Давхардсан тоонууд юуг илэрхийлдэг вэ? /Сонжоо/

Цаг, минут болон секунтын зүүний давхцал нь маш их зүйлийг өгүүлж байдаг ажээ. Хэрэв бид санаандгүй байдлаар давхардсан тоотой ижил цагийг харвал, хэдэн цагийг харснаас шалтгаалан, тухайн хүний хувь заяа өөрчлөгддөг байна. Ийнхүү бид та бүхэндээ тэдгээр цагийн тайлал болон юу өгүүлж байгаа тухай сонирхолтой мэдээлэл бэлтгэснийг хүлээн авна уу.

Давхардсан тоонууд юуг илэрхийлдэг вэ? /Сонжоо/

1 Цагийн давхардлууд ямар учиртай вэ?

1. Хэрэв та хаа нэг тийшээ аяллаар явах гэж байгаа, эсвэл хэн нэгнийг хүлээж байхдаа тохиолдлоор давхардсан цагийн тоонуудыг олж харвал, энэ зүгээр ч нэг тохиолдол биш юм.

00:00, 01:01, 02:02, 03:03, 04:04, 05:05, 06:06, 07:07, 08:08, 09:09, 10:10, 11:11, 12:12, 13:13, 14:14, 15:15, 16:16, 17:17, 18:18, 19:19, 20:20, 21:21, 22:22, 23:23 12:00, 13:01, 14:02, 15:03, 16:04, 17:05, 18:06, 19:07, 20:08, 21:09, 22:10, 23:11, 00:12 тус цагуудыг харсан бол ийм учиртай.

Энэ нь "Бүх зүйл сайхан болох болно", "Чамд юу ч тохиолдсон гэсэн, түүнийг өөрчлөх хангалттай цаг хугацаа байгаа." хэмээх далд утгыг хэлж байдаг аж.

2. Мөн заавал давхардсан тоо бус дараалласан тоонуудыг харах нь мөн л цаанаа нарийн утга санааг илэрхийлж байдаг.

00:01, 01:02, 02:03, 03:04, 04:05, 05:06, 06:07, 07:08, 08:09, 09:10, 10:11, 11:12, 12:13, 13:14, 14:15, 15:16, 16:17, 17:18, 18:19, 19:20, 20:21, 21:22, 22:23, 23:24, 12:01, 13:02, 14:03, 15:04, 16:05, 17:06, 18:07, 19:08, 20:09, 21:10, 22:11, 23:12

Энэ нь "Бүх зүйл сайхан болох болно.", " Чамд юу ч тохиолдсон байлаа, түүнийг өөрчлөх хангалттай цаг хугацаа байгаа." хэмээх далд утгыг хэлж байдаг аж.

3. Мөн заавал давхардсан тоо бус, дараалласан тоонуудыг харах нь цаанаа нарийн утга санааг илэрхийлж байдаг.

Хэрэв та 00.13 цагийг харсан бол энэ нь "Оройтсон", "Аюул ойрхон байгаа, ирж байгаа хэмээн утгыг илэрхийлдэг.

Цагийн давхардлууд ямар учиртай вэ?

4. Доорх цагууд нь үүний ижил, таныг амьдралдаа илүү няхуур, хянуур байхыг анхааруулж байна!

01:00, 02:01, 03:02, 04:03, 05:04, 06:05, 07:06, 08:07, 09:08, 10:09, 11:10, 12:11, 13:12, 14:13, 15:14, 16:15, 17:16, 18:17, 19:18, 20:19, 21:20, 22:21, 23:22, болон 13:00, 14:01, 15:02, 16:03, 17:04, 18:05, 19:06, 20:07, 21:08, 22:09, 23:10, 00:11 ...

Энэ нь "Эрт байх", "Тохиромжтой цаг ирээгүй" "Хүлээх хэрэгтэй" хэмээх далд мессежийг бидэнд илгээж байдаг байна. Хэрэв та хаа нэг тийшээ явахаар хүлгийн жолоо залж байгаа бол түр хойшлуулахыг сануулж байгаа хэрэг юм.

