Дэлхий нийтэд хүлээлт үүсгэж буй энэ зун тэсрэлт хийх 15 кино

Бид заримдаа амьдралаас ойлгоогүй зүйлийнхээ учир шалтгааныг уран сайхны киноноос мэдэж авах үе байдаг билээ. Түүгээр ч барахгүй кино үзсэнээр, урьд өмнө нь төсөөлж байгаагүй гайхалтай мэдрэмжийг авах нь бий. Тэгвэл бидэнд энэ их баяр баяслыг мэдрүүлэхээр олон бүтээлүүд удахгүй нээлтээ хийж, кино сонирхогчдыг уйдах завгүй байлгах нь ээ. Ингээд хамтдаа хүмүүсийн дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа энэ жил нээлтээ хийх кинонуудтай танилцъя.

Дэлхий нийтэд хүлээлт үүсгэж буй энэ зун тэсрэлт хийх 15 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Annabelle 2

Нээлт: 2017 оны 8-р сарын 11

Найруулагч: Дэвид Ф. Сандберг (David F. Sandberg)

Гол дүрд: Стефани Сигман (Stephanie Sigman), Талифа Бэйтман (Talitha Bateman), Люлю Уилсон (Lulu Wilson)

Үйл явдал: 2014 онд дэлгэцнээ гарч, 257 сая долларын ашиг олж байсан "Annabelle" киноны дараагийн анги гарах өдөр ойртсоор байна. Энэ удаагийн ангид нэгэн бяцхан охинд тохиолдох аймшигт адал явдал таныг хүлээж байна.

Annabelle 2

2 Car 3

Найруулагч: Брайн Фий (Bryan Fee)

Гол дүрд: Оуэн Уилсон (Owen Wilson), Бонни Хант (Bonnie Hunt), Чийч Марин (Cheech Marin)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2017.06.16

Үйл явдал: Дан ганц хүүхэд багачууд гэлтгүй, хүүхэлдэйн кино үзэх дуртай хүмүүсийн хувьд өндөр хүлээлт үүсгээд байгаа кино бол яахын аргагүй "Car 3" бөгөөд энэ удаа машинуудыг ямар адал явдал хүлээж байгаа бол?

Car 3

3 Transformers: The Last Knight

Найруулагч: Майкль Бэй (Michael Bay)

Гол дүрд: Марк Уолберг (Mark Wahlberg), Изабела Монер (Isabela Moner), Жош Духамел (Josh Duhamel)

Нийт өртөг: 160 сая доллар

Нээлт: 2017.06-р сар

Үйл явдал: Өмнөх ангид Трансформерууд болон Оптимус Прайм эх дэлхийг орхин одсон билээ. Тэгвэл одоо хүн төрөлхтнийг хэн хамгаалж, аюулаас сэргийлэх вэ? Бүтэн 2 цаг гаруй хугацаанд үргэлжлэх энэхүү адал явдалт киног үзсэнээр та гариг эрхэсийг эрхшээлдээ оруулагч роботууд болон хүн төрөлхтнийг аврагчдын хоорондох тулааныг үзэж сонирхоорой.

Transformers: The Last Knight

4 Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales

Найруулагч: Иохим Рөннинг (Joachim Ronning)

Гол дүрд: Жонни Депп (Johnny Depp), Хавьер Бардем (Xavier Bardem), Орландо Блүүм (Orlando Bloom)

Нийт өртөг: 320 сая доллар

Нээлт: 2017.05.26

Үйл явдал: Кино сонирхогчдын үзэх дуртай ахмад Жэк Спарров (Jack Sparrow) цоо шинэ адал явдалтай нүүр тулгарах бөгөөд энэхүү киног үзсэнээр хүн бүр өндөр сэтгэгдэлтэй үлдэх болно гэдгийг кино багийнхны зүгээс амлаж байгаа юм.

Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales

5 The Mummy

Найруулагч: Алекс Куртзмэн (Alex Kurtzman)

Гол дүрд: Том Круйз (Tom Cruise), Софиа Бутелла (Sofia Boutella), Аннабелле Уоллис (Annabelle Wallis)

Нийт өртөг: 125 сая доллар

Нээлт: 2017 он

Үйл явдал: Тэртээх 1999 онд анх хамгийн эхний ангиа үзэгчдийн хүртээл болгосон "The Mummy" дэлгэцийн бүтээлийг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй биз ээ. Тэгвэл уг кино цоо шинэ өнгө төрх, адал явдлаар дүүрэн гайхалтай зохиолтойгоор энэ онд эргэн ирэх нь ээ. Энэ удаа занданшуулсан шарил ямар аюулыг хүн төрөлхтөнд учруулах бол? 

