Бидний сайн мэддэг зүйлс анх ямар зорилготой бүтээгдсэн бэ?

Бүх зүйлс өөрийн гэсэн утга учир, зорилготой байдаг. Тэгвэл бидний сайн мэдэх зүйлс анх өөр зорилгоор зохион бүтээгдэж байсан гэвэл та итгэхгүй үү? Өнөөдөр бид та бүхэндээ сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс хүмүүсийн өргөн хэрэглээ болсон, дэлхий дээрх алдартай зүйлсийг анх ямар зорилгоор бий болсныг хүргэхээр бэлтгэлээ. 

Бидний сайн мэддэг зүйлс анх ямар зорилготой бүтээгдсэн бэ?

1 Хар даашинз

Хар өнгийн даашинз нь 20-р зууны үед зохион бүтээгдсэн бөгөөд анх эрэгтэй, эмэгтэй хүмүүс зөвхөн гашуудлын хувцас болгон өмсдөг байжээ. Өөрөөр хэлбэл, хүмүүс ойролцоогоор 2 жилийн хугацаанд гашуудаж, хар даашинз өмсдөг байсан аж. Гэвч 1926 онд Коко Шанел (Koko Shanel) алдарт "Ford Chanel" гэх нэртэй хар даашинзыг зохион бүтээж, энэ нь олон нийтийн харааг булааснаар дэлхийн өнцөг булан бүрт хар өнгийн даашинзыг баяр ёслол, олон нийтийн арга хэмжээнүүдэд гоёл болгон, өмсөх болжээ. 

Хар даашинз

2 Караокэ

Японы нэгэн Рок хамтлагийн бөмбөрчин Дайсүкэ Иноүэ (Daisuke Inoue) тоглолтоос гадуур, чөлөөт цагаараа нэгэн кафед үйлчлүүлэгчдийн сонсохыг хүссэн дууг дуулж өгдөг байв. Гэвч нэг өдөр тэр ирээгүй бөгөөд нэгэн сонсогч нь түүнийг өмнө нь дуулж байх үед бичлэг хийж авснаа кафед ирсэн хүмүүст сонсгожээ. Бөмбөрчин рок од үүнээс санаа авч, дууны үг нь дэлгэцэн дээр гарч, ая нь сонсогдох хэдий ч, дуучны дуу хоолой сонсогдохгүй байхаар нэгэн төхөөрөмжийг зохион бүтээх нь тэр. Энэ нь үзэгчдийг дуулж байх үед уран бүтээлчдийг амраах зориулалттай байсан бөгөөд хожим караоке үүсэх үндэс болсон байна.

Караокэ

3 Баримлын шавар

Анх баримлын шаврыг ханан дээрх хөө тортгийг арилгах зорилгоор бүтээсэн гэвэл та итгэх үү? Гэвч дараа нь ханын хөө тортгийг цэвэрлэх илүү үр дүнтэй бүтээгдэхүүнүүд бий болж, баримлын шаврын үнэ цэнэ буурчээ. Энэ үед зохион бүтээгч овжноор сэтгэж, баримлын шаварны найрлаганд агуулагдаж байсан угаалгын нунтгийг авч, хүүхдүүдэд зориулан баримлын шаврыг цоо шинээр хийж эхэлсэн байна. 

Баримлын шавар

4 Кока кола

АНУ-ын иргэний дайны үеэр ахмад дайчин, эм зүйч Жон Пембертон (John Pemberton) коланы самар болон кокоан навчны тусламжтай нэгэн бэлдмэл зохион бүтээжээ. Тэрээр үүнийгээ анх дайнд оролцож буй цэргүүдийн мэдрэлийн системд нөлөөлөх үйлчилгээтэй "морфин" болгон ашиглахаар бүтээсэн гэдэг. Харин хожим, орц найрлагыг нь өөрчлөн, хийжүүлсэн ундаа болгосон байна.

Кока кола

5 Гүйлтийн зам

Уиллиам Кьюбитт (William Kyubitt) гэх эрхэм анх 1817 онд шоронгийн хоригдлуудаар тээрэм дэх үр тариаг нунтаглуулах зорилготойгоор гүйлтийн замыг анх бүтээжээ. Тэд бариулаас гараараа барьж, хөлөөрөө урагшлан, үр тариаг нунтагладаг байв.

Гүйлтийн зам

6 Наалддаг цаас

Наалддаг цаасыг Спенсер Силвер (Spencer Silver) гэгч эрхэм зохион бүтээсэн бөгөөд анх цавуулаг чанар нь муу байсан учраас сайн наалддаггүй байжээ. Үүнийг нь мэдсэн Спенсерийн найз Артур Фрай өөрийн залбирлын номын хуудсуудыг унахгүй байхаар тогтоохдоо наалддаг цаасыг нь ашигласан аж. Удалгүй дэлгүүрүүдээр наалддаг цаасыг худалдаалах болсон байна.

Наалддаг цаас

7 Өндөр өсгийт

Эртний Египетэд өндөр өсгийтийг анх шашины зан үйл үйлдэхдээ өмсдөг байсан гэнэ. Түүнчлэн дан ганц эмэгтэй хүн гэлтгүй эрэгтэй хүмүүс ч гэсэн, өндөр өсгийт өмсдөг байжээ. Мөн цаазын ял гүйцэтгэгчид болон Персийн дайчид өндөр өсгийт өмсдөг байсан тухай яриа хүртэл байх нь бий. Харин цаг хугацааны эрхээр өндөр өсгийтийг язгууртан Европчууд өмсөх болсноос гадна, 20-р зууны эхээр "стилетто" өндөр өсгийтийг анх зохион бүтээжээ.