5. Доорх тоонууд нь, "Боломж байна", "Сайны дохио" хэмээх санааг илэрхийлж байдаг байна.

01:10, 02:20, 03:30, 04:40, 05:50, 10:01, 12:21, 13:31, 14:41, 15:51, 20:02, 21:12, 23:32 ...

Хэрэв та 22.22.22 болон 22.22.10 хэмээх тоонуудыг харсан бол, энэ нь ямарваа шинэ зүйл, эхлэлийг тавихад яг тохирсон цаг хугацаа болохыг илтгэж байна.

2 Хэрвээ та дараах давхардлуудыг харсан бол ийм учиртай...

Үүнд банк болон сугалааны дугаар гэх мэт, ямарваа нэгэн байдлаар тараагдах 3 оронтой тоо, түүнд хамаарагдах цагийн давхцлыг өгүүлж байна.

111 ­ Зарим хуучин зүйлсийг дуусгаж, шинэ зүйлийг эхлэх санааг өгүүлж байна. " Шинээр эхлэх цаг болсон"

222 (02:22, 12:22) ­ "Аливаа зүйлд үргэлж тайван хандах хэрэгтэй." "Сайн зүйлс, муугаасаа олон байна"

333 (03:33, 13:33) ­ "Юу ч өөрчлөгдөхгүй," "Энэ юуг ч өөрчлөхгүй" "Муу зүйлс, сайнаасаа дэндүү олон байна."

Хэрвээ та дараах давхардлуудыг харсан бол ийм учиртай...

444 (04:44, 14:44, 16:44) ­ "Яг зөв замаараа явж байна", Амжилт, од бүхэн гийгүүлж байгаа утга санааг илэрхийлнэ. Таны амьдрал гэрэл гэгээтэй зүйлс рүү явж байгаа утгыг илтгэнэ.

555 (05:55, 15:55, 17:55) ­ Алдагдаг, ямар нэг зүйл буруу байх, аюул ирж байгааг сануулж байна.

666 ­Энэ бол маш муугийн дохио. Архи, согтууруулах ундааны хэрэглээгээ дариу зогсоохыг шаардаж байна. Эс бөгөөс таны таамаглахын аргагүй муу зүйлс тохиолдох болно. (Энэхүү тоо нь муу ёс, ад зэтгэрийг илтгэж байдаг. Гэвч тухайн улсын ёс, заншилтай холбоотой учир, нэг их ач холбогдол өгөх хэрэггүй юм.)

777 ­ Аз, завшаан, сайхан зүйлс таныг хүлээж байна.

3 Давхардсан цагийн тайлалыг амьдралдаа хэрхэн ашиглах вэ?

Цагийн давхардсан тоо нь ихэнх тохиолдолд үнэн байдаг бөгөөд тэр ч бүү хэл алдартай, мэргэн хүмүүс энэ системийг судалж, ахуй амьдралдаа хэрэгжүүлдэг байна.

Тиймдээ ч тэдний ажил, үйлс тогтуун, тайван байж, амжилт дагуулдаг аж. Үүний тулд та хамгийн түрүүнд зүрх сэтгэл, зөн совингоо дагах хэрэгтэй бөгөөд үнэхээр таны харсан цаг нь танд таагүй санагдах, түүний тайлал нь тааламжгүй бол тухайн өдрийн чухал ажлаа хойшлуулах хэрэгтэй.

Иймд та байгаль, дэлхийгээс заяагдсан төрөлхийн зөв совин, мэдрэмжиндээ итгэх хэрэгтэй юм.

Давхардсан цагийн тайлалыг амьдралдаа хэрхэн ашиглах вэ?

Та санаандгүй байдлаар, ихэвчлэн ямар тоонуудыг хардаг вэ?

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()