“Монгол Бойка” хочит Н.Отгонбаатарын бэлтгэл дээрээс хийсэн фото сурвалжлага

ZEV fight night-1 кикбоксын халз тулааны 67 кг-ийн жинд өрсөлдөх Ирвэс клубын тулаанч, спортын мастер Нэргүйн Отгонбаатар 1987 оны 3 сарын 20-нд Улаанбаатар хотноо төржээ. Хүүхэд байхаасаа чөлөөт бөхийн спортоор хичээллэж, хуулийн сургуульд элсэн ороод тулааны урлагийн бүх төрлөөр хичээллэсэн нь түүний одоогийн амжилтын гол түлхүүр юм. Түүнийг тулааны ертөнцөд “монгол бойка” хэмээн хочилдог.

“Монгол Бойка” хочит Н.Отгонбаатарын бэлтгэл дээрээс хийсэн фото сурвалжлага
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ирвэс клубын тамирчин Отгонбаатар 2009 онд БНХАУ-д болсон MMA Fight дүрэмгүй зодооны аварга, 2010 онд Санда боксын УАШТ-ний алтан медаль, 2010 онд Армийн гардан тулааны азийн нээлттэй цомын аварга, 2010, 2015 онд Монгол зоо каратегийн 2 удаагийн аварга, 2010, 2012 онд Сонсогчийн алдар тэмцээний 2 удаагийн аварга,  2010 онд MGL-1 тулааны дэд байр, 2014 онд Кёокушнка каратегийн ази тивийн мөнгөн медаль, 2014 онд Хятад Монголын MMA халз тулааны аварга, 2015 оны Байлдааны самбо бөхийн УАШТ-ний алтан медалийг тус тус хүртэж байсан Монголд болон тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан тулаанчдын нэг юм.

5 сарын 6-ны үдэш АСА циркийн дэвжээнээ Отнгобаатар Заг холбооны тамирчин Мөнх-Одтой 67 кг-ийн жинд тулалдана.  Монгол бойка маань энэ үдэш хүмүүжил, төлөвшил, бусдыг хүндлэлийг дэлхий нийтээр уриалдаг тулааны урлагийн гайхамшигтай агшныг үзэгч фэнүүддээ харуулахаар ийнхүү бэлтгэж байна.

64 кг-ийн жинд тулалдах Б.Гантогтохтой хийсэн фото сурвалжлагыг ЭНД дарж үзнэ үү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()