Үүнийг хийгээд нурууны бөгтрөө засаж, бодисын солилцоогоо сайжруулаарай!

"Планк" буюу хэвлийн булчинг чангалах тус дасгалыг гэрт хийхэд тохиромжтой төдийгүй үр дүнгээ богино хугацаанд үзүүлдэг байна. Энэ нь таниас нэг их цаг зав, хөлс хүчийг шаардахгүй давуу талтай. Иймд бид та бүхэндээ тус дасгалыг хийснээр биед гарах өөрчлөлтүүд болон хэрхэн хийх аргатай танилцъя.

Үүнийг хийгээд нурууны бөгтрөө засаж, бодисын солилцоогоо сайжруулаарай!

1 Нуруу, нугасны өвчинг намдааж, гэмтэл авахаас сэргийлнэ

Энэхүү дасгал нь сээр нуруу, болон нугасанд төдийлөн ачаачал өгдөггүй. Тиймээс ч тус төрлийн асуудалтай хүмүүс бага багаар биедээ дасгаж хийхэд ямар нэгэн асуудал учрахгүй юм. Тус дасгалыг хийснээр, нурууны өвдөлт намддаг байна.

Нуруу, нугасны өвчинг намдааж, гэмтэл авахаас сэргийлнэ

2 Бодисын солилцоо болон гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирна

Хийж эхэлсэн эхний өдрөөс л эхлэн, таны бодисын солилцоо сайжирч, илүүдэл өөх шатаж эхэлдэг. Ажлын дараа эсвэл өмнө ердөө 10 минутыг зарцуулж, планк хийхэд таны гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирч, нойрондоо ч сайн болно.

Бодисын солилцоо болон гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирна

3 Нурууны бөгтөр арилна

Нуруугаа бөхийлгөх нь таны сайн мэдэхгүй олон эд эрхтэнд нөлөөлж, сөрөг үр дагаврыг авчирдаг. Тиймээс сууж байхдаа, зогсох, алхахдаа хүртэл аль болох цэх байх хэрэгтэй. Тус дасгалыг хийж эхэлснээр, таны нурууны бөгтөр арилж, цэх шулуун биетэй болох аж.

Нурууны бөгтөр арилна

4 Тэнцвэрийг хадгална

Та урьд нь нэг хөл дээрээ тэнцвэрээ олж зогсохын давуу талуудыг сонсож байсан уу. Энэ нь биед гайхалтай олон нөлөөг үзүүлдэг. Жишээ нь, нуруу болон биеийн уян хатан чанарыг сайжруулаад зогсохгүй, илүүдэл жинтэй тэмцдэг юм. Хэрвээ та хичнээн хичээгээд ч ийнхүү тэнцвэрээ хадгалж чадахгүй бол, хэвлийн булчиндаа илүү анхаарах хэрэгтэйг сануулж байна. Тус дасгалыг өдөр бүр, тогтмол хийж хэвшсэнээр та удахгүй тэнцвэрээ олж чадах болно.

Тэнцвэрийг хадгална

5 Хэвлий болон гуяны булчинг чангална

Та одооноос эхлэн планк дасгалыг хийж, хэвлий болон өгзөг, нурууны арын булчин, гуяны хажуугийн булчингуудад ачаалал өгч, тэдгээрийг аль болох хөгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр хүнд зүйл өргөхөд таны нуруу болон аарцганд ирэх ачаалал нь багасах юм.

Хэвлий болон гуяны булчинг чангална

6 Уян хатан болно

Тус дасгалыг хийснээр бидний шөрмөс болон булчингууд амарч, илүү уян хатан болдог. Мөн мөр болон эгэмний ясыг эгцэлж,  биеийг зөв цэгцтэй харагдуулдаг байна.

Уян хатан болно

7 Илүү идэвхитэй амьдарна

Дасгал хийснээр бие стресс, уур бухимдлаас ангижирч, илүү тайван амгалан болдог. Хамгийн сонирхолтой нь дасгал хийхэд, биеийн бүхий л булчин амарч, сэтгэл гутралаас биднийг хамгаалдаг байна. Иймд амьдралын идэвхтэй хэвшлийг сонгох нь зүйтэй.

Илүү идэвхитэй амьдарна

Та планк дасгал хийх аргыг энэхүү бичлэгээс сурч аваарай!

Тус дасгалуудыг заавал зориулалтын спорт зааланд хийх шаардлагагүй бөгөөд гэртээ байхдаа ердөө 10 минутыг зарцуулахад хангалттай юм. Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()