“Нүдээ олсон” бүтээн байгуулалт

2017-05-15, 10:58
6,617
“Нүдээ олсон” бүтээн байгуулалт

Монгол Улсын хүн амын дийлэнх нь амьдардаг нийслэл хотод маань бүтээн байгуулалтын ажил ид өрнөж өдрөөс өдөрт өнгө үзэмж нэмсээр байна.Энэ бол өнгөрсөн оны сонгуулиар бүрдсэн нийслэлийн удирдлагууд ханцуй шамлан ажилдаа аль хэдийнэ орсны илэрхийлэл.Нийслэлийн Засаг дарга 2016-2020 он хүртэл хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө “Аз жаргалтай хот” бий болгох зорилт дэвшүүлсэн.Үүний хүрээнд хэд хэдэн томоохон ажлыг хэрэгжүүлж, цаашид ч үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хүндхэн байдал ард хоцорч, олон үйлчлүүлэгчийн “магнай тэнийв”

Бүтээн байгуулалтыг том том орон сууц, сургууль, цэцэрлэг, хотхон зэргээр төсөөлөх хэрэггүй.Том, жижиг ч бай хамгийн гол нь “нүдээ олсон” бүтээн байгуулалт юу юунаас чухал.Өнгөрсөн оны намраас эхлэн өнөөдрийг хүртэл нийслэлийн удирдлагууд иргэдийгээ аюулгүй орчинд, тав тухтай, сайхан амьдруулахын төлөө аливаа зүйлийн голыг олж харан санаачлагатай ажиллаж буй.Үүний нэгэн жишээ бол П.Н Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн үүдний өмнөх хэсгийн тохижилт болон автомашины зогсоолыг шинэчилсэн явдал юм. Үүнээс өмнө  эмнэлгийн урд хэсэг тоосжилт ихтэйн зэрэгцээ цас, бороо орсон үед шавар шалбааг болж үйлчлүүлэгчид хөл тавих аргагүйд хүрдэг байв. Түүнчлэн хэн нэгнийгээ эмнэлэгт үзүүлэхээр яарч яваа хүмүүст автомашинаа байрлуулах зогсоол олдохгүй хугацаа алдах нь олон эрсдэлийг дагуулдаг байлаа.

Харин уг эмнэлгээр нэг удаа үйлчлүүлээд гарсан, урд хэсгээр нь ганц удаа дайраад өнгөрсөн хүний хувьд энэ нь асуудал биш байж болох.Гэхдээ өдөр бүр орж гардаг, хамгийн гол нь уг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн хувьд энэ нь анзаарахгүй өнгөрүүлэх асуудал биш.Хэвтэн эмчлүүлэгсэд хааяа нэгтээ салхилах, гадаа гарч ар гэрийнхэнтэйгээ уулзах, эмнэлэгт үзүүлж буй хэн нэгнийгээ хүлээхэд суух сандал, тохилог орчин дутмаг байсан үе бий.

Мөн яарч сандарч яваа жолооч нар автомашинаа байрлуулах зогсоолтой байна гэдэг олзуурхууштай.Тийм ч учраас нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан эмнэлгийн урд талбайг тохижуулах аж­лыг санаачлан гүйцэтгэх бай­гууллагаар маш цөөхөн хоногт хийлгүүлсэн.Ингэснээр хүндхэн байдал ард хоцорч, олон үйлчлүүлэгчийн “магнай тэнийв”.

Аливаа зүйлийг өөнтөглөж, гоочлох дуртай хэн нэгэнд энэхүү бүтээн байгуулалт жижигхэн мэт санагдах боловч үнэн хэрэгтээ тийм биш юм. Учир нь,  П.НШастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг нийслэлчүүд төдийгүй Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэд ирж үйлчлүүлдэг үндэсний хэмжээний төв эмнэлэг. Энэ утгаараа яалт ч үгүй “нүдээ олсон” бүтээн байгуулалт.

Г.Ууганбаяр: ГССҮТ-Д энэ жишгээр ажиллана

Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Улсын Гуравдугаар төв эмнэлгийн урд хэсгийг тохижуулж, мөн автомашины зогсоолыг бий болгосон нь үнэхээр “нүдээ олсон” бүтээн байгуулалт гэж иргэд сайшааж байна?

-Жил ирэх тусам автомашины тоо эрс нэмэгдэж байгаа ч аль ч байгууллагын хувьд зогсоол хангалттай хэмжээнд байдаггүй.Тиймээс улсын томоохон байгуул­лагууд тэр дундаас эмнэлгүүдээ автомашины зогсоол­той бол­гохоор зорьж ажиллаж байна.Энэ ажлын эхлэл болгож, Гуравдугаар эмнэлгийн урд талбайг тохижуулж, автомашины зогсоол бий болголоо.Ингэхдээ үйлчлүүлэгчдийн тав тухыг алдагдуулахгүйн үүднээс гүй­цэтгэгч байгууллагатайгаа ярил­цаад арав хоногт ажлыг хийж дуусгасан.

