Тархины эд эсийг сэргээдэг 5 зуршил

Эрдэмтэн судлаачид олон жилийн тэртээгээс тархины эд эсийг сэргээх, химийн өндөр найрлага бүхий бүтээгдэхүүнүүдийг судалсаар иржээ. Гэвч тэд судалгааныхаа явцад ганц зүйлийг баттай ойлгосон аж. Энэ нь тархины эд эсийг сэргээхийн тулд заавал хүчтэй эм тариа хэрэглэх шаардлагагүй бөгөөд ердөө өдөр тутмын амьдралдаа эерэг хандлагыг авчирч, илүү бүтээлчээр хандахыг онцолсон байна. Ийнхүү бид та бүхэндээ тархины эд эсийг сэргээх санаанд багтамгүй 5 зуршлыг танилцуулъя.

Тархины эд эсийг сэргээдэг 5 зуршил

Биднийг хөгшрөх тусам тархины эд эсүүд идэвхигүй болж, улмаар тархины элдэв өвчлөл, зөнөх, мартамхай болох эрсдлүүд нэмэгддэг. Түүнээс гадна гадны хүчин зүйлс ч мөн нөлөөлдөг. Үүнд согтууруулах ундааны хэт их хэрэглээ, хооллох буруу зуршил, хөдөлгөөний дутагдал, стресс уур бухимдал зэргүүд багтдаг. Тархины хэвийн үйл ажиллагааг хангахад, танд доорх мэдээллүүд хэрэг болох болно.

  • Тархины нийт жингийн 20 хувь нь биеийг эрч хүчээр хангахаар ажилладаг байна.
  • Бид ном унших, бусад хүмүүстэй мэтгэлцэх, тархиа ажиллуулах үед тархины үйл ажиллагаа эрчимжиж, бүтцийн хувьд өөрчлөлтүүд ордог.
  • Хэрвээ бид өдөр бүрийг уур бухимдал, стресстэй өнгөрүүлвэл, тархины үйл ажиллагаа доголдож, мартах өвчинд нэрвэгддэг.
  • Бидний тархи яг л баримал гэсэн үг. Өдөр бүрийн үйл ажиллагаа, стресс, баяр хөөр зэргээс шалтгаалан хэлбэрждэг юм.

Ийнхүү бид та бүхэндээ таны өдөр тутмын амьдралыг өөрчлөх, тархины үйл ажиллагааг сайжруулах зуршлуудыг танилцуулъя.

 

1 Дасгал хийх

Физиологийн идэвхитэй байдал тархины эд эсэд шууд нөлөөлдөг. Ажил руугаа явган явах, алхах, усанд сэлэх, дасгал хийх зэрэг нь бидний тархийг хүчилтөрөгчөөр хангаж, тархийг сэргээдэг.

  • Ийнхүү эрчимтэй дасгал хөдөлгөөн хийснээр тархины цусан хангамж сайжирч, цусан дахь хүчилтөрөгч нэмэгддэг байна. Энэ нь "Endorphin" хэмээх бодисын ялгаруулалтыг нэмэгдүүлдэг.
  • Тус бодис нь бидний сэтгэл санааны байдлыг сайжруулж, стресс уур бухимдлаас давхар сэргийлж байдаг.

Илүү ойлгомжтой байдлаар тайлбарлавал, хэрвээ та сэтгэл хангалуун амьдрахыг хүсвэл дасгал хөдөлгөөнд дурлаж, өөрт хэрэгтэй спортын төрлүүдээс сонгон, хичээллэх хэрэгтэй.

