1
Цагаан шоштой шөл - Итали
Орц:
- Цагаан шош - 500 гр
- Сонгино - 100 гр
- Оливын тос - 50 гр
- Ус - 500 мл
- Давс, амтлагч
Хийх арга:
Шошоо усанд хийж, 30-40 минут чанаарай. Дараа нь оливын тосоо хайруулын тавганд хийж халаагаад, нарийн хэрчсэн сонгиноо хийж хуурна. Үүн дээрээ шошоо нэмж, давс, амтлагчаа хийгээд, 5 минут буцалгасны дараа блендэрт хийж, өтгөрүүлнэ.
Ингээд л таны амттай шөл бэлэн болох аж.
2
Брокколи шөл - Герман
Орц:
- Тахианы тунгалаг шөл - 1 литр
- Брокколи - 500 гр
- Хулд загас - 800 гр
- Лууван - 1 ширхэг
- Гурил - 1 хоолны халбага
- Цөцгий - 40 мл
- Масло - 1 хоолны халбага
- Гүнжидийн үр - 1 хоолны халбага
- Шанцай
- Задь - чимх
- Нунтаг улаан чинжүү - чимх
- Яншуй
- Давс, перец - амталгаагаар
Хийх арга:
Тахианы тунгалаг шөлөө буцалгаж бэлтгэнэ. Хулд загасны ясгүй махыг шанцай, халуун чинжүү, давс, перецээр амталж, тугалган цаасанд ороогоод, 200 хэмд 30 минут шараарай.
Хэрчсэн луувангаа усанд 4 минут, брокколиг 6 минут чанаж, гаргаад тахианы тунгалаг шөлтэй хольж, блэндерт хийж, өтгөрүүлэх хэрэгтэй. Үүнийгээ шанцай, задь, давс, перецээр амтлахаа мартуузай.
Хайруулын тавганд маслоо хийж хайлуулаад, дээр нь нэг халбага гурил хийж хуураарай. Үүн дээрээ цөцгийгөө нэмж, өтгөрүүлэх бөгөөд блендэрт хийж бэлтгэсэн зуурмагтайгаа холино. Ингээд таны шөл бэлэн болох ба гал дээр бага зэрэг халааж иднэ. Мөн хулд загасаа гаргаж, янүуй, гүнжидийн үр зэргээр чимэглэж, таваглаарай.
3
Мөөгтэй шөл - Өмнөд Америк
Орц:
- Ногооны шөл - 500 мл
- Мөөг - 400 гр
- Сонгино - 2 ширхэг
- Лууван - 1 ширхэг
- Цоохор майлз - 1 ширхэг
- Сармис - 3 хумс
- Ганга - 5 мөчир
- Цагаан дарс - 250 мл
- Цөцгий - 3/4 аяга
- Оливын тос
- Давс, перец - амталгаагаар
Хийх арга:
Сонгиноо, сармис, лууван, цоохор майлз, мөөгөө хэрчиж, оливын тосонд хийж хуураарай. Үүн дээрээ цагаан дарсаа нэмж, гангаа хийн буцалгана. 5 минут буцалгасны дараа ногооны тунгалаг шөлөө нэмж, давс перецээр амтлах хэрэгтэй. Шөлөө бэлэн болмогц нь гарган, блэндерт хийж өтгөрүүлнэ. Үүнийгээ гал дээр бага зэрэг халаасны дараа таваглах бөгөөд шөлөн дээрээ бага зэрэг цөцгий, хэрчсэн мөөг хийж идээрэй.
4
Аспарагусны шөл - Франц
Орц:
- Лаврын навч
- Яншуй - 5 ширхэг
- Цөцгий - 50 мл
- Төмс - 1 ширхэг
- Цагаан аспарагус - 250 гр
- Тахианы тунгалаг шөл - 400 мл
- Таана - 1 ширхэг
- Ганга - 3 ширхэг
Хийх арга:
Аспарагус ногоог хальсалж, цэвэрлээд давстай усанд хийж чанана. Ойролцоогоор 7 минут чанаад гаргаж, тавиарай.
Шөлөө буцалгаж, дотор нь хэрчсэн төмс, лаврын навч, яншуй, таана, гангыг нэмж, дээр нь "аспарагусаа" хийгээрэй. Үүнийгээ блендэрт хийхээс өмнө лаврын навчаа гаргаж авахаа мартуузай. Ингээд таны зутан бэлэн болох бөгөөд цөцгийгөөр амталж идээрэй.
5
Цэцэгт байцаа болон тахианы махтай шөл - Англи
Орц:
- Цэцэгт байцаа - 500 гр
- Тахианы мах - 200 гр
- Цөцгий - 100 мл
- Гахайн утсан мах - 50 гр
- Вандуй - 80 гр
- Сармис - 1-2 хумс
- Давс, хар перец
- Оливын тос - 2 хоолны халбага
Хийх арга:
Тахианы махаа чанаж болгоод, уснаас гаргаж хэрчээрэй. Үүндээ цэцэгт байцаагаа чанаж болгох бөгөөд 100 мл орчим шөл үлдээгээрэй.
Блендэрт цэцэгт байцаа, тахианы мах, шөл, давс, перец хийгээд эргүүлнэ. Цөцгийгөө бага зэрэг халааж, блендэрт нэмж хийнэ.
Энэ хооронд сармис, гахайн утсан махаа хэрчиж, оливын тосонд 3 минут хуурч, гаргана. Шарсан гахайн мах, вандуйгаа цуг таваглаж, шөлнийхөө хажууд тавьж идээрэй.
