Хаагуур “үнэгүй юм” тараагаад байна?

2017-05-04, 10:45
21,649

Тэтгэвэр, тэтгэмж бууж байгаа юу гэлтэй энд тэндхийн Unitel-ийн салбарууд оочер дугаар ихтэй, хөл хөдөлгөөнтэй байна. Юуны учир энэ том компани “хаан” гэж цоллодог эрхэм хэрэглэгчдэдээ хүндрэл учруулж, залхаах болов Нөгөө л утасны төлбөр гарч, Univision хаагдах цаг нь болоод хүмүүс шахцалдаа биз гэтэл биш гэнээ, “үнэгүй юм” тарааж байгаа гэнэ.  Үнэгүй юманд нугасгүй гээд л яваад орлоо.

Хаагуур “үнэгүй юм” тараагаад байна?

Гэр хороолол, лагер цаашлаад хөдөөгийнхөнд ч хүртэл Wi-Fi интернэтийг мэдрүүлж буй “Гэр интернэтийн” 300 мянган төгрөгийн үнэтэй төхөөрөмжийг хүн бүрт үнэгүй өгч байгаа юм байна. Монголчууд хямраад байгаа гэсэн мөртлөө л хүн амынхаа тоотой тэнцүү тооны гар утас хэрэглэдэг гэсэн тоо бий. Тэгтэл Unitel-ийнхэн бүх үүрэн операторын хэрэглэгчдэд хар төхөөрөмжөө үнэгүй өгнө гээд “ам гарчиж”.  Ингээд л “ногоон салбарууд” нь хүний хөлд дарагдаад, хөөрхөн ажилчин охид нь завгүй сууцгааж байжээ.

Өмнө зөвхөн өөрийнхөндөө “нөгөө төхөөрөмжөө” үнэгүй өгч байсан учир одоо оочерт зогсож байгаа хүмүүсийн ихэнх нь бусад “улаан, шар, цэнхэр” хэрэглэгчид байна лээ. Иргэний үнэмлэх, хорооны тодорхойлолт хоёроо л аваад очиж байгаа болохоор ТҮЦ машины ачаалал ч гэсэн эрс нэмэгдсэн гэсэн шүү.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.