Төрсөн өдрөөрөө хувийн амьдралаа шинжээрэй!

Та өөрийн төрсөн өдрийн тусламжтайгаар нуугдсан авьяас, хувь тавилан, ирээдүйн төөргөө харах боломжтой. Ингэхдээ та төрсөн өдрөө цифр тус бүрээр нь нэмнэ. Хэрвээ та 5-р сарын 25-нд төрсөн бол 5+2+5=12 гээд, гарсан хариуг ахин хооронд нь нэмж, 1+2=3 гэж хариуг гаргана. Одоо үүн дээрээ 2017 оны цифрүүдийн нийлбэр болсон 2+0+1+7=10 тоог нэмээрэй. Ингэснээр 3+10=13, 1+3=4 гэж эцсийн хариу гарах болно. Та харин тоонд тохирох тайлбарыг сонирхьё. 

Төрсөн өдрөөрөө хувийн амьдралаа шинжээрэй!

1 Таны хариу 1 гэж гарвал

Та үүрэг хариуцлагаа ухамсарлаж, зөвхөн өөрийгөө бодож, хувиа хичээх хандлагаас зайлсхийгээрэй. Үргэлж бусдаас авах тухай бодохын оронд өөрөө ч бас өгч, хайр халамжаар дутааж болохгүй. Та бусдыг хайрлаж, хүндэлсний эцэст, тэднээс сайн сайхан энергийг хүртэх учиртай. 2017 онд өөрийн муу талаа засч, хүмүүст сайхан бүхнийг бэлэглээрэй. Энэ нь таны амьдралд аз жаргал, амжилтыг авчрах болно. 

Таны хариу 1 гэж гарвал

2 Таны хариу 2 гэж гарвал

Бяцхан хүүхэд шиг аашлахаа больж, одооноос биеэ дааж амьдраарай. Та өнгөрсөн хугацаанд бүх зүйлсээ бусдаар хийлгэж, өөрөө яг л толгойгүй мэт амьдарч ирсэн бөгөөд өөрийн бодолдоо тууштай байж чаддаггүй сул талтай. Харин одооноос ч болов ухаан сууж, энэ зөвхөн таны амьдрал гэдгийг ойлгож аваарай. Эс бөгөөс та үргэлж хүний эрхэнд амьдарсаар дуусах болно. 

Таны хариу 2 гэж гарвал

3 Таны хариу 3 гэж гарвал

Та өөртөө тийм ч итгэлтэй нэгэн биш юм. Үргэлж бусдад итгэж, өөрийг нь хамгаалах хэн нэгэн байгаад найдсаар ирсэн. Яг одоогоор та бусадтай бага зэрэг үл ойлголцож, асуудалтай байж мэднэ. Үүнийг шийдвэрлэх хамгийн зөв арга бол хоорондоо ярилцаж, нэгнийгээ сайтар сонсох юм шүү. Гол нь маш тэвчээртэй байх ёстойг анхаараарай. Та тэвчээртэй, өөртөө итгэлтэй байж чадвал тулгарсан асуудлыг амархан шийдвэрлэх болно. 

Таны хариу 3 гэж гарвал

4 Таны хариу 4 гэж гарвал

Хэрэв та хайртай хүнтэй, халамжлах нэгэнтэй бол түүнтэйгээ хамт өмнө нь хэзээ ч хийж байгаагүй сонин зүйлсийг туршиж үзээрэй. Энэ нь та хоёрын унтарч байсан харилцааг сэргээж, хайрыг ахин бадраах болно. Харилцаа хөрлөө гээд орхиж болохгүй бөгөөд үргэлж шинэ зүйлсийг туршиж, хамтдаа хичээгээд үзээрэй. 

Таны хариу 4 гэж гарвал

5 Таны хариу 5 гэж гарвал

Амьдрал тань нэгэн хэвийн байдлаар үргэлжилж, өнөөг хүрсэн. Харин одооноос найзуудтайгаа сонирхолтой зүйлс хийж, хэзээ ч мартагдашгүй дурсамжийг бүтээгээрэй. Та 2017 оныг хамгийн дурсамжтай, адал явдалтай жил болгон өнгөрүүлэх хэрэгтэй. Энэ бол яг одоо таны амьдралд хамгийн ихээр дутагдаж байгаа зүйл юм. 

Таны хариу 5 гэж гарвал

6 Таны хариу 6 гэж гарвал

Таны амьдралд хамгийн гэгээлэг, сайхан бүхэн тохиолдох аж. Харин энэ их жаргалыг дааж явах хэрэгтэйг анхаараарай. Бодлогогүй аашилж, хэт жаргалдаа ташуурснаар, хамаг үнэтэй бүхнээ алдахыг үгүйсгэхгүй. Тэр их аз завшаан, боломжийг атгаж үлдэх үү? алдаж хийсгэх үү? гэдгийг зөвхөн та шийдэх болно. 

Таны хариу 6 гэж гарвал

7 Таны хариу 7 гэж гарвал

Энэ жил таны хайр дурлалын харилцаа улам бүр хүчтэй, бат бөх болно. Бурхнаас танд ийм сайхан хайрыг өгсөнд талархаж, түүнийгээ улам ихээр хайрлаж, хамтдаа жаргалтай өдрүүдийг өнгөрүүлээрэй. Бага зэрэг маргаан, асуудал гарч болох ч, энэ нь та хоёрын хайр сэтгэлийн галд хайлж, амархан шийдэгдэх болно. 

Таны хариу 7 гэж гарвал

8 Таны хариу 8 гэж гарвал

"Өөрийнхөөрөө, жаргалтай бай" гэх үгийг баримталж, зүгээр л  нэгнээ чөлөөтэй хайрлаж, бүх дүрмээс татгалзаарай. Толгойд тань эргэлдэж байгаа түмэн бодлоос ангижирч, зөвхөн өөрийгөө жаргалтай болгодог зүйлсийг хийх хэрэгтэй. Олон зүйлд шаналж, болохгүй гэх бодлуудыг тархиндаа тээж явахад амьдрал хэтэрхий богино гэдгийг ойлгоорой. 

Таны хариу 8 гэж гарвал

9 Таны хариу 9 гэж гарвал

Гэр бүл гэдэг амьдралд хамгийн чухал гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Та ажилдаа илүүтэй анхаарлаа хандуулж, амжилт гаргах гэж зүтгэхдээ хамгийн дотно, чухал хүмүүсээ умартаж, хайр халамжаар дутаах аюултай. Тиймээс энэ жил гэр бүлтэйгээ илүү их цаг гаргаж, хамтдаа жаргалтай өдрүүдийг өнгөрүүлээрэй. 

Таны хариу 9 гэж гарвал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()