6
Хүйтэн ногооны шөл - Испани
Орц:
- Улаан лооль - 450 гр
- Сонгино - 1 ширхэг
- Өргөст хэмх - 1 ширхэг
- Лаазалсан амтат чинжүү - 1 лааз
- Улаан лоолийн шүүс - 3 аяга
- Килантро - 1/2 аяга
- Улаан дарс - 0.3 аяга
- Оливын тос - 1/4 аяга
- "Табаско" соус
Хийх арга:
Улаан лоолио буцалсан усанд дүрж аваад, хальслаад, жижиглэн хэрчээрэй. Өргөст хэмхний тал болон сонгиныг хэрчиж, амтат чинжүүн дээр хийгээд, нухаш болгох хэрэгтэй.
Өөр нэг аяга сонгож, улаан лоолийн шүүсээ хийж, үүндээ хэрчсэн килантро, улаан дарс, оливын тос, хэдэн дусал "Табаско" соусыг нэмээд сайтар хутгана. Үүн дээрээ хэрчсэн улаан лооль, нухаш болгосон чинжүү, өргөст хэмхээ нэмээрэй.
Үлдсэн тал өргөст хэмх болон сонгиноо жижиглэн хэрчээд, шөлөн дээрээ нэмж хийгээрэй. Та шөлөө давс, перецээр амталж, хөрөгчинд хадгалж иднэ.
7
Авокадо болон хулууны хүйтэн шөл - Мексик
Орц:
- Хулуу - 1 ширхэг
- Авокадо - 2 ширхэг
- Нимбэг - тал
- Тараг - 1 аяга
- Нунтаг гоньд
- Давс
- Оливын тос - 1 хоолны халбага
- Төрөл бүрийн амтлагч
Хийх арга:
Хулуугаа 1.5 см өргөнтэй хэрчиж, нимбэгний шүүсээр амтлаад, жигнэнэ. Харин авокадо жимсийг хальсалж хэрчээд тарагтай хамт блэндэрт хийж, дээр нь жигнэсэн хулуугаа нэмнэ. Бэлэн болсон зутангаа давс, оливын тос, гоньд өөрийн дуртай амтлагчаар амталж болно.
8
Хүрэн манжингийн шөл - Польш
Орц:
- Ногооны тунгалаг шөл - 1 литр
- Хүрэн манжин - 2 ширхэг
- Лууван - 1 ширхэг
- Төмс - 1 ширхэг
- Сонгино - 1 ширхэг
- Ногоон алим - 1 ширхэг
- Сармис - 2 хумс
- Сүүн крем - 5 халбага
- Оливын тос
- Давс
- Гоньд
Хийх арга:
Ногооны шөлөө буцалгаж, дотор нь хэрчсэн лууван, сонгиноо хийж, давс, гоньдоор амталж, болгоорой. Хүрэн манжингаа тугалган цаасанд боож, 180 хэмж зөөлөртөл нь жигнэнэ. Төмс болон сонгиноо жижиг дөрвөлжин хэлбэртэй хэрчиж, оливын тосонд хуураарай. Харин шөлөө буцлаад ирмэгц хэрчсэн төмс, сонгиноо нэмж, 5-6 минут чанана.
Бэлэн болсон хүрэн манжингаа шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчээд, шөлөндөө нэмж, блэндэрт хийнэ. Бэлэн болсон шөлөн дээрээ сүүн крем, жижиглэн хэрчсэн ногоон алим, гоньд зэргээ хийж, өнгө оруулахын зэрэгцээ амтыг нь нэмэгдүүлээрэй.
9
Франц төмстэй шөл - Франц
Орц:
- Төмс - 500 гр
- Ногоон сонгины иш - 2 ширхэг
- Далайн давс
- Перец
- Цөцгий- 180 гр
Хийх арга:
Төмсөө нимгэн хэрчиж, усанд хийн, 30 минут чанаарай. Үүнийгээ давс, перецээр амтална. Төмс болон сонгины ишээ нийлүүлж, блендэрт хийж зуурмаг болгоорой. Та төмсний шөлөн дээрээ цөцгийгөө хийж, бага зэрэг халаагаад л идэж болох юм.
10
Улаан лоолийн шөл - Америк
Орц:
- Улаан лооль - 1500 гр
- Төмс - 400 гр
- Лууван - 200 гр
- Сонгино - 100 гр
- Цагаан талхны үйрмэг - 60 гр
- Цоохор майлз - 50 гр
- Базилик - 1 ширхэг
- Оливын тос - 1 хоолны халбага
- Халуун чинжүү - 1 ширхэг
- Амтат чинжүү (шар) - 1 ширхэг
- Давс, перец - амталгаагаар
Хийх арга:
Улаан лоолийг буцалсан усанд хийж гаргаад, хальсыг нь хуулж, хэрчинэ. Төмс, лууван, сонгино, цоохор майлзаа угааж, хэрчээд, улаан лооль дээрээ нэмнэ. Ногоонуудаа 2 аяга усанд хийж, буцалгаад, зөөлөн гал дээр 30 минут чанах хэрэгтэй.
Амтат чинжүүгээ угааж, үрийг нь гаргаж хаяаад, 1 см хэмжээтэй хэрчиж, цагаан талхны үйрмэгний хамт хуурна. Үүнийгээ улаан лооль, ногооны зутантай хольж, блендэрт хийгээрэй. Ингээд ерөнхийдөө таны шөл бэлэн болох бөгөөд дээр нь маш жижиг хэмжээтэй хэрчсэн халуун чинжүү, оливын тос, давс, перец болон базилик хийж амтална.