Одууд дур булаам, эрүүл байхын тулд ямар хоол иддэг вэ?

Өнөөдөр бид та бүхэндээ олны танил, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн өдөр тутмын амьдралдаа иддэг хоол хүнсийг танилцуулахаар бэлтгэлээ. Та эдгээрийг мэдэж авснаар тэдэнтэй ижил, гоолиг сайхан биетэй болохоос гадна эрүүл, зөв хооллож сурах ач тустай юм. Ингээд хамтдаа дэлхийн алдартай бүсгүйчүүдийн иддэг, эрүүл мэндэд тустай, амттай хоол хүнсүүдтэй танилцацгаая.

Одууд дур булаам, эрүүл байхын тулд ямар хоол иддэг вэ?

1 Викториа Бекхэм (Victoria Beckham) - Салмон загас

Гоо үзэсгэлэн, эрүүл, торгомсог арьстайгаараа алдартай Викториа Бекхэм өдөр бүр салмон загас иддэг ажээ. Зөв хооллолтын мэргэжилтнүүд салмон загас идэх нь арьсанд сайн нөлөөтэй болохыг зөвлөж байгаа юм. Учир нь уг загасны найрлаганд "Омега-3 хүчил" болон төрөл бүрийн амин дэмүүд агуулагддаг. Мөн үс хумсанд сайнаар нөлөөлдөг "биотин"-ыг агуулдаг байна.

Викториа Бекхэм (Victoria Beckham) - Салмон загас

2 Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow) - Гранола

Тэрээр эрүүл хооллолт болон зөв амьдралын хэв маягийн фэн билээ. Гвинет Пэлтроу өглөөний цайндаа хөнгөн зууш болгож, гранола идэх дуртай байдаг гэнэ. Үүнийг самар, кокос, хулууны үр болон маалингыг хооронд нь хольж, хийдэг байна. 

Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow) - Гранола

3 Камерон Диаз (Cameron Diaz) - Хүнсний ногоо болон тахианы мах

Өдгөө 44 настай жүжигчин Камерон Диаз саяхан өгсөн нэгэн ярилцлагандаа ямар хоол хүнс иддэг болохоо хэлжээ. Тэрээр өдөр бүр хүнсний ногоо, үр тариа, тахиа эсвэл загасны мах иддэг гэнэ. Энэ нь түүний эрүүл, гоолиг биетэй байгаагийн нууц ажээ. 

Камерон Диаз (Cameron Diaz) - Хүнсний ногоо болон тахианы мах

4 Блэйк Лайвели (Black Lively) - Шоколад

Түүний хувьд бусад алдартнууд шиг хоолны дэглэм баримталдаггүй байна. Бүсгүйн үзэсгэлэнтэй зүс царай, танан цагаан шүдний нууц нь өглөөний цайндаа нэг аяга халуун шоколад ууж, орой нь хар шоколад иддэгтэй холбоотой ажээ. Энэ нь мөн түүний гоолиг сайхан биетэй байгаагийн үндэс юм.

Блэйк Лайвели (Black Lively) - Шоколад

5 Эва Мендес (Eva Mendes) - Куйноа

Жүжигчин Эва Мендес "Машинд бензин хэрэгтэй байдаг шиг, хоол хүнс нь бидний биед маш хэрэгтэй зүйлийн нэг юм." хэмээн хэлсэн бөгөөд тэрээр өдрийн хоолондоо будаатай салмон загас эсвэл куйноа /ургамал/ иддэг байна. Заримдаа шинэ ногооны салаттай хослуулан идэх нь бий. Энэ нь түүний гайхалтай харагддагийн нууц юм. 

Эва Мендес (Eva Mendes) - Куйноа

6 Ферги (Fergie) - Жимс, хүнсний ногооны найрлагатай "Smoothie"

Дуучин Ферги яншуй, байцаа, үр тариа, лийр, гадил болон алимны "smoothie" бэлтгэж, уудаг байна. Эдгээр ундаанууд нь өег, амт, чанар сайтайгаас гадна, биед эрч хүч бэлэглэдэг гэнэ.

Ферги (Fergie) - Жимс, хүнсний ногооны найрлагатай "Smoothie"

7 Женнифер Энистон (Jennifer Aniston) - Кобб салат

"Friends" цувралаар олон нийтэд танил болсон жүжигчин Женнифер Энистон өдөр бүр кобб салат иддэг байна. Ногоон навч, улаан лооль, тахианы цээж мах, авокадо, өндөг, сонгино, "Рокефорт" бяслаг болон цөцгийн тосыг найрлагандаа агуулсан уг салат нь Америкт алдартай зуушинд тооцогддог. Түүнчлэн амттайгаас гадна, эрүүл мэндэд ч мөн ач тустай юм.

Женнифер Энистон (Jennifer Aniston) - Кобб салат

8 Крисси Тэйген (Chrissy Teigen) - Авокадотай шарсан өндөг

Халуухан загвар өмсөгч Крисси Тэйген өглөөний цайг заавал уух ёстой хэмээх зарчмыг баримталдаг бөгөөд тэрээр өглөөдөө өндөг, гахайн утсан махыг авокадотой шарж идэх дуртай ажээ. Ингэснээр бүтэн өдрийн эрч хүчээ олж авдаг байна.

Крисси Тэйген (Chrissy Teigen) - Авокадотай шарсан өндөг

9 Женнифер Лопез (Jennifer Lopez) - Буржгар байцаа

Цаг хугацаа улиран одсон ч, гоо үзэсгэлэнтэй хэвээр байгаа оддын нэг бол дуучин, жүжигчин бол Женнифер Лопез буржгар байцаатай салат идэх дуртай бөгөөд хөнгөн зууш болгож, жимс жимсгэнэ болон хүнсний ногоог иддэг байна. 

Женнифер Лопез (Jennifer Lopez) - Буржгар байцаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()