Ордоороо ямар эрхтэн тань өвдөх магадлалтайг мэдэж аваарай! /Зурхай/

Хүнийг ямар ордонд төрснөөр нь шинжиж, зан чанар болон ирээдүйг нь тодорхойлж болдог билээ. Тэгвэл энэ удаа бид та бүхэндээ сонирхолтой байх болов уу гэдэг үүднээс ордуудыг хамгийн ихээр зовоодог, тэрчлэн ямар эрхтэн өвчлөх хандлагатай байдаг тухай сонирхолтой мэдээллийг дуулгахаар бэлтгэсэн юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, ордуудад зовлон авчирдаг зүйлсийг мэдэж авцгаая.

Ордоороо ямар эрхтэн тань өвдөх магадлалтайг мэдэж аваарай! /Зурхай/

1 Хонь - Тархины өвчлөл

Хонины ордныхон хэтэрхий хаалттай хүмүүс учраас түүнээсээ болж багагүй зовдог байна. Тэд нээлттэй байхыг бусдад хувийн амьдралаа дэлгэж байна гэж үздэг ажээ. Мөн шинэ сорил хонинуудыг зовоодог. Тэд амьдрал дунд өрнөх ширүүн тулаанд орохдоо өөрийн эрхгүй айдсыг мэдрэх нь бий. Гэвч өөртөө итгэлтэй, зоригтой байхаас гадна, бусадтай санал бодлоо солилцох хэрэгтэйг од эрхэс анхааруулж байна. Мөн бие эрхтний хувьд цус багадалт, тархины өвчлөл тусах магадлалтай аж.

Хонь - Тархины өвчлөл

2 Үхэр - Сэтгэл гутрал

Тэд бүхнийг мэдэхийг хичээдэг ч, харамсалтай нь тэгж чаддаггүй. Өөртөө тохиолдсон таагүй зүйлээ бусадтай хуваалцдаг хэрнээ өөрт нь анхаарал тавьж, зөвлөгөө өгсөн хүнд дургүй байдаг. Учир нь үхрүүд төрөлхийн гутранги үзэлтэй хүмүүс билээ. Энэ зан чанар нь тэдний амьдралд маш хүндээр тусч, амьдралын эрчийг бууруулдаг.

Үхэр - Сэтгэл гутрал

3 Ихэр - Зүрх муутай

Тэдний чалчаа, олон үгтэй байдаг нь бусдыг болон өөрийг нь зовоох нь бий. Тийм болоод ч тэр үү ихрүүд заримдаа өөртэйгөө бусдад ямар сэтгэгдэл төрүүлж байгаа эсэхээс шалтгаалж, байнга зөрчилдөж байдаг. Энэ мэт төвөгтэй зан чанар нь тэднийг зүрх муутай болгодог аж. Иймд үгээр хүнийг алж бас амьдруулж болдог гэдгийг санаж, бусдад үг хэлэхдээ бодолтой байж, уур уцаараа хянан эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй байна.

Ихэр - Зүрх муутай

4 Мэлхий - Ходоод, гэдэсний асуудал

Мэлхийнүүд хэтэрхий даруу төлөв зангаасаа болж, дотроо нууцхан зовж, шаналж явдаг. Өөрт нь хэцүү зүйл тохиолдоход барагтай бол бусдад сэтгэлээ нээхгүй бөгөөд угаалгын өрөө орж, нулимсаа арчиж, юу ч болоогүй юм шиг бусад руу хараад инээмсэглэдэг байна. Туслахаар санаа тавьсан нэгэн "Чи зүгээр үү?" гэж асуухад уйлсан шалтгаанаа худал хэлж, тайлбарлах нь бий. Гэвч ингэж жүжиглэж байгаа нь тэдэнд өөрсдөд нь үнэхээр төвөгтэй санагддаг ажээ. Харин бие эртхний хувьд, хоол боловсруулах эрхтэн төдийлөн сайн биш тул, ходоод гэдэсний асуудалтай, эсвэл болох магадлал өндөртэй байна.

Мэлхий - Ходоод, гэдэсний асуудал

5 Арслан - Бөөрний өвчлөл

Тэдний цусанд төрөлхийн төгс төгөлдөр рүү тэмүүлэх зан чанар оршин байдаг. Гэвч төгс төгөлдөр рүү тэмүүлэх үед олон саад бэрхшээл өмнө нь тулгарах бөгөөд энэ үед арслангууд төгс хүн гэж энэ хорвоо дээр байхгүй гэдгийг мэдэх боловч, түүнд хүрэхээр тэмүүлж, зүтгэсээр байдаг нь өөрийгөө зовоох хамгийн том шалтгаан болдог байна. Мөн бие эртхний хувьд, бөөр өвчлөх хандлага илэрдэг. Энэ нь тэдний амьдралын буруу хэвшилтэй нь салшгүй холбоотой ажээ.

Арслан - Бөөрний өвчлөл

6 Охин - Элэгний өвчлөл

Тэд үргэлж өөрөө өөртэйгөө зөрчилдөж, маргалдаж байдаг бөгөөд энэ нь тэдний аливаад хандах хандлага, бүх зүйлд өөгүй тэгш байх гэсэн хүсэлтэй нь холбоотой байдаг ажээ. Мөн хааяа бардам, бусдыг шүүмжлэх дуртай байдаг зан нь тэдэнд асуудал учруулах нь бий. Мөн хооллох буруу дуршил, амьдралын буруу хэв маягаас үүдэж, дотор эртхэн, тэр дундаа элэг өвчлөх хандлагатай байна.