The Mummy

6 The Dark Tower

Найруулагч: Николай Арчел (Nikolaj Arcel)

Гол дүрд: Айдрис Элба (Idris Elba), Мэттью МакКонауги (Matthew McConaughey)

Нийт өртөг: 60 сая доллар

Нээлт: 2017.07.28

Үйл явдал: Нэрт зохиолч Стивен Кинг (Stephen King)-ийн "The Dark Towel" зохиолоос сэдэвлэн бүтээж буй уг кинонд нэгэн учир битүүлэг цамхагийн тухай гарах бөгөөд үзэгчид шилдэг бүтээл болно хэмээн нээлтээ хийх өдрийг нь хоног тоолон хүлээж суугаа гэнэ.

The Dark Tower

7 Wonder Woman

Найруулагч: Пэтти Женкинс (Patty Jenkins)

Гол дүрд: Гал Гадо (Gal Gadot), Крис Пайн (Chris Pine), Робин Райт (Robin Wright)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2017.06.02

Үйл явдал: Та бүхэн үзэсгэлэнтэй баатрыг хүлээж авахад бэлэн үү? Түүнийг "Wonder Woman" гэдэг бөгөөд Амазонын ширэнгэн ойгоос гаралтай гэх энэ бүсгүй хүн төрөлхтнийг аврах хатан зоригтой, ер бусын хүч чадалтай нэгэн юм. Кинонд мөн Диана гэх нэрээр гарах аж. Хүн төрөлхтний төлөө тэрээр өөрийн гэрээ орхиж явах бөгөөд уг дэлгэцийн бүтээлийг үзсэн хүн бүрийн сэтгэлийг огшоох чанартай бүтээл болсон гэнэ.

Wonder Woman

8 Spider-Man: Homecoming

Найруулагч: Жонн Уоттс (John Watts)

Гол дүрд: Том Холланд (Tom Holland), Роберт Доуни (Robert Downey), Зендаяа (Zendaya)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2017.06.28

Үйл явдал: Хүн аалз гэх киног үзэж байгаагүй, түүнийг шүтэж, хайрлаж байгаагүй хүн гэж ховорхон болов уу? Харин 2017 онд нээлтээ хийх шинэхэн "Spider-Man"-ийн дүрийг 20 настай Том Холланд (Tom Holland) бүтээж байгаа юм. Тэрээр түүхэн дэх хамгийн залуу "Хүн Аалз" хэмээн тодорхойлогдож байгаа бөгөөд ур чадварын тухайд бусдаасаа дутахгүй хэмээн кино шинжээчид үзэж байна.    

Spider-Man: Homecoming

9 Valerian and the City of a Thousand Planets

Найруулагч: Лук Буссон (Luc Besson)

Гол дүрд: Дэйн ДэХаан (Dane DeHaan), Кара Делевинь (Cara Delevingne), Клайв Оуэн (Clive Owen)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2017.07.21

Үйл явдал: Гариг ертөнцийн нийслэл болох Альфа руу даалгавар биелүүлэхээр дэлхийгээс сансрын хөлөг ниснэ. Цаг хугацаа одоогоос хэдэн зуун жилийн дараа очсон байх ба та энэхүү киноноос ирээдүйд юу болохыг хэрхэн сонирхолтой байдлаар зөгнөснийг үзээрэй. 

Valerian and the City of a Thousand Planets

10 Alien: Covenant

Найруулагч: Райдли Скотт (Ridley Scott)

Гол дүрд: Майкл Фассбандер (Michael Fassbander), Кетрин Уотерстон (Katherine Waterston), Дэнни МакБрайд (Danny McBride)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2017.05.19

Үйл явдал: Найруулагч Райдли Скотт "Харийнхан" цувралаа цааш үргэлжлүүлэн үзэгчдийн хүртээл болгохоор шийдсэн бөгөөд кино сонирхогчдыг байлдан дагуулах гайхалтай бүтээл болно хэмээн олон хүмүүс үзэж байгаа юм байна.

