“TEDx ULAANBAATAR”-т оролцох 5 шалтгаан

2017-05-09, 11:35
2,940
“TEDx ULAANBAATAR”-т оролцох 5 шалтгаан

1. ШИНЭ ХҮРЭЭЛЭЛ, ШИНЭЛЭГ ТӨСӨӨЛӨЛ: TEDx-н арга хэмжээ нь шинэ санаа, урам зориг, тэмүүллээр хөглөгдсөн, салбар бүрийн мэргэжилтнүүд цугладаг билээ. Бид нэг өдрийг танилын хүрээгээ тэлж, бусадтай санаа бодлоо солилцож өнгөрөөх билээ.

2. ИЛТГЭГЧИД: Үйлс хэрэг, ажил бүтээлээрээ бидэнд дууриал болсон алдартай сэтгэгчид, бидний сайн мэдэхгүй ч нийгэм хүрээлэлдээ эерэг бүтээн байгуулалт гаргаж буй бүтээгчид гээд TEDx илтгэгчид таны өдөр бүр санааг нь сонсоод байдаггүй илтгэгч нарыг сонгож, бэлтгэдэг билээ.

3. ӨВӨРМӨЦ ӨДӨРЛӨГ: TED стандартын дагуу буюу 18 минутын илтгэл, шинэлэг урлагийн үзүүлбэр, TED-н илтгэлийг тайзнаас үзэхээс гадна өдрийн хоол, цайны завсарлагаар бусадтай танилцах, илтгэгч нартай ярилцах боломжтой цор ганц өдөрлөг. Уйтгартай оршил үг, асуулт хариултын хэсэггүй нь хэн бүрт оролцох тэгш боломж бий болгодог. 

4. ХАРАХ ӨНЦӨГ: Бодит байдал гэдэг тухайн хүний харах өнцөг, үзэл бодлоос шалтгаалдаг. Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөх орчин цагийн ертөнцөд өөрийн үзэл бодол, харах өнцгийг мөр зэрэгцэн хөдөлмөрлөж буй залуустай харьцуулж, хэлэлцэх танд тусална.

5. ОРОЛЦОГЧИД бол үйл ажиллагааны гол цөм. Нийгэмдээ идэвхитэй залуу хүн бүрийн оролцдог TEDx арга хэмжээ хүн бүрт үнэ цэнэтэй санаа санаачлагатай танилцах, үе тэнгийн мэргэжилтнүүдээр танилын хүрээгээ нэмэх, нэг өдрийг эргэцүүлж, бодож, тархиа цэнэглэж өнгөрөөх тавцан болно.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.