1. Шинэ өдрийг эхлүүлэхдээ өөрт байгаа зүйлсдээ талархаж, сэтгэл ханамжтай байх
2. Өглөө бүр эрт босох
3. Тогтмол ус ууж хэвших
4. Шүршүүрт орж байх
5. Тухайн өдрийн ажлаа төлөвлөх
6. Зорилго, зорилтуудаа тодорхойлох
7. Амьдралд хэн нь найз, хэн нь дайсан болохыг ялгаж салгах, бусдыг уучилж, боломж олгох
8. Өдөр бүр 15 минутыг цэвэр агаарт өнгөрөөх, бүр боломжтой бол, 30-60 минутыг зарцуулах
9. Хоолны дараа согтууруулах ундаа уухаас татгалзах
10. Сөрөг энерги цацруулсан газраас хол байх
11. Хүрээлэн буй орчны сайн, муу нөлөөг таньж, мэдэх
12. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд хичээх
13. Таныг ямар ч үед хүндэтгэж, хайрлах хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх
14. Өдөр бүр тодорхой хэмжээгээр спортоор хичээллэх
15. Бусдын шүүмжийг зөв хүлээж авах
16. Өсч дэвших, хөгжихөд тань туслах хашир туршлагатай хүний үгийг сонсож, түүнээс үлгэрлэх
17. Дуртай ажлаа хийх
18. Хэрэв өөрт таатай санагддаггүй ажил хийдэг бол, юуны төлөө энэ ажлыг хийж байгаа болон амьдралд ямар нөлөө үзүүлж байгаа талаар бодох
19. Ажиллахад үнэхээр тохиромжгүй бол, өөр ажилд орох
20. Цаг ямагт өөртөө итгэх
21. Өдөр бүр гүнзгий амьсгаа авч, тайвширч байх
22. Өдөр бүр бясалгаж, залбирал үйлдэх /хэрвээ сүсэг бишрэлтэй бол/
23. Сонсох дуртай дуунуудаараа жагсаалт гаргаж, чөлөөт цагаараа сонсох
24. Хамгийн шилдэг багш нараар хичээл заалгуулах
25. Олсон мөнгөнийхөө 10 хувийг хэн нэгэнд өгч, буян үйлдэх
26. Хамт олон, найз нөхдийнхөө дунд хуурамч баг зүүлгүй, өөрийнхөөрөө байх
27. Шүүмжлэлээс өөрт хэрэгтэйг нь тусгаж авч, хэрэггүйг нь тоолгүй өнгөрч сурах
28. Өнөөдөр чи инээж, хэн нэгэн уйлж байгаа ч, маргааш чи уйлж, тэр инээнэ гэдгийг ойлгох
29. Амжилт ялалтыг авчирдаг бол, бүтэлгүйтэл туршлагыг өгдөг гэдгийг санаж явах
30. Зарим тохиолдолд хүүхдийг эрх дураар нь байлгах
31. Аливаа зүйлийн эхлэлийг зөв тавьж сурах
32. Нэг сумаар 2 туулай буудах зарчмыг цаг ямагт баримтлах
33. Ажлаасаа кайфыг мэдрэхийг хүсч байвал, хамт олондоо тусалж, тэдний талархсан сэтгэлийг сонсох
34. Саад бэрхшээлээс эмээлгүй, зоригтой байх
35. Хичээж ажиллах нь эцэстээ үр дүнд хүргэдэг гэдгийг ухамсарлах
36. Өдөр бүр шинэ зүйл сурч мэдэх
37. Хамт олныхоо дунд хамгийн түрүүнд нүүрэндээ инээмсэглэл тодруулж, бусдын мэндийг мэдэж буй хүн нь өөртөө итгэлтэй, амжилтын түлхүүрийг гартаа атгасан хүн байдгийг ойлгох
38. Дүрэм журмыг баримтлах
39. Танд таалагддаг ч бай, таалагддаггүй ч бай, ажлаа тарах үедээ бусдад үргэлж баяртай гэж хэлж байх
40. Гэр бүлийнхнийгээ цаг ямагт хайрлаж, хүндэтгэх
41. Хүмүүсийг өөрчлөх гэж хичээх хэрэггүй, харин өөрийгөө сайн талаас нь өөрчлөх
42. Зөв амьдарч чадвал, амжилт бүтээл өөрөө ирдэг гэдгийг ойлгох
43. Өөрт таатай санагддаггүй ажлаа хийх нь эрүүл мэндэд муу хоол идэж, чанаргүй гар утас барихаас ч дор зүйл гэдгийг мэдэх
44. Амжилттай яваа хүмүүсээс суралцах
45. Шүүмжийг таны төлөө хэлж байна уу, эсвэл таныг доромжилж байна уу гэдгийг ялгаж, салгаж ойлгох
46. Хэрвээ таны төлөө гэсэн сэтгэлээр шүүмж хэлж байвал, найз нөхрийн шинж, харин үгүй бол дайсны шинж гэдгийг ухамсарлах
47. Өнгөрсөнд хэн байснаа мартахгүй санаж байх
48. Ямар ч шалтгаангүйгээр бусдад урам зориг хайрлах
49. Нөхцөл байдлыг ямар үр дагаварт хүргэж болохоос нь хамаарч, сайтар нягтлах
50. Фэйсбүүк, Твиттер зэргийг бага ашиглах
51. Үгээр хүнийг алж, бас амьдруулж болдог гэдгийг ойлгох
52. Хайртай, дотныхоо хүнийг зовж, жаргах үед нь үргэлж хамт байж, тусалж дэмжих
