Найз чинь яагаад зээлсэн мөнгөө өгөхгүй уддаг вэ?

Найз нөхдийн хооронд нарийн сайхан тооцоо байх хэрэгтэй гэдэг. Гэхдээ бид ихэнх тохиолдолд найздаа зээлсэн мөнгөө нэхэхээс санаа зовж, "өөрөө л май" гэж өгөхгүй бол, авч чадалгүй өнгөрөх нь бий. Ялангуяа бага хэмжээний мөнгийг нэхдэггүй. Харин таны найз яагаад өөрөө санаад мөнгийг тань өгчихөж болохгүй байгаа юм бол?... 

Найз чинь яагаад зээлсэн мөнгөө өгөхгүй уддаг вэ?

Тэгвэл бид та бүхэндээ найзын тань зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа шалтгаануудыг дуулгахаар бэлтгэсэн юм. Энэ мөнгөний асуудлаас болж найзууд хоорондоо муудалцаж, нэгнийхээ тухай муухай сэтгэгдэлтэй үлдэх нь бий. 

 

1 Тэр зээлсэн мөнгийг тань бэлэг мэт л хүлээж авсан

Танай найз зээлсэн мөнгөө яг л бэлэг авчихлаа хэмээн ойлгож, буцааж өгөх талаар бодохгүй байж мэднэ. Ялангуяа тийм ч их хэмжээний мөнгө биш бол, тэд буцааж өгөх тухай бодох ч үгүй өнгөрнө. Тиймээс анх мөнгө зээлэхдээ л энэ тухайгаа ярилцаж, яг хэзээ буцааж өгөх боломжтойг нь лавлаж, хугацаандаа өгөхийг урьдчилан сануулах нь сүүлд асуудал үүсгэхгүй, амар байх болно. 

Тэр зээлсэн мөнгийг тань бэлэг мэт л хүлээж авсан

2 Тэр зүгээр мөнгө зээлсэн гэдгээ мартчихсан

Магадгүй таны найз мөнгө зээлсэн гэдгээ мартчихсан байж болох юм. Тиймээс та сануулж хэлэх хэрэгтэй. Харин мөнгө зээлснээ мартчихсан хүнийг, хэзээ мөнгөө өгөх бол хэмээн хүлээж суух нь хамгийн утгагүй хэрэг болохыг анхаараарай. 

Тэр зүгээр мөнгө зээлсэн гэдгээ мартчихсан

3 Тэр таныг мөнгөө нэхэхгүй гэж найдаж байгаа

Зарим хүмүүс найзаасаа мөнгө зээлчихээд, түүнийг нэхэхгүй байх хэмээн боддог. Тиймдээ ч хүнээс мөнгө зээлсэн шинжгүй, ууж идэн, наргиж явах нь бий. Харин та найздаа зээлсэн мөнгөө буцааж авахын тулд, сайхан сэтгэл, эелдэг байдлаа гээх хэрэгтэй болох юм. Учир нь таныг мөнгөө нэхэж, өгөхийг шаардахад найз тань сайнаар хүлээж авахгүй төдийгүй хөгийн зан гаргалаа гэж бодож, цаашдаа харилцахаас татгалзаж ч мэднэ. Иймд та найздаа хөгийн амьтан мэт харагдахгүйн тулд түүнээс мөнгөө авахын оронд ресторанд хоолонд даалгах эсвэл дэлгүүрээс юм авахдаа мөнгийг нь төлөхийг гуйгаарай. 

Тэр таныг мөнгөө нэхэхгүй гэж найдаж байгаа

4 Тэр өөрийгөө мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй гэж бодно

Тэр өөрийгөө таны хувьд мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй гэж бодох тул, мөнгө зээлсэн ч эргүүлж өгөх тухай бодохгүй. Тийм болохоор та түүнээс мөнгөө буцааж авснаар найз нөхөрлөлийн харилцаагаа уландаа гишгэж байгаагаас өөрцгүй болж хувирах аж. Харин та ухаалаг байж, энэхүү асуудлыг маш энгийн, зөөлнөөр шийдэж болно. Хамгийн гол нь тухтай сууж ярилцаж, түүнийг амттай хоолоор дайлах явцдаа мөнгөө авах хүсэлтэй байгаагаа хэлэх гээд үзээрэй. 

Тэр өөрийгөө мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй гэж бодно

Эдгээрийн уншаад магадгүй та "Би мөнгө зээлсэн мөртлөө яагаад ингэж төвөгтэй байдалд орох ёстой юм? Шууд л нэхэж авна" хэмээн бодож болох юм. Гэхдээ найз нөхдийн харилцаа гэдэг мөнгөнөөс болж, хагацаж, ан цав суухыг үгүйсгэхгүй. Тиймээс та нэг бол найздаа бүү мөнгө зээл, нэг бол өөрөө арга заль ашиглаж, буцааж авах хэрэгтэй. Мэдээж таны найз өөрөө нэхүүлэлгүй буцаагаад өгчихвөл сайн хэрэг. Гэхдээ тийм найз цөөхөн л болов уу?. Та найзаасаа мөнгөө эргүүлж авахдаа "Найз минь би удахгүй зээлээ төлөх болохоор яаралтай мөнгөний хэрэг гараад байна. Тэгэхээр зээлсэн мөнгөө авах гэсэн юм. Уг нь нэхмээргүй л байна. Гэхдээ өөр арга алга" гэх мэт уран яруу үгсийг ашиглаж, найзыгаа гомдоолгүй мөнгөө нэхээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()