Ирээдүйн нөхөртэйгөө учирснаа мэдэх 10 дохио

Бидний амьдарч буй хорвоо ертөнц дээр төгс хүн гэж нэгээхэн ч үгүй. Гэвч бид хэн нэгэнд чин сэтгэлээсээ сэтгэл алдрах үедээ хайртай хүнийгээ хамгийн төгс нэгэн мэт хайрлаж, дурлах нь бий. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүний жинхэнэ мөн чанар илэрдэг учраас нэг л амьдрах насандаа жаргал зовлонг хамтдаа туулна хэмээн сонгосон хүндээ эргэлзэж эхэлдэг билээ. Тэгвэл бид охид, бүсгүйчүүддээ зориулан, насан туршид тань хань түшиг болж чадах, төгс эртэй учирсан болохыг илтгэх 10 шинжийг дуулгахаар бэлтгэлээ. 

Ирээдүйн нөхөртэйгөө учирснаа мэдэх 10 дохио

1 Ямар ч саад бэрхшээлээс эмээдэггүй, бүх асуудлыг шийдвэрлэх гэж хичээдэг

Жинхэнэ эр хүн үргэлж гоё, сайхан зүйлийг ярьдаггүй. Шаардлагатай үед чухал шийдвэр гаргаж чаддаг. Мөн хэцүү цагт хажууд тань байж, түшиг тулгуур болохдоо хэзээд таатай байх болно. 

Ямар ч саад бэрхшээлээс эмээдэггүй, бүх асуудлыг шийдвэрлэх гэж хичээдэг

2 Оройн хоолоо өөрөө хийдэг

Орчин цагт ихэнх бүсгүйчүүд хоолоо өөрөө хийгээд идчихдэг залуучуудыг жинхэнэ эр хүнд байх ёстой чанар хэмээн үзэх болсон. Эр хүн заавал гайхалтай амттай хоол хийх ёсгүй. Харин тарвасыг эвтэйхэн шиг зүсээд, хайртай бүсгүйдээ тавган дээр тавиад өгөхөд л эмэгтэйчүүд өөрийн эрхгүй талархах аж. 

Оройн хоолоо өөрөө хийдэг

3 Ноцтой алдаа гаргасан ч, үргэлж таны талд байдаг

Бид бүгд л алдаж, онодог шүү дээ. Харин энэ үед хажууд тань түшиж тулах хүн байгаа эсэх нь, асуудлыг давж гарахад хамгийн ихээр нөлөөлдөг. Тэгвэл хайртай залуу тань юу ч болж байсан, үргэлж таны талд байдаг бол, та яах аргагүй жинхэнэ эр хүнтэй учирчээ. 

Ноцтой алдаа гаргасан ч, үргэлж таны талд байдаг

4 Анхаарал халамж тавьдаг

Энэ нь хайртай залуу тань таны бүхий л амьдрал, эсвэл болзоонд ирэхдээ өмссөн хувцсыг марталгүй санаж байдаг тухай биш, харин танд тохиолдож буй сайн, муу олон асуудлуудыг өөртөө хамаатуулж, шийдвэрлэж өгөхийн тулд хичээдэг тухай юм. Энэ төрлийн залуучууд таныг цайндаа хэдэн халбага сахар хийдэг болон ямар дуу сонсох дуртайг тань хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх нь бий. 

Анхаарал халамж тавьдаг

5 Мэдлэгтэйгээс гадна, ухаалаг

"Физикийн одон орон судлал"-ын тухай сайн мэддэг хүн хажууд байх нь амьдралд хэрэгтэй хэдий ч, саад бэрхшээлтэй нүүр тулгарах үед, асуудлыг шийдэх гарцыг олж чаддаг хүн бүр ч их хэрэг болох нь дамжиггүй. Жишээ нь, та ээжтэйгээ маргалдах үед хайртай залуу тань таны талд зогсож, ээжтэйгээ хэрхэн эвлэрч болохыг ухаалгаар хэлж өгч байвал, та өөрийгөө азтайд тооцоорой. 

Мэдлэгтэйгээс гадна, ухаалаг

6 Таныг хэрхэн дэмжихээ сайн мэддэг

Хайртай бүсгүйд нь таагүй мэдрэмж төрж, амьдрал утгагүй санагдах үед жинхэнэ эр хүн түүнийгээ сэтгэл санаагаар дэмжиж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх итгэлийг нь урам зоригоор бадрааж чаддаг.

Таныг хэрхэн дэмжихээ сайн мэддэг

7 Асуудлыг хэрхэн шийдвэрлэж, арга зам олохдоо сайн

Жинхэнэ эр хүн цагдаа, сантехникч болон бүр цаашлаад уйлж буй ээжийнхээ хүртэл арга эвийг олохдоо гаргууд байдаг. Түүгээр барахгүй асуудал үүсгээд байгаа хөрш айлын залуутай ч учраа төвөггүй олох болно. 

Асуудлыг хэрхэн шийдвэрлэж, арга зам олохдоо сайн

8 Таны асуудлыг хойш нь тавихгүй

Ихэнх эрчүүд зарим үед толгой өвтгөсөн олон асуудлыг шийдвэрлэхээсээ залхдаг нь нууц биш юм. Гэвч хэрвээ тэдгээр асуудлууд хайртай бүсгүйтэй нь холбоотой бол, хэзээ ч хойш нь тавихгүй.

Таны асуудлыг хойш нь тавихгүй

9 Таны бодол санааг хүндэтгэдэг

Хосуудын харилцааг бат бөх болгодог зүйл бол цор ганц "хайр сэтгэл" биш юм. Тэд заримдаа найз нөхөд шиг бие биенээ сонсож, асуудал тулгарах үед нэг нэгэндээ зөвлөдөг байх хэрэгтэй. Хамтдаа ярилцаж шийдвэр гаргаснаар, асуудлыг хялбархан зохицуулж чадах ач тустай байдаг билээ. 

Таны бодол санааг хүндэтгэдэг

10 Гэрийн ажилд тусална

Хэрвээ хайртай залуу тань таныг хүндэтгэж, хайрладаг бол танд хэзээ ч, гэрийн үйлчлэгтэйгээ харьцаж байгаа юм шиг хандахгүй. Энэ төрлийн залуучууд хайртай бүсгүйгээ ажил дээрээ ядарсныг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэддэг бөгөөд огтхон ч эргэлзэлгүй гэр орны ажлыг өөрөө хийх нь бий. Мөн ойр зуурын хоол хүнс цуглуулахдаа тэд үргэлж хайртай бүсгүйтэйгээ цуг дэлгүүр хэсэхийг эрхэмлэдэг аж.

Гэрийн ажилд тусална

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()