1
Пап тест өгөх
"Пап тест" гэдэг нь умайн хүзүүний хорт хавдрыг шинжлэх нэгээхэн арга юм. Эмч нар 20 гарсан бүсгүйчүүдийг 3 жилд нэг удаа, 30 гарсан бүсгйүчүүдийг 5 жилд нэг удаа Пап тест өгөхийг зөвлөдөг байна. Ингэснээр та өөрийгөө эрүүл байгаа эсэхийг мэдэж, өвчнөө бага дээр нь эмчлүүлэх боломжтой. Хорт хавдартай дөрвөн эмэгтэй тутмын гурав нь сүүлийн таван жилд Пап тест өгөөгүй эсвэл хэзээ ч өгч байгаагүй нь тогтоогдсон байдаг.
2
Хүний "папилломавирус"-ын халдвар
Хүний "папилломавирус"-ын халдвар буюу ХПВ-ийн янз бүрийн байдлаас үүдэж, умайн хүзүүний хавдар үүсэх нь бий. ХПВ-ийн халдвар нь замбараагүй бэлгийн харьцаанаас бий болж, биеийг өвчлүүлдэг. 30-65 насны эмэгтэйчүүдийг ХПВ-ийн шинжилгээг 5 жил тутам хийлгэж байх шаардлагатай.
3
Бэлгэвч хэрэглэх
Тохиолдлоор бэлгийн хавьталд орох тохиолдолд, заавал бэлгэвч хэрэглэж байгаарай. Эс бөгөөс бэлгийн замын халдвар авч, умай орчмоо өвчлүүлэх аюултай. АНУ-ын нийт эрчүүдийн 45 хувь нь ямар нэгэн байдлаар хавдрын вирусыг тээж явдаг гэх бөгөөд сексийн хамтрагчдаа вирус тарааж, өвчлүүлдэг гэх судалгаа бий. Эрчүүд тус вирусыг зөвхөн дамжуулдаг ба өөрсдөө өвчилдөггүй.
4
Тарилга хийлгэх
9-26 насны охид бүсгүйчүүд нийтдээ 3 удаа тарилга хийлгэж, халдвар авахаас сэргийлж, дархлаагаа дэмждэг. Та тус наснаас хэтэрсэн хэдий ч төлбөр төлөн тарилга хийлгэж, өвчнөөс урьдчилан сэргийлж болох юм.
5
Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
Бүсгүй таны сарын тэмдгийн мөчлөг алдагдаж, сексийн дараа бага зэрэг цус үзэгдэх нь умайн хүзүүний хорт хавдрын шинж байж болох юм. Та яаралтай эмчид хандаж, шинжилгээ өгөөд үзээрэй.
6
Муу зуршлаас салах
Хэрэв та "хүний папилломавирусын халдвар"-тай бол тамхи татах, согтууруулах ундаа уухаас татгалзаарай. Энэ нь умайн хүзүүний хавдартай болох магадлалыг эрс нэмэгдүүлдэг төдийгүй дархлааны системийг муутгадаг байна.