Шарласан ваннаа хэрхэн шинэ мэт болгох вэ?

Цаг хугацааны эрхээр зарим эд зүйлс хуучирч, эдэлгээ нь мууддаг билээ. Энэ үед шинээр солиулах, эсвэл засвар хийлгүүлэхээс өөр аргагүйд хүрдэг. Тэр тусмаа айлуудын ванн хамгийн түрүүнд зэвэрч, бохирддог нь нууц биш юм. Харин та солиулж, засвар хийлгүүлэхээсээ өмнө бидний бэлтгэсэн дараах аргуудыг туршаад үзээрэй. Үр дүнд нь зэвэрч, бохирдсон ванныг цоо шинэ мэт болгох болно. 

Шарласан ваннаа хэрхэн шинэ мэт болгох вэ?

1 Хүнсний сода + аяга таваг угаах зориулалттай шингэн

Нэг цайны халбага хүнсний сода болон ижил хэмжээний аяга таваг угаагч шингэнийг саванд хийж, дээрээс нь нимбэгний шүүснээс 10 дуслыг дусааж, сайтар холино. Үүнийгээ пролонд шингээж, зэвэрч, бохирдсон ваннаа арчихад болох юм. Үүнээс хойш 10-15 минутын дараа бүлээн усаар угаана. Хэрэв ванн тань хэтэрхий зэвэрсэн бол, сайн үрж угаагаарай. 

Хүнсний сода + аяга таваг угаах зориулалттай шингэн

2 Хүнсний сода + цагаан цуу

Дээрх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр ванн дахь элдэв тортог болон зэвийг үгүй хийх ач тустай юм. Үүний тулд та 6 цайны халбага хүнсний содаг устай сайтар холих хэрэгтэй ажээ.

Үүн дээрээ 100 гр (1/3 аяга) цагаан цуу болон мөн ижил хэмжээний "перкислотын давс" хийгээд, холино. Бэлэн болсон найрлагаа ваннынхаа зэвэрсэн хэсэгт түрхэж, 30 минут байлгасны дараа угаана. Үр дүн нь танд тэр даруй мэдэгдэх болно. 

Хүнсний сода + цагаан цуу

3 Цагаан цуу + алкохоль + хүнсний сода

1/2 аяга алкохоль болон 1/4 аяга хүнсний сода, цагаан цууг хооронд нь холино. Үүнийгээ ванндаа хийж, дээрээс нь халуун ус гоожуулж, 30 минут байлгасны дараа угаагаарай. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь зэвэрч, бохирдсон ванныг цэвэрлээд зогсохгүй, өвчин үүсгэгч нянг устгадаг байна. 

Цагаан цуу + алкохоль + хүнсний сода

4 Хүнсний сода + нимбэгийн хүчил

Хэрэв танд цагаан цуу байхгүй бол, нимбэгний хүчлийг ашиглаж болно. Дээрх найрлагануудаа хооронд нь 1:1 хэмжээтэй хольж, ваннынхаа зэвэрсэн хэсэгт түрхэж, 20-30 минут байлгасны дараа бүлээн усаар угаана. Үр дүнд нь элдэв тортог болон зэв арилах ажээ.

Хүнсний сода + нимбэгийн хүчил

5 Аммиак + Устөрөгчийн исэл

Хуурай саванд 100 гр аммиак хийгээд, дээрээс нь 50 гр устөрөгчийн исэл асгана. Саваа таглаад, болгоомжтой сэгсрээрэй. Үүнийгээ ванндаа гоожуулж, зориулалтын бээлий өмсөн, зэвэрсэн хэсгийг нь сайтар зүлгэж арчина. Үүнийхээ дараа 10-15 минут байлгаж, сүүлд нь бүлээн усаар угаахад болох юм.

Аммиак + Устөрөгчийн исэл

Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()