1. Хөгшрөлтийг удаашруулна
Арьс судлалын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, ваннтай усанд орсноор цусан дахь кортизолын хэмжээг багасгадаг болох нь тогтоогджээ. Кортизол нь хөгшрөлт болон батга гарахад нөлөөлдөг стрессээс үүдэлтэй гормони юм. Иймд та ваннтай усанд орсныхоо дараа арьсандаа цэвэрлэгч шингэн болон зориулалтын тос, крем зэргийг түрхээрэй. Ингэснээр мөн арьс хуурайшихггүй байх ач тустай аж.
2. Булчин чилж өвдөхийг болиулна
Халуун ус нь булчин шөрмөсийг амраах сайн нөлөөтэй байдаг билээ. Үүний тулд та ванндаа халуун ус дүүргэж, дээрээс нь бага зэрэг давс хийгээрэй.
3. Алжаал ядаргаа тайлна
Олон хүн ваннтай усанд орсноор, биеэ цэвэрлэх боломжтой гэдгийг сайн мэднэ. Гэвч зарим хүмүүс хиртэй усан дотроо хэвтэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж үзэх нь бий. Үүнийг эрдэмтэд ч гэсэн баталсан юм. Гэвч ваннтай усанд хэвтэх нь алжаал ядаргаа тайлж, арьсны нүх сүвийг цэвэрлэдэг байна.
4. Цусан дахь сахарын хэмжээг бууруулна
Хэрвээ таны цусан дахь сахарын хэмжээ ихсээд байвал, эргэлзэх зүйлгүйгээр халуун устай ваннд ороорой. Ингэснээр цусан дахь сахарын хэмжээг тодорхой хэмжээнд бууруулдаг болохыг Их Британийн эрдэмтэд судлан, тогтоожээ.
5. Арьсанд сайн нөлөө үзүүлнэ
Ихэнх хүмүүс шүршүүрт орсноор, арьсыг амраах боломжтой гэж үздэг боловч энэ нь буруу юм. Шүршүүрт ороход ямар нэгэн нэмэлт бэлдмэл хэрэглэж, арьсаа амраах боломжгүй байдаг. Харин ваннтай усанд арьс амраах зориулалттай тос, давс, овъёос болон зөгийн бал зэргийг ашиглах боломжтой юм. Харин ваннтай усанд орсныхоо дараа арьсандаа чийгшүүлэгч түрхэхээ мартуузай.
6. Стрессээс ангижруулна
Ваннтай усанд орж буй хамгийн түгээмэл шалтгаан бол, стрессээс ангижрах явдал юм. Түүнчлэн бидэнд бодлоо цэгцэлж, алжаал ядаргаагаа тайлах боломжийг олгодог. Судлаачдын үзэж буйгаар халуун ус нь, цусны эргэлтийг сайжруулж, сэтгэл санаа тайвшруулан, биеийг хоргүйжүүлдэг болохыг олж тогтоожээ. Мөн ваннтай усанд орохдоо гоё үнэртэй лаа асааж, хажуудаа тавьбал, та бүр илүү их кайфыг мэдрэх аж.
7. Дасгал хийсэн юм шиг калори шатаана
Нэг удаа ваннтай усанд хэвтсэнээр, 130 калорийг шатаах боломжтой байдаг гэвэл та итгэх үү? Энэ нь нэг ёсондоо хагас цаг явган алхсантай ижилхэн гэсэн үг юм.
Хэрвээ танд дээрх мэдээлэл таалагдсан бол, дотны найз нөхөдтэйгөө хуваалцаарай.