Охин - Элэгний өвчлөл

7 Жинлүүр - Сэтгэцийн эмгэг

Жинлүүрийн ордныхонд бурхан, чөтгөр хоёрын аль алиных нь шинж чанар оршдог. Түүнчлэн тэд ямар ч зүйлийг хийсэн үр дүнг нь харахыг ямагт эрхэмлэдэг. Энэ нь нэг талаасаа буруу биш боловч, нөгөө талаасаа жинлүүрүүдэд зовлон авчрах үндэс болж өгдөг байна. Учир нь зарим үед үр дүнг нь харалгүй орхих ёстой зүйлсийн араас хэт их хөөцөлдөж, үнэт цагаа үгүй хийдэг ажээ. Тэд ямарваа зүйлсийг хэт төсөөлөн бодох, улмаар бодит ертөнц, зохиомол орчин аль нь болохыг ялгаж салгадаггүй. Энэ нь тэднийг сэтгэцийн эмгэгтэй болгоход дам нөлөөлж болно.

Жинлүүр - Сэтгэцийн эмгэг

8 Хилэнц - Шээс, давсагний өвчин

Тэд байнга уурлаад байдаггүй ч гэлээ, нэг уурлахаараа маш ширүүн уурладаг. Энэ үед хажууд нь байгаа эд зүйлс эвдэрч хэмхрэхээс эхлээд, хэн нэгэн хүн гэмтэж бэртэхийг ч үгүйсгэхгүй. Хилэнцийн ордны хүмүүсийн хамгийн том сул тал бол, уур хилэн гэж үзэж болно. Иймд аливаа зүйлд уурлалгүй, аль болох хүлээцтэй хандах нь чухал юм. Тус ордны бүсгүйчүүдийн хувьд сав нь өвчлөмтгий мөн үрэвсэлтэй болох нь элбэг. Харин эрчүүдийн хувьд, түрүү булчирхайнд асуудал үүсч мэднэ. Ордуудын хувьд нийтлэг, шээс давсагны өвчинд өвчлөмтгий байдаг. Энэ нь шээс задгайрах өвчнөөр илэрч болно.

Хилэнц - Шээс, давсагний өвчин

9 Нум - Хөл муутай

Тэд зорилгоо өөрөөсөө алс хол харваж, түүндээ хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөдөг хүмүүс юм. Мөн зорилгодоо хүрэх замыг туулах үедээ өмнөө тулгарсан олон саад бэрхшээлийг даван туулахын тулд ямар ч хамаагүй арга ашиглах нь бий. Энэ нь тэднийг заримдаа дотны найз нөхдөө алдахад хүргэдэг нь нууц биш юм. Гэвч од эрхэс нумуудыг хорон санаанаас илүү ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг сануулж байна. Тус ордны хүмүүст илэрдэг хамгийн түгээмэл зовиур бол хөл юм. Учир нь тэд үргэлж л унаж, тусан хөлөө бэртээж байдаг. Иймд та ямарваа байдлаар унаж, хөлөө бэртээхээс болгоомжлох хэрэгтэй.

Нум - Хөл муутай

10 Матар - Зүрх муутай

Матрын ордныхон өмнөө гарч ирсэн асуудлуудыг хараад "Яагаад би ийм зүйлстэй учрах ёстой гэж?" хэмээн халширдаг. Тэгтэл бусад хүмүүс тэдгээр асуудлуудыг өмнө нь гарч ирсэн ч баяртайгаар хүлээж авч, зоригтойгоор даван туулж чаддаг байна. Аймхай зангаасаа болж, матрууд хааяа өөрт олдсон боломжоо алддаг бөгөөд үүний оронд өөртөө итгэлтэй байж, саад бэрхшээлийн цаана амжилт хүлээж байгаа гэдгийг ойлгоорой. Тэдний энэхүү аймхай зан чанар нь зүрх муутай нь холбоотой байх нь бий.

Матар - Зүрх муутай

11 Хумх - Хараа муутай

Тэд зовж, шаналахыг огтхон ч таашаадаггүй. Тэдэнд зовж, шаналсанд орвол, үхэх нь илүү амар санагддаг байна. Гэвч хумхууд төрөлхийн урам зориг, хүсэл тэмүүллээр дүүрсэн хүмүүс юм. Иймд амьдралд тохиолдох асуудлуудыг төвөггүй давж гарах нь бий. Гэвч тэдэнд нэг асуудал байдаг нь заримдаа бодит байдлыг анзаарч харалгүй, хэт бардам зангаасаа болж алдаа гаргадаг байна. Иймд зарим үед өөртөө итгэх итгэл, бардам зангаар биш, ухаанаар асуудалд хандаж байх хэрэгтэй юм. Мөн бие эрхтний хувьд тэд хараа муутай, харааны бэрхшээлтэй байх нь элбэг юм. Иймд эрхтнээс нүдний хараагаа сайжруулах тал дээр нухацтай хандаж, хамгаалах хэрэгтэйг од эрхэс танд зөвлөж байна.

Хумх - Хараа муутай

12 Загас - Сэтгэцийн эмгэг

Загаснууд хором бүр дотор хүнтэйгээ зөрчилдөж, үл ойлголцож байдаг бөгөөд энэ нь тэдэнд зовлон болж хувирдаг. Тэд нэг үг хэлснийхээ дараа "Энэ нь зөв байсан уу, эсвэл буруу байсан уу?" гэдэг талаар нухацтай гэгч нь бодно. Ингэж явсаар нэг мэдэхэд тэд стресстэж, өөрийн мэдэлгүй бухимддаг байна. Тэдний энэхүү уур бухимдал, стрэсс нь яваандаа сэтгэцийн эмгэгтэй болгох үндэс болдог аж.

Загас - Сэтгэцийн эмгэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()