Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацааны тоолуур гүйж эхэллээ. Ердөө 40 хоногийн дараа төрийн тэргүүнээ сонгох ээлжит сонгууль болно. Энэ бол УИХ-ын болон орон нутгийн сонгуультай харьцуулах юм бол хамгийн босго өндөр сонгууль. Яагаад гэдгийг тайлбарлах шаардлагагүй.
Ирэх дөрвөн жилд Монгол төрийн жолоог атгах хүнийг сонгоно гэдэг зүгээр нэг саналын хуудсан дээрх нэрийг дугуйлахын нэр биш ээ. Үүгээрээ УИХ болон орон нутгийн сонгуулийг ач холбогдол бага гэж байгаа юм биш. Ер нь хариуцлагагүй сонгууль гэж үгүй. Сонгууль үгийн язгуур нь сонго гэдэг үйл үг. Энэ утгаар бодсон ч сонгууль бол хамгийн хариуцлагатай сонголт гэдэг нь ойлгогдоно. Шат шатны сонгуулиудад тавих шалгуур өөр өөр байдаг. УИХ-ын сонгуульд бол 25 нас хүрсэн, Монгол Улсын иргэн нэр дэвших эрхтэй гэдэг ч юм уу. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд 45 нас хүрсэн, сүүлийн таван жил эх орондоо тасралтгүй оршин суусан, Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрсөн хүн байх ёстой гэх мэт шалгуур, босго бий. Энэ бүхэн Сонгуулийн хуульд туссан заалт, шалгуур юм.
Харин хуульд заагаагүй ч амьдралд хэрэгждэг хэм хэмжээ, үнэлэмж, босго гэж бий. Түүнийг сонгогчид дотоод үнэлэмж, мэдрэмж, өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ бий болгодог. Түүнд хэн ч халдах эрхгүй. Монголчуудын хувьд ийм үнэлэмж, итгэл үнэмшил, нийгмийн үнэт зүйлсийн талаарх мэдрэмж, ойлголт өндөртэй ард түмэн. Тиймээс аливаа сонгуулийн үр дүнд сурталчилгаа, пиар тун бага хувьтай нөлөөлдөг. Аливааг бодитоор харж, мэдэрч байж түүндээ үндэслэн шийдвэрээ гаргадаг нь манай сонгогчдын нэг давуу тал.
Өнгөрсөн жил болсон УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгууль үүний нэг жишээ юм. Сонгуулийн сурталчилгаа, пиар ажиллагаагаараа бол АН ялах магадлалтай мэт харагдаж байсан ч байж мэдэх. Гэхдээ энэ бол зүгээр л сонгуулийн өмнөх “хөөс” байсан нь удалгүй харагдсан. Амьдралд, жинхэнэ хөрсөн дээрх үнэн нь тэдний эсрэг байжээ. Сонгогчид үүнийг мэдэж, мэдэрч байсан болохоор АН-ынханд дүнг нь тавьсан. Хуулиар заасан шалгуураас гадна сонгогчдын босго гэж ийм өндөр хэмжүүр, чанд хатуу үнэлэмж байдаг гэдгийг олон удаагийн сонгууль харууллаа.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.