Скандинавийн орнууд замын хөдөлгөөндөө зүүн гарын дүрмийг баримталдаг бөгөөд хүмүүсийн ажил амьдралаа залгуулдаг гол хэрэгсэл нь "унадаг дугуй" юм. Тиймээс ч замын хажууд, зориулалтын дугуйны замыг шийдэж өгсөн байдаг. Ингэснээр жолооч болон дугуйчдын хөдөлгөөнд ямар нэгэн саад учрахгүй бөгөөд замын хөдөлгөөний зарим асуудлыг үүгээр шийдэж өгдөг аж.
Тус орны жолооч нарын хувьд, машиныхаа хаалгыг зүүн гараараа онгойлгох нь илүү хялбар байдаг. Гэвч Скандинавийн жолоочид хаалгаа хэзээ ч зүүн гараараа онгойлгодоггүй байна.
Эдгээр орнуудад жил бүр 150,000 мянган дугуйны осол гардаг. Яагаад гэж үү? Учир нь машины замтай залгаа орших дугуйны замаар дугуйчид маш хурдтай зөрж өнгөрдөг. Энэ үеэр жолооч хажуугийн замаа харалгүйгээр машины хаалгаа онгойлгоход, дугуйчид тэрхүү хаалгыг мөргөж, амь насаа алддаг аж. Иймэрхүү хайнга үйлдлээс болж хэдийн 24 дугуйчин амь насаа алджээ.
Жолооч зүүн гараараа хаалга онгойлгоход, зөвхөн урдах замаа харах бөгөөд хажуугийн замаа төдийлөн анзаарч хардаггүй байна. Харин баруун гараараа онгойлгоход биеэ хагас эргүүлэх шаардлага гарах тул, эргэн тойрон, цаашлаад хажуугийн замаа сайтар харж амждаг аж. Иймд машины хаалгаа үргэлж баруун гараараа онгойлгодог бөгөөд энэ нь учирч болох эрсдлээс хамгаалдаг байна.
Манай жолоочид замын хөдөлгөөнд ихэвчлэн баруун гарын дүрмийг баримталдаг. Тиймээс ч энэ төрлийн аюул осол бага юм. Хэдий тийм ч та балчир үрсээ жолоочийн хажуугийн суудалд суулгахгүй байх, суусан нөхцөлд хажуугаар нь машин, дугуй байгаа эсэхийг сайтар шалгасны дараа хаалгыг нээж байхыг зөвлөе.