Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Олон улсын хамтын ажиллагааны “Нэг бүс, нэг зам” форум энэ сарын 14-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод болсон. Энэхүү форумын талаар дэлхийн хэвлэлүүд онцгой анхааралдаа авч мэдээлсээр байгаа бөгөөд Оросын https://riss.ru сайтад Монгол Улсын оролцооны талаар дурдсан байна. Тиймээс тэрхүү нийтлэлээс орчуулан уншигч та бүхэндээ хүргэе.
...Олон улсын хамтын ажиллагааны “Нэг бүс, нэг зам” форум 5 сарын 14-15-ны хооронд БНХАУ-ын Бээжин хотод болсон нь тус улсын гадаад эдийн засгийн амьдралд тохиосон хоёр чухал арга хэмжээний нэг юм. Ач холбогдлын хувьд үүнээс багагүй БРИКС-ын саммит нь Хятадын зүүн урд хэсэгт орших Шямэнь хотноо энэ оны 9 сард болох гэж байна.
Одоогоос дөрвөн жилийн өмнө, БНХАУ “Нэг бүс, нэг зам” хэмээх өргөн хүрээг хамарсан үзэл баримтлалыг (Торгоны замын Эдийн засгийн бүс ба 21-р зууны Тэнгисийн торгоны зам) эхлүүлсэн билээ. Хятад Улс хэдийн маш олон хүнийг хамарсан (130 орны 1500 төлөөлөгч болон 70 байгууллага) бүс нутгийн төдийгүй, олон улсад чухал ач холбогдолтой томоохон арга хэмжээг зохиогоод байна.
ХКН-ын дарга Си Жиньпин энэхүү санаачилгыг эхлүүлснээс хойш өөрийн “Нэг бүс, нэг зам”-ын дагуух орнуудын харилцаанд гарсан ахиц дэвшлийн талаар ярьсан билээ. Одоогийн байдлаар 100 гаруй орон, олон улсын байгууллагууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн ба 40 гаруй улстай хамтран ажиллах гэрээ байгуулж, Хятадын компаниуд 50 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг “Нэг бүс, нэг зам”-ын дагуух улс оронд хийж, эдийн засгийн хамтын ажиллагааны нийт 56 бүсийг 20 гаруй оронд байгуулснаар 1,1 тэрбум долларын татварын орлого төвлөрүүлж, 180 мянган ажлын байр бий болгосныг Си Жиньпин цохон тэмдэглэв. Хятад Улсын хувьд 2014-2016 оны хооронд эдгээр улс орнуудтай хийсэн худалдааны хэмжээ гурван их наяд ам.долларт хүрчээ. 2017 оны эхний улиралд дээрх улс орнуудтай хийсэн гэрээний нийт дүн 34 тэрбумд ам.долларт хүрээд байна.
Нөгөөтэйгүүр, Оросын зүүн бүс нутагт автозам болон төмөр замыг сайжруулах, бүтээн байгуулах ажлыг Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг байгуулах хөтөлбөрт тусгасан байна. Уг хөтөлбөрт 2016 оны 6 сард гурван орны төрийн тэргүүн Ташкент хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын саммитын үеэр гарын үсэг зурсан билээ.
Орос, Хятад, Монголын хил дагуух бүс нутгийн бололцоог ашиглан эдийн засгийн хөгжлийн гарцыг хайх, бараа бүтээгдэхүүний эргэлтийн сайжруулахаар ажиллаж байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.