53. Ганцаараа байж үзэх
54. Зоригтойгоор ямар нэгэн жижиг хувийн бизнес эрхэлж, алхам тутамдаа туршлага хуримтлуулах
55. Бусдад ямар чадвартай, нөөц бололцоотой болохыг нь хэлж ойлгуулах
56. Хувийн блог хөтөлж, үзэл бодлоо бусадтай хуваалцах
57. Хэрвээ биелүүлж чадахгүй бол, хэн нэгэнд амлалт өгөхгүй байх
58. Хов живэнд хутгалдахаас зайлсхийх
59. Улс төр, эдийн засгийн мэдлэгээ улам тэлэх
60. Доголонгийн газар доголон, сохорын газар сохор байх
61. Идэвх чармайлттай байж, амжилт өөд тэмүүлэх
62. Алдаанаасаа цаг ямагт суралцах
63. Сул талаа засч, давуу талаа улам хөгжүүлэх
64. Шүлтлэг ихтэй /түүхий хүнсний ногоо, авокадо, самар/ хоол хүнс идэх
65. Бие бялдартаа анхаарах
66. Амьдрах гэр оронтой байгаадаа талархах
67. Биеэ даасан, эрх чөлөөтэй байх
68. Долоо хоногт ядахдаа нэг өдөр юу ч хийлгүйгээр амрах
69. Ямар ч нөхцөл байдалд хувьсан өөрчлөгдөх
70. Бүтээлчээр сэтгэх
71. Оюун санаа болон эд материалын тэнцвэржилтийг хангах
72. Ухаалаг хүмүүсээс суралцах
73. Амьдралаас аз жаргалыг мэдэрч чаддаг, авъяаслаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх
74. Таны тусламж хэрэгтэй байгаа хүнд татгалзсан хариу өгөхгүй байх
75. Буруугаа хүлээн зөвшөөрч сурах
76. Амжилтын шатаар дээш мацах амаргүй даваа гэдгийг ойлгох
77. Алдаа, уналт бүр амьдралын багш болдог гэдгийг ухамсарлах
78. Алдаанаасаа суралцаж чадсан хүн, амжилтанд хүрч чаддаг гэдгийг мэддэг байх
79. Өөрт тань сайн хандаж буй хүмүүсийг өөрөөсөө түлхэлгүй, тэдэнтэй нөхөрлөх
80. Хүн бүр мартдаг учраас бусдыг ямар нэгэн зүйл мартлаа хэмээн үл зэмлэх
81. Бусдад өгөх үедээ өгч, авах үедээ авч байх
82. Амьдралаас алхам тутамдаа кайф /амттай хоол идэх, гоё хувцас өмсөх, саунд суух, сэлэх, явган аялал хийх гэх мэт/-ыг мэдрэх
83. Амьдралд зовлон, жаргал ээлжилдэг гэдгийг ойлгох
84. Бусдыг хүндэтгэж харьцах
85. Өөрийнхөө зөн совинд итгэх
86. Өнгөрсөнд түүх болж үлдсэн хүмүүст анхаарал үл хандуулах, тэднийг сэтгэлээсээ авч хаях
87. Өөртөө оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт бол, бусадтай харилцах харилцаан дээрээ анхаарах хэрэгтэйг мэддэг байх
88. Урд тань "саад бэрхшээл" үүсгэж буй хана байвал, түүнийг ямар нэгэн аргаар давж гарах
89. Амьдралынхаа төгсгөлд харамсахгүйн тулд одооноос хичээх
90. Цаг ямагт бага багаар урагшилж, хөгжиж дэвшиж байх
91. Мундаг нэгэн болж, бусдад үнэлэгдэхийг хүсч байвал, тусламжийн гараа хэрэгтэй хүнд нь сунгахаас татгалзахгүй байх
92. Сөрөг энерги цацруулсан хүмүүсээс зайгаа барих
93. Бусдад өндөр хүлээлт үүсгэх хэрэггүй, зөвхөн өөрийнхөөрөө байхыг хичээх
94. Амьдрал бол унадаг дугуйтай ижил зүйл бөгөөд хэрвээ та хичээх аваас дээш мацах болно гэдгийг ойлгох
95. Эрсдлийг эергээр хүлээж авч, даван туулах
96. Сардаа ядахдаа нэг удаа өөрт хэрэгтэй зүйлс худалдаж авах
97. Мадонна бол хүн амжилтанд хэрхэн хүрч болдгийн жишээ, Мэт Тереза бол хүн хэрхэн өөрчлөгдөж болдгийн жишээ, харин Опрагийн хувьд хүн хүсвэл, саад бэрхшээлийг хэрхэн ялан дийлж болдгийн жишээ билээ. Иймээс амжилтанд хүрэхийг хүсч байвал, тэднээс үлгэрлэж, суралцах
98. Аз жаргалыг өчүүхэн зүйлсээс ч гэсэн мэдэрч болдог гэдгийг ойлгох
99. Найз нөхөд, гэр бүлийнхнээ хайрлах
100. Аз жаргалыг мэдрэхийн тулд сэтгэл санаагаа өөдрөг болгох
Та эдгээр дүрмүүдийг амьдралдаа хэвшүүлж, амьдралаа сайн талаар нь өөрчлөөд зогсохгүй, баяр хөөрөөр дүүрэн, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдраарай гэж ерөөе!