Alien: Covenant

11 Baby Driver

Найруулагч: Эдгар Рай (Edgar Wright)

Гол дүрд: Энсел Элгорт (Ansel Elgort), Кевин Спэйси (Kevin Spacey), Лили Жэймс (Lily James)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2017.06.28

Үйл явдал: Нэгэн залуу таксины жолоочийн амьдралаас, гэмт хэргийн ертөнцөд хөл тавьж, өнөөгийн дэлхий ертөнцийг үнэн бодит түүхтэй өөрийн биеэр танилцах болно. Та ч гэсэн, уг дэлгэцийн бүтээлийг үзэж, одоо цагт гэмт хэрэг ямар их газар авсан болохыг харах боломжтой юм.

Baby Driver

12 War of the Planet of the Apes

Найруулагч: Мэтт Рийвз (Matt Reeves)

Гол дүрд: Энди Серкис (Andy Serkis), Вүүди Харрелсон (Woody Harrelson), Стив Зэнн (Steve Zahn)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2017.07.14

Үйл явдал: Хүн төрөлхтөн, бичин сүрэг нар хоорондоо тэмцэлдэж буй тухай гарах энэхүү киноны эхний хоёр анги үзэгчдийг байлдан дагуулж суудлаас нь өндөлзүүлж чадсан билээ. Удахгүй нээлтээ хийх тус киноны 3 дугаар ангид сонирхолтой адал явдал цааш үргэлжлэх бөгөөд хүн төрөлхтөн болон мичнүүдийн хооронд агуу тулаан өрнөнө хэмээн кино сонирхогчид хоног тоолон хүлээж суугаа аж.

War of the Planet of the Apes

13 Atomic Blonde

Найруулагч: Дэвид Лейтх (David Leitch)

Гол дүрд: Чарльз Терон (Charlize Theron), Жэймс МакЭвой (James McAvoy), Эдди Маршан (Eddy Marsan)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2017.07.28

Үйл явдал: Берлиний хана нурахаас өмнө Английн нэгэн тагнуулч нууц даалгавар биелүүлэхээр Германийг зорино. Тэр хэнд ч итгэхгүй бөгөөд үүргээ гүйцэтгэхийн тулд олон саад бэрхшээл, төсөөлөхийн аргагүй адал явдлуудыг туулах болно. 

Atomic Blonde

14 The Hitman’s Bodyguard

Найруулагч: Пэтрик Хьюз (Patrick Hughes)

Гол дүрд: Райн Рейнолдьс (Ryan Reynolds), Самуэл Л.Жэксон (Samuel L. Jackson), Салма Хэйек (Salma Hayek)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2017.08.17

Үйл явдал: Дэлхийн хамгийн шилдэг хамгаалагч, хэний ч санаанд оромгүй даалгаврыг биелүүлэх үүрэг хүлээх болно. Түүнд хамгийн гол нь чадварлаг, хашир туршлагатай нэгэн туслах аж. Тэд хамтдаа гэмт хэргийн бүлэглэлүүдийг хашраах бөгөөд уг кинонд сүүлийн үеийн зэр зэвсэг, машин тэрэг олон гарна гэдгийг найруулагч нь онцолжээ.

The Hitman’s Bodyguard

15 It Comes at Night

Найруулагч: Трэй Эдвард Шульц (Trey Edward Shults)

Гол дүрд: Жоэл Эдгертон (Joel Edgerton), Райли Кью (Riley Keough), Келвин Харрисон (Kelvin Harrison)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2017.06.09

Үйл явдал: Өөр улсад цагаачлахаар гэр бүлээ дагуулан эх орноо орхисон залуу нэгэн байшинд ирж, амь зогооно. Гэвч үл таних этгээдүүд түүний гэр бүлийнхнийг оролдож, амар тайван байдлыг нь үгүй хийх болно. Гэвч гол дүрийн залуу бууж өгөхийг хүсэхгүй бөгөөд тэдэнд хэнээр оролдсон болохыг нь хатуу анхааруулж, дараа нь мэдрүүлэх аж. Гэр бүл гэж ямар үнэ цэнэтэй зүйл болохыг та энэхүү киног үзсэнээр ойлгох ажээ.

It Comes at Night

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()