Дасгал хийх

2 Тархиа цэнэглэ

Тархийг аль болох ажиллуулж байснаар та элдэв өвчлөл, эрт зөнөх, мартамхай болох зэрэг олон асуудлаас хол байх боломжтой. Тархийг сэргээх үйл ажиллагаануудад:

  • Ном, сонин, сэтгүүл унших (Гэвч та уншиж байгаа зүйлээсээ ихийг ухаарч ойлгох, шимтэн уншиж байх хэрэгтэй. Огт хэрэггүй зүйлсийг унших нь эсрэгээрээ тархийг ядраадаг.)
  • Гадаад хэлийг сурах
  • Хөгжмийн зэмсгээр тоглож сурах
  • Аливаа зүйлсийн мөн чанар, утга учрыг мэдэхийг эрмэлзэх
  • Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, аялал зугаалга, амралтаар явах, хоббигоо хөгжүүлэх

Тархиа цэнэглэ

3 Хоолны дэглэм баримтлах

Тархины эд эс, хэвийн үйл ажиллагааг хангахын тулд хооллох нь маш чухал юм. Хэдий тийм боловч, гартаа тааралдсан бүхнээ хамж идэх нь утгагүй билээ. Харин та үүний оронд аль болох байгалийн гаралтай хоол хүнсийг идэх нь чухал. Дэглэм баримтлахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

  • Аль болох бага калортай хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Гэвч огт өөх тосгүй хоол идэх нь тархинд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хоол хүнсэндээ хонины сүүлнээс тодорхой хэмжээтэй хэрэглэж хэвшээрэй!
  • Өглөө бүрийг талархалтайгаар хүлээн авч, эрч хүч дүүрэн өнгөрүүлэх
  • Хар шоколад, омега 3, зөгийн бал, овъёос, гадил жимс зэргүүд нь тархинд сайнаар нөлөөлдөг.
  • Ялангуяа омега 3 амин дэмээр баялаг хоол хүнс болох загас, үхрийн мах, жимс, зэргийг хэрэглээрэй.

Хоолны дэглэм баримтлах

4 Секс хийх

Хачирхалтай сонсогдож байгаа ч бидний тархины эрүүл мэнд, залуу сэтгэлгээтэй, эрч хүчээр дүүрэн байхад секс чухал нөлөөг үзүүлдэг байна. Энэ нь яг л спортоор хичээллэсэнтэй дүйцэхүйц эрчим хүчийг зарцуулдаг тул, тархины цусан хангамжыг сайжруулдаг.

  • Секс хийх нь цор ганц тархины үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй, стресс уур бухимдлаас сэргийлдэг. Мөн тархийг шаардлагатай эрчим хүчээр сэлбэж, ой тогтоолтыг сайжруулдаг.
  • Мөн аз жаргалын гормон болох "Серотонин" дааврыг ялгаруулж, амьдралын эрч хүчийг давхар бэлэглэдэг байна.

Секс хийх

5 Бясалгал хийх

Бясалгал хийх нь мөн л тал бүрийн ашигт чанартай байдаг. Ийнхүү бясалгал хийхийн гайхамшгийг танилцуулъя. 

  • Биеийн цахилгаан соронзон талбайд өөрчлөлт орж, цусны эргэлт тогтворждог.
  • Тархины үйл ажиллагаа өөрчлөгдөн, биеийг хүрээлэх цахилгаан соронзон талбай идэвхэжнэ.
  • Нервийн буюу мэдрэлийн систем, булчирхайнуудад өөрчлөлт орж эхэлнэ.
  • Эерэг, сөрөг, жирийн бүхий л бодол тогтворжиж, далд ухамсар цэвэрлэгдэж эхэлнэ.
  • Булчирхай, амьсгал, төвлөрөл зэрэг нь биеийн ритмд нөлөөлөн, дотоод шүүрлийн булчирхайнуудад бүрэн тэнцвэржинэ.
  • Тархины саарал эдүүд өөрчлөгдөж эхэлнэ.
  • Зулайн хэсэг идэвхжин, өнчин тархи, боргоцой булчирхай буюу билгийн мэлмий, титэм чакра идэвхэжнэ.
  • Оюун санаа, сэтгэц өөрчлөгдсөнөөр өдрийн туршид зан араншин, сэтгэл санааны байдал эерэг болно.

Бясалгал хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()