Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг өндөр хурдны интернэтэд холбоно

2017-05-10, 15:44
4,325

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкаар /KFW/ дамжуулан БОАЖЯ “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг өндөр хурдны интернэтэд холбоно

Энэ онд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад гал түймрийн багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон 14 автомашин, байгаль хамгаалагч нарт 400 ширхэг өвөл, зуны дүрэмт хувцас, дуран, мэргэжлийн зургийн аппарат, байршил тогтоогч, аяны майхан, хөнжил, гудас зэрэг хяналт шалгалт хээрийн судалгаанд нэн шаардлагатай нэг тэрбум таван зуун сая төгрөгний үнэ бүхий хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Мөн Улсын тусгай хамгаалалттай газрын 27 хамгаалалтын захиргаадыг өндөр хурдны интернеттэй холбохоор болсон бөгөөд үүнээс 23 хамгаалалтын захиргаадыг шилэн кабельд, алслагдсан 4 хамгаалалтын захиргаадыг гүйцэтгэгчийн санал болгосон аргачлалаар интернетэд холбох юм. Үүнийг 6 дугаар сараас эхлэн ажил хэрэг болгохоор ажиллаж байгааг холбогдох албаны хүмүүс хэлж байна. Түүнчлэн энэхүү төслийн хоёрдугаар үе шатыг Монгол орны Баруун болон Говийн бүсэд нийт 13,5 сая еврогийн төсөвтэйгээр хэрэгжүүлэхээр болсон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.