Үүнийг хэрэглэсний дараа таны өтгөн дахиж хатахгүй!

Өтгөн хаталт нь бүхий л насны хүмүүсийн "шүдний өвчин" болсон зүйл билээ. Бага балчир хүүхдээс эхлээд буурай настангуудад хүртэл илэрч, биеийг нь зовиурлуулдаг. Амьдралын бололцооноос шалтгаалан тэр бүрт үнэтэй эм авч, гэдсээ цэвэрлэхгүй явсаар бүдүүн гэдэсний түгжрэл, цаашлаад хорт хавдар болсон хүмүүс дэндүү олон байдаг. Тиймээс бид та бүхэндээ ердөө хоёрхон орцын тусламжтай гэдсийг цэвэрлэх аргыг дуулгая!

Үүнийг хэрэглэсний дараа таны өтгөн дахиж хатахгүй!

1 Өтгөн хаталт гэж юу вэ?

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удааширснаас, өтгөн хаталт үүсдэг. Ихэвчлэн эрүүл бус хооллох хэв маяг, муу зуршил, зарим нөхцөлд хөдөлгөөний дутагдлаас өтгөн хатаж болно. 

Бусад шалтгаанд:

  • стресс
  • нойргүйдэл
  • шингэний дутагдал
  • ширхлэг багатай хоол хүнс хэрэглэх зэргүүд ордог.

Мөн удаан хугацаагаар өтгөн хатах нь, эдгээрээс ч илүү ноцтой зүйл байж мэдэх юм. Хэрэв таны хэвлий хэсгээр хүчтэй хатгуулж өвдөх, бие илэрхий суларч эхэлвэл, дариу эмчид үзүүлж, шаардлагатай арга хэмжээг авахуулаарай!

Өтгөн хаталт гэж юу вэ?

2 Гэрийн нөхцөлд эмчлэх арга

Хэрэв та 2 хоног болон түүнээс дээш хугацаагаар хүндээр бие засаагүй бол гэрийн нөхцөлд гэдэс цэвэрлэх бэлдмэлийг бэлдэж, яаралтай арга хэмжээ авах нь чухал. Учир нь бид өдөр бүр өтгөнөө гаргахгүй байснаар гэдэсний түгжрэл болох, мөн хорт бодис биед тархах аюултай. Ингээд гэдэс цэвэрлэх бэлдмэлийг хэрхэн бэлдэх тухай дуулгая.

Орц:

  • Ясгүй хар чавга - 1 аяга
  • Буцалсан ус - 5 аяга

Хийх арга:

  • Хар чавгаа жижиглэн хэрчиж, буцсан халуун усандаа хийж хандалж тавина.
  • Хандаа тасалгааны хэмд хөргөж түүнээсээ амны халбагаар өдөрт 3-4 ууж хэрэглэнэ.
  • Бэлдсэн хандаа тарагтай хамт ууж болно.

Энэхүү бэлдмэл нь, бүхий л насны хүмүүс хэрэглэсэн ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд үр дүн нь тэр дариу мэдэгддэг байна. Хар чавганы найрлаганд, байгалийн эслэг, сорбитол, болон сахар агуулагддаг. Та тус аргыг тогтмол хэрэглэж заншвал, таны өтгөн дахиж хэзээ ч хатахгүй юм.

Гэрийн нөхцөлд эмчлэх арга

Гэдсээ цэвэрлэхгүй удсанаар биед ийм зүйл болдог!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()