөгөөд ердөө л гэртээ болон оройн цагаар гоёл болгон зүүхэд тохиромжтой.
Гэрэлтэй шил (1 зэрэг)- Нарны гэрлийг 43-80 хувь дамжуулдаг. Энэ нь бага зэрэг хар линзтэй байдаг бөгөөд хэт ягаан туяанаас хангалттай хамгаалж чаддаггүй. Та үүнийг хот дотор явахдаа зүүж болно. Гэхдээ нар шууд тусахуйц хөдөө газар явахдаа зүүхээс татгалзаарай.
Дундаж шил (2 зэрэг)- Нарны гэрлийг 18-43 хувь дамжуулдаг. Зуны улиралд, хотын гудамжаар зугаалах үед зүүхэд тохиромжтой.
Хүчтэй шил (3 зэрэг)- Нарны гэрлийг 8-18 хувь дамжуулдаг. Энэ нь таны нүдийг хэт ягаан туяанаас хамгаалж чадна. Та машин барьж явах, агаар салхинд гарахдаа зүүж болох юм.
Дээд зэргийн шил (4 зэрэг)- Нарны гэрлийг 3-8 хувь дамжуулдаг. Таныг хэт ягаан туяанаас хамгийн сайн хамгаалж чадах шил юм. Та нарны тусгал ихтэй газар, цанын бааз руу явахдаа зүүгээрэй.
3
Нарны шилний сул тал
Та буруу нарны шил сонгосноос болж, нүд болон эрүүл мэндээ хохироох аюултай. Та уул тал, голоор зугаалж явахдаа 0 болон 1-р зэргийн хорт туяанаас муу хамгаалдаг шилийг зүүж болохгүй. Энэ нь эсрэгээрээ улам их хор нөлөөг үзүүлж, шилгүй байснаас дордуулдаг гэмтэй. Тиймээс ямар хамгаалалттай шилийг хаана зүүх вэ? гэдгийг үргэлж бодож байх хэрэгтэй. Мөн шил худалдаж авахдаа анхааралтай байж, сайтар шалгасны эцэст сонголтоо хийгээрэй. Хорт ягаан туяанаас хамгаалж чадахгүй, ердөө л чамин харагдах шилнүүд нь эсрэгээрээ таныг нүдийг гэмтээх аюултай болохыг мартуузай.
4
Нарны шилний давуу тал
Нарны шил зүүгээгүй тохиолдолд нүд гэмтэж, арьс хуурайшиж, түлэгдэх магадлал харьцангуй өндөр байдаг. Тэгвэл яагаад нарны шил зүүх ёстойг танд танилцуулъя.
10:00-16:00 цагийн хооронд нар хамгийн ихээр хорт туяаг цацруулж байдаг. Тиймээс тухайн цагуудын хооронд гэрээсээ гарахаар төлөвлөсөн бол заавал нарны шил зүүх хэрэгтэй.
Мөн далайн түвшнээс дээш 1000 метр тутамд хэт ягаан туяаны хорт цацрагийн мэдрэгдэх байдал нь 5 хувиар нэмэгддэг байна.
Далайн эрэг, амралтын газруудаар явахдаа нарны туяанаас хамгаалах чадвар сайтай, сайн чанарын шил сонгож зүүгээрэй.
Магадгүй та нарны шилийг зөвхөн наранд зүүх ёстой гэж бодож болох юм. Гэхдээ үүнийг бороотой бүрхэг өдөр ч гэсэн зүүж, нүдээ хамгаалж болно.
Та шилээ сонгохдоо анхааралтай байж, сайтар шалгаж байгаарай.