Өндөр өсгийт

8 Дуугардаг боодлын уут

Бидний хуруугаараа дарж, хагалах дуртай байдаг боодлын уутыг тэртээх 1957 онд Алфред Филдинг (Alphred Fielding) болон Марк Чаванн (Mark Chavagnne) гэx инженерүүд зохион бүтээж байжээ. Тэд анх гурван хэмжээст цаас бүтээсэн бөгөөд үүнийг нь уут болгон ашиглах боломжтой болохыг олж, улмаар компаниуд бүтээгдэхүүнээ уг уутанд савлах болсон байна.

Дуугардаг боодлын уут

9 Дэр

Эртний Месопотамд толгойг төрөл бүрийн шавьж, уснаас хамгаалах болон үсний хэв маягийг эвдэхгүйн тулд дэрийг зохион бүтээж, хэрэглэдэг байв. Харин эртний Хятадад мод, хүрэл, хулс, хаш болон шаазангаар хийсэн дэрийг буг чөтгөрөөс хамгаалах хамгаалалт гэж үздэг байсан гэнэ.

Дэр

10 Вазелин

19-р зууны дунд үед нэгэн үйлдвэрт ажиллаж байсан хэсэг ажилчид насосны хоолойноос шингэн зүйл гоожиж байгааг олж харжээ. Үүнийг Английн химич Роберт Чезбро (Robert Chezbro) "газрын тосны вазелин" хэмээн нэрлэж, олон зүйлсэд хэрэгцээтэй болохыг нь олж тогтоосон байна. Харин тухайн үед хүмүүс уг бүтээгдэхүүнээр хивс цэвэрлэдэг гэж ярих нь бий. 

Вазелин

11 Пүршин тоглоом

"Sinky", "Rainbow" буюу пүршин тоглоом нь анх хүүхдүүдэд зориулагдан, хийгдэж байжээ. Инженер Ричард Жэймс (Richard James) хэлбэлзэх хөдөлгөөн бүхий төхөөрөмжин дээр туршилт хийж байтал, гэнэт санамсаргүйгээр газар уначихжээ. Хачирхалтай нь тэрхүү төхөөрөмж газарт унахдаа буцаж ойж байсан байна. Үүнээс санаа аван, Ричард пүршин тоглоом 300 сая гаруйг зохион бүтээснээс гадна, өөрийн хувийн компаниа хүртэл байгуулж байжээ.

Пүршин тоглоом

12 Цайны ханд

1904 онд Томас Салливан (Thomas Sullivan) гэгч эрхэм Нью-Йорк хотод цай зарах болжээ. Тэрээр илүү олон цай зарахын тулд цайг хандалж, олон ширхэг болгон, зарах болсон бөгөөд худалдан авсан хүмүүс эхэндээ цайны хандыг буцалсан усанд хийж, хэрэглэх ёстой гэдгийг мэдэлгүй, усанд хийж буцалгадаг байжээ. Сүүлдээ түүний цайны хандыг хүмүүс худалдаж авахаа больсон гэдэг. Гэсэн хэдий ч, цайны хандны үүсэл анх ингэж тавигдсан байна.

Цайны ханд

13 Ам зайлагч

Ах дүү Жонсонууд 1879 онд эрүүл мэндийн салбарт ашиглах зорилгоор анх ам зайлагч шингэнийг зохион бүтээжээ. Анх "Listerine" гэх нэртэй байсан бөгөөд үүнийг Жозеф Листреа гэх эрхмийн гэгээн дурсгалд зориулж, ийн нэрлэсэн гэдэг. Ам зайлагч шингэнийг шүд эмчлэх, шарх аниулах болон хагнаас ангижрах, мөөгөнцрийг устгах зориулалтаар хэрэглэдэг байв. Харин 1920 оноос бидний одоогийн сайн мэдэх ам зайлагч шингэн бий болжээ.

Ам зайлагч

14 Виагра

Физер (Fizer) гэх эрхэм зүрхний өвчний эсрэг эм зохион бүтээхээр хичээнгүйлэн ажиллаж байв. Гэвч энэ нь өөр үйлчилгээтэй бэлдмэл болж хувирна гэж хэн санах билээ. Виагра нь аарцаг орчмын цусны эргэлтийг хурдасгахаас гадна, өнөө цагт хүмүүс уг бэлдмэлийг сексийн дур хүслээ нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэх болсон билээ.

Виагра

15 Богино долгионы зуух

1945 онд АНУ-ын радио долгионы газарт 20 жилийн турш ажилласан Перси Спенсер (Percy Spencer) гэх эрхэм ажил дээрээ холхин явж байх үед гэнэт өндөр давтамжтай богино долгион үүсч, түүний халаасанд байсан шоколадыг хайлуулжээ. Перси үүнийг гайхалтай санаа байж болох юм гэж бодож, тэрхүү богино долгион хэмжигч төхөөрөмжинд эрдэнэшиш хийж, түүнийгээ "попкорн" болгож авсан байна. Дараа нь өндөг хүртэл хийж, туршиж үзжээ. Удалгүй тэрээр 1945 оны 10-р сард "Radar Range" гэх анхны богино долгионы зуухыг бүтээсэн байна. 2 жилийн дараа түүний 180 см өндөр, 340 кг жинтэй уг бүтээл тухайн үеийн зах зээлийн үнэ ханшаар 5.000 доллар хүрч байжээ.

Богино долгионы зуух

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()