Маникюр хийхдээ заавал анхаарах ёстой зүйлс

Эмэгтэй хүнийг гоёмсог хумс чимж байдаг. Энэ нь тэдний нэрийн хуудас болж, үзэсгэлэн гоог нь илэрхийлнэ. Харин өнөөдөр та бүхэндээ зориулан, маникюр хийхдээ анхаарах ёстой зүйлсийг дуулгахаар бэлтгэсэн юм. Та эдгээр аргыг хумсаа будахдаа ашиглаж, цэвэрхэн хэрнээ хараа булаам хумстай болоорой. 

Маникюр хийхдээ заавал анхаарах ёстой зүйлс

1 Хумсаа будах 3 дараалал

Эхлээд "азтон" буюу хумсны будаг арилгагчаар хумсаа бүхэлд нь арчиж, илүүдэл тосыг авна. Дараа нь хумсаа гэмтэхээс сэргийлж, бэхжүүлэгч түрхээрэй. Хамгийн сүүлд хумсаа голоос нь эхэлж, дээш чиглэлтэй маш болгоомжтой будна. 

Хумсаа будах 3 дараалал

2 Хумсны будгаа хуурай сэрүүн газар хадгалах

Та хумсны будгаа сайтар таглаж, хуурай сэрүүн газар хадгалах хэрэгтэй. Жишээлбэл хөргөгчинд хадгалж болох бөгөөд хэдэн долоо хоног болсон ч, будаг тань хатаагүй, шинээрээ байх болно. 

Хумсны будгаа хуурай сэрүүн газар хадгалах

3 Хумсны будгийг сэгсэрч болохгүй

Хумсны будгаа сэгсэрч хэрхэвч болохгүй. Зарим хүмүүс будгаа онгойлгохоос өмнө сэгсэрч, гаралтыг нь сайжруулах гэж оролдох нь бий. Гэвч энэ нь тийм ч зөв арга биш аж. Та үүний оронд хумсны будгаа хоёр алгандаа барьж, эргүүлэх хэрэгтэй. 

Хумсны будгийг сэгсэрч болохгүй

4 Нүүр будгийн багс ашиглах

Та хумсаа будахдаа илүү гаргаж, бухимдлаа бардаг уу? Тийм бол нэг нүүр будгийн багсыг, хумсны багс болгож өөрчлөөрэй. Нүүр будгийн багсандаа хумсны будаг арилгагч шингээж, илүү гаргаж будсан хэсгээ арчихад хангалттай. 

Нүүр будгийн багс ашиглах

5 Өөрт тохирох өнгийг сонгох

Яг л уруулын будаг, нүдний теньтэй ижил, та өөрт тохирох өнгийн хумсны будгийг сонгох хэрэгтэй. Та өөрийн гарны өнгө, хэлбэрээс хамаарч өнгөө сонгоно. Жишээлбэл өргөн, бүдүүн гаранд хэт тод өнгө зохихгүй бөгөөд хар бараан, саарал өнгө гоё харагддаг. Харин бор өнгийн гартай хүмүүст цагаан өнгийн будаг онцгүй харагдах болно. 

Өөрт тохирох өнгийг сонгох

6 Тос түрхэх

Хумсаа зөвхөн будахаас гадна тос түрхэж, арчилж байх хэрэгтэй. Та хумсандаа чийгшүүлэгч тос түрхэн, хугарах, хэврэг болох аюулаас сэргийлээрэй. 

Тос түрхэх

7 Хурдан хатдаг будагнаас татгалз

60 секундын дотор хатдаг будагнууд нь амархан арилахаас гадна хумсанд сөрөг нөлөөг ихээр үзүүлдэг. Үүний оронд та энгийн будгийг сонгож хэрэглэж байгаарай. 

Хурдан хатдаг будагнаас татгалз

8 Үргэлж бэхжүүлэгч түрхэх

Та хумсаа будахаас өмнө бэхжүүлэгч түрхэхээ мартуузай. Энэ нь таны хумсыг бат бөх болгож, илүү урт цэвэрхэн харагдуулах аж. Мөн хумсны будагны гаралт ч илүү цэвэрхэн болох юм. 

Үргэлж бэхжүүлэгч түрхэх

9 Цагаан өнгө нь хумсыг том харагдуулна

Хэрэв та хумсаа илүү өргөн харагдуулахыг хүсч байвал цагаан өнгийг сонгож будаарай. Мөн хумсандаа чимэглэл хийхээр шийдсэн бол эхлээд цагаан өнгөөр суурь тавих нь зохимжтой. 

Цагаан өнгө нь хумсыг том харагдуулна

10 Нимгэн будах

Та эхлээд хумсаа нимгэн будаж хатаагаарай. Дараа нь үүн дээрээ давхарлаж будна. Нимгэнээр олон удаа давхарлаж будах нь, нэг удаа зузаан будсанаас илүү цэвэрхэн болдог аж. 

Нимгэн будах

11 Хумсаа уусгаж будахаас бүү эмээ

Хумсаа уусгаж будах нь дэгжин, загварлаг харагдуулдаг. Ингэхдээ та хумсаа зөөлөн ягаан туяатай өнгөөр хумсаа будна. Дараа нь цагаан өнгийн лакыг пролонд түрхэж, хумсны голоос эхлэн зөөлөн, үзүүр хэсгийг чанга дарж түрхээрэй. 

Хумсаа уусгаж будахаас бүү эмээ

12 Хумсандаа саа наах

Нэгэнт л та хумсаа гоё харагдуулахаар шийдэж будсан бол төрөл бүрийн сааг ашиглаж болно. Үүнийг хумсан дээрээ нааж, улам бүр чамин тансаг болгоорой. 

Хумсандаа саа наах

13 Хумсаа засах

Та хумсаа засч, үрэхдээ үргэлж анхааралтай байх хэрэгтэй. Эс бөгөөс хумсаа гэмтээх аюултай. Хумсаа үрэхдээ, дандаа доороос дээш чиглүүлж үрээрэй. Энэ нь хумсны хэлбэрийг засч, илүү гоёмсог харагдуулна. 

Хумсаа засах

14 Гараа халуун усанд угааж болохгүй

Халуун ус бол хумсны будагны дайсан юм. Та халуун усанд гараа угаамагц, будаг тань арилж, муухай болно. Харин үүний оронд та хүйтэн усанд угааж, будгаа улам бүр бэхжүүлээрэй. 

Гараа халуун усанд угааж болохгүй

15 Хугарсан хумсыг засах

Хумс хугарах, эмэгтэйчүүдийн хувьд хар дарсан зүүдтэй л ижил байдаг. Гэхдээ үүнийг аятайхан засварлах боломжтой. Хугарсан хумсаа бага зэрэг үрж, дээр нь нимгэн чийгтээ цаас эсвэл тууз нааж цавуугаар тогтооно. Үүнийгээ хатмагц нь ахин үрж, өнгөгүй будгаар будаарай. Одоо харин таны хумс ямар ч асуудалгүй болсон тул хүссэн өнгөөрөө будаж, янзалж болох юм. 

Хугарсан хумсыг засах

16 Будгаа болгоомжтой арилгах

Та хөвөнд арилгагч шингэнээ шингээж, хумсаа арчаарай. Ингэхдээ эхлээд будагч арилгагчаа хөвөндөө сайтар шингээсний дараа арчих хэрэгтэй. Мөн шалбарч, урсан арьсандаа будаг арилгагч хүргэхээс болгоомжлоорой. 

Будгаа болгоомжтой арилгах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()