-Энэхүү бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтыг хаанаас гаргасан бэ?

-Эдийн засгийн хямралтай байдлыг харгалзаж үзэн аль болох бага санхүүжилтээр хийхийг зорьсон.Тухайн эмнэлэг урсгал зардлаасаа, ойр орчмын байгууллагууд тодорхой хэмжээний санхүүжилт гаргасан.Харин ус борооны шугам зайлуулах зэрэг инженерийн ажлыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны тохижилтын бусад зардлын төсвөөр гүйцэтгэсэн.

-Нийт хэчнээн ам метр талбайг тохижуулав.Мөн зогсоолд хэдэн автомашин байрлуулах боломжтой вэ?

-668 ам метр талбайг засч тохижуулсан. 130 автомашины зогсоол бий болгосон.Ингээд зогсохгүй X хорооллын “Магнай трейд” ШТС-аас Улсын Гуравдугаар эмнэлгийн зүүн тал хүртэлх сул шороо бүхий 828 метр газрыг ногоон байгууламж, автомашины зогсоол болгох ажил ид өрнөж байна.

-Ийм жишгээр цаашид ямар байгууллага дээр ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Бид энэ онд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн гаднах тохижилтод анхаарч ажиллана.Эхний ээлжид томоохон эмнэлгүүдийнхээ гадна талбайг иж бүрэн тохижуулж, автомашины зогсоолтой болгохоор төлөвлөсөн.Улсын хэмжээнд ганцхан байдаг ГССҮТ-ийн гадна талбай тохижилтгүйн зэрэгцээ автомашины орж, гарах гарцыг хаасан байдаг.Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр энэ долоо хоногт тус төвийн ажлыг эхлүүлнэ.Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд дээрх жишгээр ажиллана.Тус дүүрэг 300 гаруй мянган хүн амтай боловч эмнэлэг нь арав гаруйхан автомашины зогсоолтой.Тиймээс зогсоолыг өргөтгөхийн зэрэгцээ гаднах талбайг иж бүрэн тохижуулна.

ЭМНЭЛГИЙН НҮҮР ЦАРАЙГ ИЛТГЭХҮЙЦ ТОХИЖИЛТ ХИЙЖЭЭ

Автомашины зогсоолын асууд­лыг шийдвэрлүүлэхээр шат шатны төрийн байгууллагад эмнэлгийн удирдлагууд олон жил хандаж байсан ч тусыг эс олжээ.Харин нийслэлийн шинэ удирдлагууд тэдний хүсэлтийг хүлээн авч ийн шийдвэрлэсэнд тус эмнэлгийнхэн талархалтай хандаж байлаа.

“Өөдлөх айл үүднээсээ” гэдэг шиг П.Н Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн нүүр царайг илтгэхүйц тохижилт хийсэн.Тухайлбал, 4-6 метрийн өндөртэй шилмүүст мод тарьж, ногоон байгууламж бүрдүүлжээ.Түүнчлэн шороотой хэсгийг өнгөт хавтангаар бүрж, гэрэлтүүлгийн шон, сандал байрлуулсан байна.Ийнхүү хүнээ дээдэлсэн, тэдний эрх ашгийг хүндэтгэсэн бүтээн байгуулалт хийснээр уг эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд бухимдал, хүндрэл, чирэгдэлгүй болов.Тус эмнэлгийн гадна талбайд суугаа иргэдийн сэтгэгдлийг сонссон юм.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Ханддорж:  -Ийм сайхан тохижилт хийхээс өмнө бага зэрэг салхилахад  тоос шороо бужигнадаг байсан. Одоо бол дулаахан өдөр гарч ирээд суухад таатай байна.Тохижилтын ажлыг хийхдээ ногоон байгууламжид анхаарсан нь авууштай хэрэг.Учир нь, хэвтэн эмчлүүлж буй иргэд цэвэр агаартай, тоос шороогүй орчинд бага ч болов суух нь эрүүл мэндэд нь тустай.

Увс аймгийн иргэн П.Эрдэнэбилэг: Орон нутгаас ирээд хэвтэн эмчлүүлж байна. Өдөрт хэд хэдэн удаа гарч энд суудаг. Гэрэлтүүлэг сайтай учир орой үдэш  суухад ч амар байдаг. Үүнээс гадна автомашины зогсоолыг шийдвэрлэсэнд олон хүн ам сайтай явдаг юм билээ.Эргэлтээр ирж буй ар гэрийнхэн минь ч энэ талаар ярьж байсан гэлээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.